Саудын Араб ялаа зөөлрүүлж, хүүхдийг ташуурдахгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Саудын Араб ялаа зөөлрүүлж, хүүхдийг ташуурдахгүй боллоо

Саудын Араб ялаа зөөлрүүлж, хүүхдийг ташуурдахгүй боллоо

Саудын Арабын хаан Салман хүүхдэд цаазын ял оноохыг зогсоох зарлиг гаргажээ. Түүнчлэн Саудын Араб улсад өргөнөөр хэрэглэгддэг ташуурдах шийтгэлийг зогсоож оронд нь шоронд хорих, нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, торгох зэрэг шийтгэл оноохоор болжээ. Саудын Араб нь исламын хатуу чанга хуулиа зөөлрүүлж, өөрчилсөн шалтгаан нь Салман хааны угсаа залгамжлагч, хунтайж Мухаммед бин Салмантай холбоотой гэж тайлбарлаж байна. Хунтайж Мухаммед нь Саудын Арабыг өөрчлөн шинэчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, олон улсад нэр хүндийг нь сэргээн өсгөх бодлого баримталж байгаа аж.

Өмнө нь Саудын Арабын исламын шашны шийт урсгалын дөрвөн хүүхдэд цаазын ял оноосон нь Засгийн газрын эсрэг жагсаал дагуулсан юм. 18 насанд хүрээгүй дөрвөн эрэгтэйг хууль зөрчиж, эзэн хаандаа дуулгавартай байгаагүй гэх шалтгаанаар терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулсанд буруутган цаазын ял оноосон аж.

Үүний зэрэгцээ таван жилийн өмнө Саудын Арабын алдартай блогчин Райф Бадавиг Жидда хотноо олон зуун хүний өмнө ташуурдаж шийтгэсэн нь Барууны орнуудад нэлээдгүй шүүмжлэл дагуулж байв. Өдгөө тэрбээр 10 жил шоронд хорих ял эдэлж байгаа бөгөөд 266000 мянган ам.долларын торгууль төлөх шийтгэл хүлээжээ.

Түүнчлэн хэдийн 10 жил ял эдэлсэн хүмүүсийг шийтгэлийг хөнгөрүүлэх шийдвэр гаргасан байна. Гэхдээ терроризмын хэрэгт буруутгагдсан хэрэгтнүүдэд энэ шийдвэр хамаарахгүй бололтой.

“Эмнести Интернейшнл” хүний эрхийн байгууллагаас Саудын Арабыг цаазын ялаас татгалзах, тэр дундаа хүүхдэд оноох шийтгэлээ хөнгөрүүлэхийг байнга шаарддаг.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж