Сайд Ч.Улаан ширэн нүүрлэв | News.MN

Сайд Ч.Улаан ширэн нүүрлэв

Сайд Ч.Улаан ширэн нүүрлэв

Сайд Ч.Улаан ширэн нүүрлэв

Засгийн газрын амлалтаас болж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд малчидтай уулзах нүүргүй болсондоо бухимдалтай байна.  Гишүүн бүрийн гар утсанд малчид “Манай аймагт ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ” гэсэн агуулгатай мессеж ирүүлэх болжээ.

Гэвч ноолуурын үнийг нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх шийдвэр гаргаснаа мэдээлсэн сайд нь чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед “Хэзээ байтлаа Архангайн ноолуур нэг кг нь 100 мянган төгрөгт хүрч байсан юм бэ” гэхчлэн бухсанд гишүүд уурлаж, зарим нэг нь огцорвол яасан юм бэ гэх үг чулуудсан бол зарим нь “Та ч улайхгүй ярих юм даа” гэхчлэн үгээр “балбав”.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ч.Улаан сайд та улайхгүй л их ярих юм даа. Таны өмнөөс нүүр улайгаад малчидтайгаа уулзах ч боломжгүй  болох юм. Гадаад зах зээл рүү гаргадаг экспорт зогссоноос ноолуурын үнэ ханш уначихсан болохоос биш үйлдвэрлэгчид шантаажлаад, зах зээлээр боогоод хямдхан авах гээд байгаа зүйл байхгүй. Маш олон үйлдвэр зогсож байна, 40-70 хувийн зогсолт хийж байна. Ажилчдаа халж байна, гадаад зах зээлийнх нь гэрээ цуцлагдаж байна. Том зах зээл нь ажлын байраа цомхотгож байна.  Сая мэргэжилтэн тань хэллээ. Дэлхийн ширхэг бүтээгдэхүүний зах зээлийн 0.0.2 хувийг ноолуур эзэлдэг гэж… Дэлхий дээр ноолуурын талаар бодож, санаа зовж байгаа юм алга. Гэтэл манай зах зээл тэр чигээрээ буюу 70 гаруй хувь нь урд зах зээлээс хамааралтай.  Энд аваад үлдэж байгаа ноолуурынхаа 15-20 хувийг бид гадаад зах зээл рүү гаргаж ашиг олдог. Ноолуурын зах зээл бүгд гаднаас хамааралтай.  Гарцуудаа одоо яримаар байна. Нийт ноолуурын 30 хувийг 100 мянган төгрөгөөр авна гэж хэлж байна, үлдсэн 70 хувийг яах юм бэ. Одоо малчдад энэ тухай хэлэх цаг нь боллоо шүү дээ. Хэдэн төгрөгөөр авч чадах юм. Тодорхой хэлээд өгөөч” гэж шахамдуулсан юм.

Харин Сангийн сайд Ч.Улааны тайлбараар бол БНХАУ-д ноолуурын үнэ буугаагүй байгаа. Монголын түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн ноолуурын 90-95 хувь Хятад улсад борлуулагддаг.  Хятадад нэг кг ноолуурын үнэ 140-160 мянган төгрөг байгаа аж.

Эх үүсвэр байдаг бол үлдсэн 70 хувийг ч худалдаад авах хүсэлтэй. Гэвч 70 хувь дээр эх үүсвэр гаргах боломж байхгүй гэдгийг Сангийн яам учирлах болсон. Хөгжлийн банк 300 тэрбум гаргасан нь чинээндээ тулсан эх үүсвэр аж. Тиймээс гадаадаас хөрөнгө оруулагч оруулж ирж, 70 хувийг борлуулъя гэдэг төлөвлөгөө барьж буй юм байна. Харин шинэ коронавирусийн халдвараас болж, хөл хорио тавьснаас эхлээд дэглэмтэй байгаа тул хөрөнгө оруулагч оллоо гэхэд хэзээ орж ирэх нь тодорхойгүй гээд асуудал үүсэх нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-27 66.181.161.99

Nooluurinhaa mongiig awyaa ulaan saidaa dornod holonbuiraas nooluuraa hezee awlaa odoo hurtel tag bolod bh ym ymar negen hru ogoh heregtei ym bishuu or zeeltei malchid hetsuudlee

Avatar

Зочин 2020-04-27 202.21.108.188

yuch bicheed baigan

Avatar

Зочин 2020-04-27 202.131.230.50

Татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлдөггүй хэсгийг нь санхүүжүүлдэг нь яаж байгаа юм бэ? Ийм л шудрага бус нам шүү дээ. Амьхандаа малчидын саналыг худалдаж авах гэсэн санаа юм биз. Өөрсдийнхөө гаргасан өмхий санаан дээр хальтарч үхнэдээ

Монгол улсын бараг тал хүн ам Нийслэлд амьдарч байхад 76 гишүүний ядаж 36-ааг нь Нийслэлээс сонгомоор юмдааа! Хотын бид нарыг үнэхээр басамжлан доромжилж байна. Нийслэлд мандатын тоог нэмэмээр юм!!! Яахлаараа хөдөө байгаа малчид хотын бид нараас илүү эрх эдэлж б

Avatar

Зочин 2020-04-27 139.5.217.41

Татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлдөггүй хэсгийг нь санхүүжүүлдэг нь яаж байгаа юм бэ? Ийм л шудрага бус нам шүү дээ. Амьхандаа малчидын саналыг худалдаж авах гэсэн санаа юм биз. Өөрсдийнхөө гаргасан өмхий санаан дээр хальтарч үхнэдээ

Avatar

Зочин 2020-04-27 121.168.50.25

Монгол улсын бараг тал хүн ам Нийслэлд амьдарч байхад 76 гишүүний ядаж 36-ааг нь Нийслэлээс сонгомоор юмдааа! Хотын бид нарыг үнэхээр басамжлан доромжилж байна. Нийслэлд мандатын тоог нэмэмээр юм!!! Яахлаараа хөдөө байгаа малчид хотын бид нараас илүү эрх эдэлж байдаг байнаа!?!? Тэд улсад Оруулж байгаа хувь нэмрээрээ хотын бид нараас бага шүү дээ! Малчид тархиа их угаалгаж байгаа, Нийслэлийн бид л илүү улс орноо бодсон сонголтыг хийж чадна!!! Ноолуураар л малчидын сонголтыг худалдаж авч байна шд

Avatar

Улаан 2020-04-27 202.179.31.82

Ерөөсөө ширэн нүүртэй хүн дээ МАН-аас гарч МАХН-д очоод УИХ-ын гишүүн сайд болно эргэж гараад МАН-д ирээд Гишүүн сайд болсон ийм ичдэггүй албан тушаалд дуртай гараар могой бариулаад сүүлд нь буруугаа тохоод дуусна

Avatar

Зочин 2020-04-27 121.168.50.25

Ёстой адгийн н.о.в.ш байна энэ Улаан гэдэг туучий чинь! Гудамжинд араа харж яваарай даа. Юу ч болоо билээ!

Avatar

Зочин 2020-04-27 121.168.50.25

Монгол улсын үндсэн хуулинд яс үндэс, шашин шүтлэг уг гаралаар нь иргэн болон хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Сүхбаатараас сонгогдох гээд л Сүхбаатарын ноолуур улсын сөнгөөр авч сонгуулийн шоугаа хийж байх нь золиг чинь, !!! Бусад аймгуудыг ялгаварлан гадуурхасан гээд бусад аймгууд бүгд Улаан сайдыг шүүхэд өгөх хэрэгтэй!!! Ноолуураа тушаачаад зөрүү мөнгөө Улаан сайдаас шаардах эрхтэй!

Avatar

Зочин 2020-04-27 66.181.190.224

Хүрэлсүх Улаан мэтийн хулгайчид эргүү малчдаа мөнгөөр угжих ажил бүүр ил цагаан болжээ

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Наад хүүр чинь Сүхбаатараас ахиад гарна. Монголын ард түмэн тэгш эрхгүйг шууд нотолж байна. Иймд цаашид Сүхбаатараас УИХ, Засгийн газарт сайд бүү томил. Хулгайч нарыг бүү хүлээн зөвшөөр. Ухна Хүрэлсүх, Улаан хоёртой тооцоо хийх биш, Сүхбаатар аймгийн бүлэгтэй тооцоо хийнэ.

Avatar

Зочин 2020-04-27 221.163.81.203

Одоо энэ хэдэн хөгшчүүл дахиж сонгогдохгүй ээ! Улаан сайд өөрийнхөө сонгуулийн булшийг өөрөө ухсан. Одоо амаа бариад яахав. Тас гүрийгээд л дуусахаас өөр арга байхгүй шдээ хаха. Гэхдээ Хүрэлсүх нам дотроо санаа нийлдэггүй олон гишүүнтэй нь батлагдаж байна. Ийм дураараа намын даргатайгаа зөвшилцөлгүй шийд гаргаж байгаа хүмүүсийг хархад олон толгойтой МАНгас нам байна даа гэж харагдаж байна.

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Наад хүүр чинь Сүхбаатараас ахиад гарна. Монголын эрд түмэн тэгш эрхгүйг шууд нотолж байна. Иймд цаашид Сүхбаатараас УИХ, Засгийн газарт сайд бүү томил. Хулгайч нарыг бүү хүлээн зөвшөөр. Ухна Хүрэлсүх, Улаан хоёртой тооцоо хийх биш, Сүхбаатар аймгийн бүлэгтэй тооцоо хийнэ.

Avatar

Зочин 2020-04-27 121.168.50.25

Өө яадаг дурак вэ! Нээрээ тмйм юм байна лдаа! Ноолуурыг нь засгийн мөнгөөр худалдаж аваад сонгуулийн шоугаа хицэн нөхөр байна шдээ хаха, Намаа алаад өөрөө амьд үлдэж байгаа ухаантай юм байна лдаа. Ёстой жинхэн урвагч Улаан гэж энэ байна! Намын нэр хүндийг газарт унагаад, бусад намын нөхдүүдээ бүгдээр нь золигт гаргаад, өөрөө л тунаж үлдэж байгаа юм биздээ?! Улаан сайд гишгэх газаргүй болж баына даа!

Avatar

Зочин 2020-04-27 64.119.26.10

Зүүн аймгуудад ямаа ихээр тоолуулсан иргэдийн хамаатан садны судалгааг гаргамаар юм аа Тэгвэл ноолуурын үнийн ялгаатай байдлын сэжүү
р олдох биш үү

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Танай сүхбаатарт мөнгөтэй малчидтай болж баярлаж байгаа. Харин бусад аймгийн бүх малчид уйлах энүүхэнд үхэх сэхэх нь тодорхойгүй байна. Та нарын хуйвалдан идсэн тэр мөнгийг чинь бид нар хөлсөө урсгаж төлсөн татвар шүү.

Avatar

Монгол хүү 2020-04-27 103.206.195.230

Энд бичсэнийг уншаад би Улаан сайд ноолуураа эх үүсвэр хөрөнгө байвал худалдаад авчихъя гээд байгаа юм шиг, үйлдвэрлэгчид нь харин дунд нь гадаад зах зээл ярьж малчдаас хямд үнээр ноолуурыг нь авах асуудал л хоёр талаасаа тулаад Улаан сайд дийлдэж, дунд нь малчид хохирч уураа Улаан сайддаа гаргаад байгаа юм уу л гэж ойлголоо.

Avatar

Монгол ноолуур 2020-04-27 199.249.230.87

Монгол ноолуурын үйлдвэрүүд дэлхийн зах зээлийн 2% эзэлдэг бол Монгол ноолуурын дэлхийн зах зээлийн 30% эзэлдэг байх жишээтэй тэгэхээр Малчидын ноолуурын дэлхийн зах зээл нийлүүлэх боломжоор хангаж өгөх ёстой. Жил бүр гардаг ноолуурыг дэмжиж малчдаа дэмжиж хэрэгтэй. Малчин өрхийн хүн амийн тоо бараг 800.000 гариу байдаг тэгтэл 800.000 хүний амьдрал чухал биш 8000 хүний амьдрал чухал мэтээр үзэж болохгүй.

Avatar

Зочин 2020-04-27 202.9.46.110

Зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байхад одоо болтол юу ч ойлгоогүй хүн байх юм аа. Наад ноолуурыг чинь ойрын 2-3 жилдээ лав авах хүн гарахгүй. Манайд ч байна уу, Хятадад ч байна уу, Италид ч байна уу хамаагүй, боловсруулаад бүтээгдэхүүн хийсэн ч дэлхийн э/з хямрал болоод ноолууран хувцас худалдаж авах хүн бараг гарахгүй. Эрэлт байхгүй бол үнэ унана. ЗГ-ыг өндөр үнээр ав гэж шахаад нэмэргүй.

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Засгийн газар өндөр үнээр авна гэж төсвөөс мөнгө авангуутаа Улаан өөрийнхөө сонгуулийн тойрогт зүгээр тараагаад өгсөн нь хуйвалдаан болно. Шалгах шаардлагагүй гэмт хэрэг.

Avatar

бодлын хулгайч 2020-04-27 66.181.167.53

ЭНЭ ХҮНИЙГ ЯАГААД ЗАЙЛУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛОООООООООООООООООО………………………………..ХАМАГ ЮМНЫ ЧӨДӨР ТУШАА.

Avatar

Зочин 2020-04-27 64.119.18.117

Зүүн аймгаас эхлэж байна гэхийн, Энэ Улаан тэгээд Сүхбаатар, Хэнтий, Дорнодын ноолуурыг 100000-аар аваад мөнгөө дуусгаж байгаа юмуу эсвэл аймаг бүрт тэгш хуваарилаад аваад байгаа юмуу?

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Тэгсэн бүх мөнгөө өөрийнхөө сонгуулийн тойрогт зүгээр тараагаад дууссан. Сонгуулийн тойрогоо услаж байгаа гэмт хэрэг. Нөгөө талаас бусад аймгийн малчид мөнгөгүй турж үхэх болж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Монгол улсын тусгаар тогтнолд шууд заналхийлж байна. Төв аймаг, сэлэнгэ, дархан, архангай, баян-өлий, баянхонгор, завхан, говь-алтай, хөвсгөл, ховд, увс, булган, өмнөговь, дорноговь, дундговь, өвөрхангайн малчид тэгээд яах уу? Ноолуур 0 төгрөг боллоо.

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.59

Хөгжилийн банкнаас гаргасан 300 тэрбумаа хүүтэй нь төлөөрэй МАНын малнуудаа.Угаасаа эхэлж 70 аар авсан нь ухарж магадгүй.Хятад нь европын зах зээлээ харж ноолуур авах,үйлдвэрлэхээ тооцно.Хүрэлсүх Улаан 2 дэлхийн зах зээлийг мэддэг болсиймуу.Иргэд нь нарийн мэргэжлийн эмнэлэггүй ,эмчгүй ,эмгүй Энэтхэг хятадаар тэнэж үхэж үрэгдэж хаагдаж боогдож байхад ноолуураар улстөрийн шоу хийж мөнгөа цацдаг лалрын улс болжээ.Малчин нь Улаан нь таарсан хогнууд.Бүгдийг х****л идээсэй.

Avatar

Улаан улаахгүй 2020-04-27 103.57.95.68

Энэ уураг тархи нь удааширсан хэдэн хөгшчүүлийг яагаад жил бүрийн согуулиар согоод бдаг юм бэ? Бодохдоо удаан юм чинь хийх нь тэрнээс ч удна шүү дээ. Одоо энэ мэт Улаан ногоон хар шар угжирсан хөгшчүүдээс салах цаг нь болсон. Одоо тэд идэж уусан мөнгөөрөө ая зээгээ тэжээгээд үхлээ хүлээж хэвтэх цаг нь шүү. Дахин сонгож тэнэгтэв. Тэгвэл та өөрийнихөө толгойг өөрөө хагал

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Чи байна наад Улаантайгаа Сүхбаатарт өрсөлд. Хэрвээ ялагдах аваас Сүхбаатараас УИХ-д хүн суулгах хэрэггүй.

Avatar

Зочин 2020-04-27 183.177.97.14

z**l z**l MANgaruud z**l, Hurelsuh z**l

Avatar

zochin 2020-04-27 103.14.37.8

Энэ жилдээ бол ноолуур өндөр үнэ хүрэхгүй гэдэг нь тодорхой зүйлшүүдээ. Дэлхийн том хямрал болж байгаа мэдэж байгаа биздээ. Улаанд ач холбогдол өгөх шаардлагагүй. Тэнэг өвгөн тэнэгтэж, зөнөг өвгөн зөнөгтсөн л асуудал. Нөхцөл байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Гадаад харанхуй болж байхад гэрэлтэй байна гээд суугаад байж болохгүй биздээ.

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Сүхбаатарынханаас мөнгө авах шаардлагатай.

Avatar

zochin 2020-04-27 202.70.44.46

Nastai said uul ni sain ajillamaar um, dandaa bolohgui zuild ner holdogdoj bh um, tsoohon honog uldlee, sain ajillaad uzuuleed ogooch

Avatar

ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭГЧ БӨ 2020-04-27 185.93.2.181

УЛААН НООЛУУР100МЯНГАД АВНА ГЭСЭН ҮГЭНДЭЭ, МАХНЫ ҮНЭ ӨСГӨХГҮЙ ГЭСЭН 2ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛСОН АГУУ ИХ УДИРДАГЧ ШҮҮ? ХАРИН НООЛУУРАНДАА ХЯЛГАС ,ШОРОО,ХЯТАДЫН ХҮНДРҮҮЛЭГЧ ХОЛЬСОН, НООЛУУРГҮЙ НООСНЫ ЧИГЛЭЛИЙН ДОНЫ ХАР ЯМААНЫ ЭРЛИЙЗИЙН НООСЫГ НООЛУУР ГЭЖ ҮНЭТЭЙ ӨГӨХ ГЭСЭН ХУЛХИ ХҮМҮҮСИЙН ОРОЛДЛОГО ИХ ГАРЧ БАЙГААГ УЛАМ САЙН ЯЛГАЖ АВ ГЭЖ ҮҮРЭГ БОЛГОХ ЁСТОЙ ? НООЛУУР АВАХ МӨНГӨӨР ХЯЛГАС ШОРОО НООС АВСАН КОМПАНИАС ҮЙЛДВЭРҮҮДЭД ЯЛГУУЛААД ШАТАХ ТУЛ УЛАМ САЙН ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ? ИНГЭСНЭР МАЛЧИД ХАРИУЦЛАГАТАЙ БО

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Танай сүхбаатарт мөнгөтэй малчидтай болж байрлаж байгаа. Харин бусад аймгийн бүх малчид уйлах энүүхэнд үхэх сэхэх нь тодорхойгүй байна. Та нарын хуйвалдан идсэн тэр мөнгийг чинь бид нар хөлсөө урсгаж төлсөн татвар шүү.

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Хүүр, Сүхбаатарын малчдыг хамгийн түрүүнд мөнгөжүүлэх нууц хуйвалдаан зохиосон шүү дээ. Бусад аймгийн малчид орлогогүй үхэх дээр тулж байгаа нь цаанаа эрх мэдэлтэй Улс төрийн Үхдэл Улаантай шууд холбоотой. Сүхбаатарын ноолуур сайн биш. Энэ бол зүгээр хуйвалдан өөрийнхөө тойргийг усалсан явдал. Цаашид Монгол улсын бүрэлдэхүүнээс гарах гэж байгаа бол ахин Улааныг сонгох аваас Сүхбаатар аймгийнхантай бусад аймгийн иргэд нийлж тэмцэх хэрэгтэй. Үхлийн хар тахал дэлхийд нүүрэлсэн энэ цаг мөчид тэмц.

Avatar

Зочин 2020-04-27 103.14.38.132

Хүүр, Сүхбаатарын малчдыг хамгийн түрүүнд мөнгөжүүлэх нууц хуйвалдаан зохиосон шүү дээ. Бусад аймгийн малчид орлогогүй үхэх дээр тулж байгаа нь цаанаа эрх мэдэлтэй Улс төрийн Үхдэл Улаантай шууд холбоотой. Сүхбаатарын ноолуур сайн биш. Энэ бол зүгээр хуйвалдан өөрийнхөө тойргийг усалсан явдал. Цаашид Монгол улсын бүрэлдэхүүнээс гарах гэж байгаа бол ахин Улааныг сонгох аваас Сүхбаатар аймгийнхантай бусад аймгийн иргэд нийлж тэмцэх хэрэгтэй. Үхлийн хар тахал дэлхийд нүүрэлсэн энэ цаг мөчид тэмц.

Avatar

Иргэн 2020-04-27 103.111.68.3

Наадах чинь зүүн 3 аймаг гэдэг нь өөрөө Сүхбаатар аймагт нэр дэвших гэж байгаа болохоор сонгуулийнхоо сурталчилгааг хийж байгаа нь тэр .

Avatar

Зочин 2020-04-27 66.181.161.26

30 40 р авхад л болох байсан үхснээ хийж 100 гэж солиорсон

Avatar

Irgen 2020-04-27 70.181.127.87

Ulaidaggyi ulaaniig odoo hurdan zailuulaachee.neg ayariin umnu ch gesen zailuulah heregtei.odoo hyrelsyhiigee hulduu chireed songuulid ardiin nam martagdah boljee

Avatar

Зочин 2020-04-27 182.160.35.148

МАН иргэд биднийг 4 жил хуурлаа

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.233

Малчид татвар төлж үзээгүй, ядаж нэг удаа татвар аваач, ядаж 1000 төгрөг аваачээ, угаасаа 300 тэрбум авах хүмүүст 1000 төгрөг жилдээ өгчихөд яахавдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж