Ардчиллын өвөгцүүл залуустаа гай болохоор зай тавьж өгье | News.MN

Ардчиллын өвөгцүүл залуустаа гай болохоор зай тавьж өгье

Ардчиллын өвөгцүүл залуустаа гай болохоор зай тавьж өгье

“Залуу үеийнхэн одоо улс орноо авч яваг ээ. Алийн болгон бид тээг болохов. Одоо бид болоо шүү дээ” гэж АН-ын хуучны хэд С.Баяр шиг хэлээд сууж болох л байсан.

Ардчиллын өвөгцүүл залуустаа гай болохоор зай тавьж өгье

“Араасаа дагуулах хойч үегүй ардчиллын өвөгцүүл өөрсдөөрөө дуусах уу”, “МАН-д дараа үеийн бүтэн арми байхад АН-д салаа цэрэг ч алга” гэсэн нийтлэлүүд арав гаруй жилийн өмнө бичиж байлаа. МАН-д тэрнээс хойш хичнээн үе гарч ирэв. Дахиад ч бэлтгэгдэж байна. Тэр үеийг бодвол Ардчилсан намд залуу үе бий болжээ. Гэвч тэдэнд сонгуульд орох боломж олддоггүй. Намаа шүүмжилвэл навсайтал нүдүүлж, гомдол тээн үлдэж, сонгуулиас сонгуулийн хооронд горьдлого тээсээр өвөгцүүлтэйгээхамт өтөлж байна. Сонгууль болоход тав аравхан залуус шийр заан өрсөлдөх боломжоо олж авдаг. Өрсөлдсөн болгон ялахгүй. Ялж гарч ирсэн ганц нэг нь хөгшчүүлийнхээ үгээр явах эсвэл тэдэнтэйгээ үзэлцэх хоёр сонголттой тулгарна. Шинэчлэл өөрчлөлт яриад салхи оруулах гэвэл бүгдээрээ нийлээд шахаад гаргана. Эсвэл дуулгавартай нэгэн болгож хувиргана. АН-д нэг ийм юм яваад удлаа. Хүүхэд байхдаа л мэддэг байсан ардчиллын алтан хараацайнууд өнөө үс нь бууралтжээ. Тэд Монголд ардчиллыг авчирсан гавьяатай. Хэн ч үгүйсгэхгүй. Тэдний тэмцлийн үр дүнд Монголд ардчилал ирсэнд талархаж явдаг. Харамсалтай нь тэдний амбиц, шунал дийлдсэнгүй. Эхэндээ тус тусдаа нэг нам байгуулсан.Бараг л адилхан үзэл баримтлалтай хэрнээ зургаа, долоон хэсэг хуваагдаад үзэж тардаг байлаа.

Эцэст нь нэг юм ардчиллын төлөөх намууд нэгдэж, Ардчилсан нам болов. Дараа нь өнөөх нэгдэл дундаа нам намаараа фракцалж, цадиггүй урт хэрүүл болдог байв. Магадгүй дотоодын тэр их хэрүүл тэмцэл байгаагүй бол Ардчилсан намд өнгөрсөн сонгуулиудаар илүү олон удаа эрх барих боломж олдох байсан биз. Угтаа өрсөлдөгч намынхантайгаа бодлогоо уралдуулж мэтгэлцэх ёстой атал дотоодын зодоон нь хэтийдэж, нэгнээ татан унагасаар ирэв. Нэг нь намын дарга, Ерөнхий сайд болмогц нөгөө нь өөр намынхантайгаа нийлээд унагаачихдаг.Өнөөх унасан нөхөр өшөө хорслоор дүүрэн үлддэг. Бас хэдэн нөхдөө энэ хорсол хэрүүлээр цэнэглээд дагуулаад явдаг. Ингээд дуусашгүй хэрүүлийн тойрог үүсч,сонгуулийн дараа цөөнхийн хувь тавилан л тэднийг угтана.

С.Эрдэнэ намын дарга болмогц фракцгүй нам болно гэж зарласан. Залуусыг намын удирдлагын бүрэлдэхүүнд орууллаа. Шинэ залуу генсектэй боллоо. Энэ ахын дүү, тэр хараацайнүндэс үргэлжлэл гэдэг ойлголтыг авч хаяж, нэр хаяг, шошго зүүсэн гэлтгүй, чадалтай залуусд 2020 оны сонгуульд нэр дэвших боломж анх удаа олдов. Ардчиллыг өмчилж, тэрүүгээрээ түрий барьж байдаг өнөөх ардчиллын өвөгцүүл намынхаа залуусыг зөвлөж чиглүүлээд явж байсан бол хичнээн аятай. “Тэрэнтэй би үзнэ, энийг нам дарна” гэсээр бие даахаар болсноо зарлалаа. 1990 оноос хойш энэ намын нэрээр аль авч болох албан тушаалыг бүгдэд хүрч, хүртэж явсан өвөө эмээ нарын сэтгэл ньханасангүй. Өнөөх нэр дэвшиж байгаа залуусын тойрогт очиж санал хуваах юм байх. 260 гаруй бие дааж нэр дэвшихээр горилогчмөрийн хөтөлбөрөө аудитын газар өглөө. Тэрнээс 60-аад нь АН-ын угшилтай хүмүүс байх юм. МАН-ынхан бол өдийд хундага тулган баярлаж байгаа. “Гомдож туньсан юм байвал одоо мартаад ирээ” гэж хаалгаа саваад гарсан хүмүүсээ АН урилаа. Өөрсдөө ирсэнгүй. Үнэхээр намаа бодсон бол дайтах хүнтэйгээ хашааны цаанаас хашгирахгүйгээр дотор нь орооддайтаж болох л байсан. Шинэчилье гэвэл болотж бололцоо байэ л байна.

Э.Бат-Үүл баатар З.Энхболдтой байлдахын тулд бие дааж нэр дэвших сонголт хийж байна гэдгээ зарлана лээ. Ингэж байлдахгүй ээ. Та хоёр саналаа хуваагаад аль нь ч гарч ирэхгүй болоход өөр нэгний завшаан болно. Тэр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч нэг залуу та нарын заазууранд хэрчүүлээд л дуусна. Гол өрсөлдөгч МАН, за тэгээд баахан эвслүүд, үй олон бие даагч өнөөх шинээр нэр дэвшиж буй залуусыг шүүрэн шанага шиг болгодог юм байгаа биз дээ. Э.Бат-Үүлийг Улсын баатар болоход хэн ч барьцаагүй. Болох ёстой юм болдгоороо л боллоо гэцгээсэн. Үүрдийн тэр гавьяагаа зуурдын нэг үзэн ядалтаасаа болж ардчилалдаа бүү гай авчир. Н.Алтанхуяг бас л намын удирдлагуудтай түнжин хагараад хөөгдөж туугдахдаа тулаад өрх тусгаарласан талаараа мэдэгдэл хийгээд байгаа. Өөрийнх нь үгийг сонсч,үйлдлийг нь дэмждэг салаа байтугай цэрэгтэй хүн. Ямар их гомдол тунирхал гэхээрээ ийм байдалд хүргэв. Эргээд уулзахгүй нүүр биш дээ. Магад маргааш Ардчилсан намдаа оръё гэхэд нүүр хийх газаргүй болох бус уу. Б.Дэлгэрмаа Ардчилсан намын дэд дарга. Намын дэд дарга нь бие дааж нэр дэвшээд намаа хорлож байдаг түүх ер нь сонссон уу. Энэ хэд намаа биш хар амиа бодож байна. Мэдээж хэн нэгэн хүн хэсэг хүн болохгүй, бүтэхгүй байхыг үгүйсгэхгүй. Тэдэнтэй тэмцэхийн тулд залуусаа дэмжээд тэмцэж болно шүү дээ. Өөрсдийг чинь дагадаг, хажуунаас чинь салдаггүй залуусаа бэлд л дээ. Тэдэнд байлдаж тоглохоос өөрөөр ялалт ирж болдгийг харуул л даа.Би л биш бол бусад нь биш гэсэн аминчхан үзэл чиньардчилалд ч, Ардчилсан намд ч гай болж байгаа юм. Монголчууд ардчилалд хайртай. Ардчиллын үр шимийг ч хүртэж яваа. Э.Бат-Үүлийг Улсын баатар болоход зарим нэг өөнтөгчийг эс тооцвол бүгд баяртайгаар хүлээн авсан. Тэгсэн атал яагаад ардчиллыг авчирсан та нарыг дэмжиж байсан иргэд чинь сүүлийн үед шүүмжлээд салахаа байв. Амиа бодон өөдгүйтэхийг чинь хараад тэсч ядаад дургүйцэж байгаа юм. Ардчилсан намын олон залуусын боломжийг хулгайлсны чинь төлөө залуус нь та нарт гомдоно уу гэхээс талархахгүй.АН-ыг эрх барих боломжбүрт өндөр албан тушаал хашиж, ардчиллын ашиг шимийг хамгийн их хүртсэнЛ.Болд УИХ-д намаа бүлэггүй болгоод нүүр буруулсан. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэгсэн дээ. Энэ удаагийн сонгуулиар шинэ хүнийг, залуусыг сонгогдоосой гэж хүсч байгаагаа иргэд илэрхийлжбайгаа. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд урьд урьдынхаас илүү олон бие даагч нэр дэвшиж байгаа биз. Намууд ч үүнийг мэдэрч шинэ залуусыг сонгуульд сойно гэдгээ зарласан.

“Залуу үеийнхэн одоо улс орноо авч яваг ээ. Алийн болгон бид тээг болохов. Одоо бид болоо шүү дээ” гэж АН-ын хуучны хэд С.Баяр шиг хэлээд сууж болох л байсан. С.Баярын дараагийн үе У.Хүрэлсүх тэргүүтэн 1980-аад оны Л.Оюун-Эрдэнийг улс төрийн тавцан дээр гаргаж ирлээ. Тэрний дараа үеийнхэн бэлтгэгдэж байна. Гэтэл АН-д1970-аад оныхон боломжоо хүлээсээр алтан хараацайнуудтайгаахамт өтөллөө. Өвгөн ах нар нь өөд өөдөөсөө хараад ярьж чадахгүй болтлоо үзэн ядалцаж, сошиалаар ил цагаан хамаг муугаа дуудалцах болж. Нэг зорилготой явсан гэхээргүй болцгоожээ. Та нарын өш хонзонгоос болж АН хичнээн мянган дэмжигчээ алдаж байгаа бол.

Одоо та нараас бид гавьяа хүсэхгүй ээ. Хийх ёстойгоо та нар биднийг хүүхэд байхад хийчихсэн. Тэр үед хүүхэд байсан бид нас биед хүрч том хүн болоод бидний хүүхэд насанд хүрч улс орноо авч явах хэмжээнд эхнээсээ хүрч байна. Гэтэл та хэд маань байсаар л байх юм. Гэхдээ та нар Ардчилсан намыг, ардчиллыгөмчлөөгүй. Ардчилал аль хэдийнээ ард түмнийх болсон.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-27 66.181.161.117

Ахмад хүмүүс бүгд 100% зөнөж хоцрогддог юм биш. Япон, Хятад, Сингапур, Солонгос г.м. Азийн орнуудын удирдагч нар голцуу 60-аас дээш настай, буурьтай, туршлагатай хүмүүс байдаг. Ер нь 60-аас дээш настны 10-15 орчим хувь нь ухаан санаа саруул, ажиллах чадвар сайн хэвээр байдаг гэж дэлхийн хүн ам зүйн том институтын судалгаанд дурдсан байдаг. Манайд л гэхэд жишээ нь, дөнгөж саяхан бурхны оронд одсон Л.Түдэв гуай, гавьяат хуульч Б.Чимид гуай, Ер.сайд асан Д.Бямбасүрэн гуай г.м. саруул ухаант настнуу

Avatar

зочин 2020-04-27 66.181.169.108

МАН-ныханы ашиг сонирхолын тэмцлийн дэргэд АН-ы тэмцэл хүүхдийн тоглоом юм билээв

Avatar

gan 2020-04-27 150.129.141.50

Unendee ungursun 4 jiliig harhad mongold zasaglal utgaa aldaj UABZ geh nertei undsen huulit turiig zavhruulagch baiguullaga garch irlee getel ed nariin esreg hen ugee helsen yum be? AN iin zaluus haana yavsan yum be? bie daaj devshii l gej bna yu ni bolohgui gej bitgii erhelstgeegeed bai

Avatar

зочин 2020-04-27 66.181.161.17

Аль ч улсад ардчилсан үзэлтнүүд ийм л байдаг юм аа .. Сахилага бат энэ тэр чинь ФАШИТ , НАЦИСТ , КОММУНИСТ намуудад л байдаг юм . Энэ гурван төрлийн намууд хүн төрлөхтөнд уй гашуу , цусс , нульмас л авчирсан . Ардчилсан үзэлтнүүд л хүн төлөхтнийг хөгжил дэвшилд хүргэдэг юм шдээ … Тэр С . Баяртайгаа коммунизм руугуу тонилцгоо!!!…. Эрх чөлөөт хүмүүсийн ,чөлөөт өрсөлдөөн л хөгжил дэвшилд хүргэнээ ….. Хөгшчүүлээ ялаад л гараад ирээчдээ тэгээд …

Avatar

Зочин 2020-04-27 98.234.112.193

АН-ын залуучуудаас олигтойхон боловсон хүчин байгаа юмуу. Хоорондоо хөлөө жийлцээд слнгуулийн дараа лааз өшиглөх вийдээ АН минь.

Avatar

ЗОЧИН 2020-04-27 202.179.30.242

Баттулга Энхболдыг оо унагаах гээд л Батүүлийг турхирч байна уу гэж харагдаж байна Удахгүй шүүхээс ял асуух тул ямар ч аргаар хамаагүй ялгүй салах эцсийн аргаа хэрэглэж байна уу Энхболдыг унагаана хариуд нь ҮҮЛ ялгүй сална ингэж тохирсон байхыг үзүйсгэхгүй Энхболд Батүүл шиг хүүдээ хэдэн тэрбумаар нь авч өгөөгүй Нөгөө бас Энхболдын тойрогт дэвшинэ гээд байгаа Наранбаатар нь дарханы намыг хагалан бутаргаад байхаар нь Энхболд намын дарга байхдаа халсан юм билээ.Түүнд л өсөрхөөд яваа л хүн

Avatar

Зочин 2020-04-27 203.91.115.38

МОНГОЛЧУУД АРДЧИЛАЛД ДУРГҮЙ БОЛСОН. ТҮЙ МАЙ ГЭЖ САЛААВЧ ӨГЧ БАЙНА. ХУЦАЛГҮЙ ТАРЦГАА ТА НАР.

Avatar

zochin 2020-04-27 58.109.221.157

batuul baatar bolson onigoog hen bayartai huleen avav

Avatar

Зочин 2020-04-27 66.181.169.116

АН-д ардчилсан хувьсгал хийх хэрэгтэй байна…

Avatar

Азгүй Монгол 2020-04-27 202.9.46.29

Нэг шуудайнд хиисэн үхриин эврүүд шүдэ энэ ардчилалынхан чинь. Энэ муухай Монгол зан чинь угаасаа биднии генд бна. Тиим блоод л Манж, Хятад, Оросууд нь биднииг хооронд нь алалцуулаад л муур багш шг алсаас харж суудаг бсан шүдэ. яг өнөөдөр хэрвээ Манжууд бсан бол Монгол гдэг улс уже нет блох бсан…

Avatar

Зочин 2020-04-27 202.21.124.17

Олон түмэн Алтанхуягийг үздэггүй ш дээ. Хуурамч, худалч, хуульгүй, жудаггүй, шуналтай, өсөрхөг гээд

Avatar

Зочин 2020-04-27 182.160.2.80

АН -ын буяныг том том үмхсэн Норовын Алтанхуягийн өс хонзон, үзэн ядалт арай дэндүү аймаар. Ах дүү амраг садангаараа нийлж луйвар хийж байгаад л баригдаа биз дээ. Болих хэрэгтэй. Маш муухай харагддаг.

Avatar

Зочин 2020-04-27 182.160.35.148

АН-ын бие даах гэж байгаа бүх хүмүүс МАНАН-гын захиалгаар хийж байгаа авилгачид

Avatar

Иргэн 2020-04-27 103.14.38.144

Ёстой зөв юм бичсэн байна.

Бид ардчилалд дуртай байгаа ш дээ. Манай ард түмэнд ардчилал маш их юм өгсөөн. Үүнд үнэхээр талархаж байна.

Даанч ардчиллын төлөө явж байсан партизанууд чинь танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Лав л уриа лоозон барьж жагсаж, хэлж байсан үгнийхээ яг л эсрэг дүрүүд болсон л доо.

Avatar

Зочин 2020-04-27 202.179.31.75

Нэг үе орон нутагт АН-д боловсон хүчин байхгүй байсан нөхцөл байдалодоо өөрчилэгдэж, сэхээтэн, удардагч олон болсоны зовлонг туулж бна. Тус тусдаа мэдэмхийрэхээ зогсоож, бусдыг сонсож, хүндэтгэж үзмээр юм. Хувийн гомдол, өш гонзонг намын үзэл бодлоос хол байлгааш лидерүү ээ

Avatar

ж 2020-04-27 211.36.138.93

зөнөг тэнэг хоёр нь хослоод арга шдээ

Avatar

иргэн 2020-04-27 192.82.76.79

Огцорсныхоо маргаашнаас оор гариг дээр бсан юм шиг эх орон минь ийм ч болчих гэж гайхаад шогшроод бгаа Алтанхуяг Н.Энхбаяр ЗЭнхболд зэрэг хумуусийг ойлгохгуй юмооо.

Avatar

Ж.Онгар 2020-04-27 202.179.31.75

Маш зөв, үндэстэй санал бичсэн Мөнгөндалайд баярлалаа. Ойлгох, хүлээн авах тархи толгой байх юм бол тунгааж бодмоор бна шүү. Хувийн тоглолт, зөвхөн өөрийн эрх ашгийг жаахан хойшоо тавьж, бусад журмын нөхдийг бас бодох, хүндэтгэх хэрэгтэй. Намын хэдхэн лидерүүд хоорондоо тарахгүй, тунжин муугаас АН үргэлж хохирсоор ирсэн. Тэд яахав хийдэгээ хийж, идэхээ идсэн хүмүүс. Тэдэнд алдах юм байхгүй. Гэвч тэдний энэхүү зохицгүй үйлдлээс болж олон жирийн гишүүд хэлмэгдэж бгааг томчууд мэдэх болов уу?

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.233

Ардчилсан нам гэж Эрдэнэ хулгарын авгай хүүхэд , хүргэн л байдгийн ш дээ, бусад нь дандаа хөлсний этгээдүүд, 100 тэрбумын хэрэгт холбогдоод удахгүй шорон шаана

Avatar

Зочин 2020-04-27 64.119.16.206

АН нам биш бузруудын бөөгнөрөл

Avatar

Зочин 2020-04-27 192.82.72.21

Тэд чинь уул уурхайн булаалдаж байгаа дүр зураг нь энэ шүү дээ. Юун ардчилал.

Avatar

Зочин 2020-04-27 192.82.77.159

Санаа зоволтгүй 24он гэхэд өвгөчүүл алга болно

Avatar

Зочин 2020-04-27 202.9.40.103

Хүүдээ чи ч эмээ өвөө нараасаа сал ня ка эрдэнэ ээс гэв үү оли

Avatar

Зочин 2020-04-27 202.21.124.17

Яг үнэндээ, АН-д өнөөдөр өвгөчүүлээсээ дээр төрд зүтгэчих залуучууд маш цөөн. Учир нь МАН залуу үеээр намаа хэд хэд сэлбэчээд байхад АН-ын ахмадууд ийм боломж гаргалгүй өнөөг хүрсэн. Тиймээс Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан нарын агнц нэг хашруудаа УИХ-д сойход гэмгүй. Харин Н.Алтанхуяг, З.Энхболд, Баярцогт, Дорлигжав, Эрдэнэбат энэ тэр бол ёстой гай болно шүү. Тэднийг нийгэм зүгээр л авилгын акулууд гэж харж байна.

Avatar

Зочин 2020-04-27 202.9.40.76

Ungursun horvoo bolood udjiisde,harhaar buuljis tsutgana

Avatar

Зочин 2020-04-27 202.9.46.153

САНАА ЗОВОЛТГҮЙ УГААСАА НААДУУЛ ЧИНЬ ГАРАХГҮЙ

Avatar

Зочин 2020-04-27 66.181.176.69

Энэ Зи яагаад Төрсөн нутаг Сэлэнгэдээ очиж нэр дэвшдэггүй юм бол. Нэг шалтгаан бнаа даа.

Avatar

Зочин 2020-04-27 124.158.107.35

ардчилал нэрийн дор эмх замбараагүй байдлыг бий болгож өөрсдөө албан тушаалд хүрч амин хувиа борлуулж цадчихаад эргээд ард түмэн рүү хэхэрч гулгиж байгаа юм энэ хэдэн л******д

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж