ИЗНН-ынхан ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ИЗНН-ынхан ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

ИЗНН-ынхан ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжив

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр өнөөдөр ИЗНН-ын удирдлага, гишүүдтэй уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө танилцууллаа.

Тус төсөлд парламентын бүрэн эрхийн хугацааг 5 жил, гишүүдийн тоог 99 болгохоор заагаад байгаа юм. Мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж танхимаа бүрдүүлэх эрхийг олгохоор тусгасны зэрэгцээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхаар зааж өгсөн. Сумыг дүүрэгтэй харьцуулж үздэг одоогийн тогтолцоог өөрчлөх. Сумын Засаг даргыг иргэд нь сонгож, Иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн барьцаанаас гаргах. Дархан-Уул, Орхон аймгийг хотын статустай болгохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан юм. Эдгээр асуудлыг ИЗНН дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Онцлоход,  УИХ-ын даргаас өгсөн удирдамжийн дагуу энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан 10 гишүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд парламентад суудалтай бүхий л намаас төлөөлөл оролцсон бөгөөд ИЗНН-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн С.Оюун багтаж ажилласан юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2015-12-03 103.57.94.160

ИЗНН-д бодлого, толгой байхгүй. Үндсэн хуульд одоо гар хүрэх цаг хугацааны боломжгүй. Яарч, хүч түрж, тулгаж хийдэг ажил энэ биш шүү. Тэгээд ч танилцуулж байгаа төсөл түүхий, бодлогын хувьд буруу, эргэлзээтэй, монгол төрийг бусниулж мэдэх эрсдэлтэй байгаа. Та нар зүгээр л нэмж гай тарилгүй явцгааж, биднийг баярлуулж үз.

Зочин 2015-12-03 103.23.51.4

UIH -n boo zairan gishiin ih hural dotroosoo olon shavi nartai boloh dog oo. Oyun gishuun hamgiin turuund guij ochij shavi ni boloh shiv.

vbvbvbv 2015-12-03 202.179.10.150

бөөгийн навсгар хувцас,олон өнгийн даавууны өөдөс хувхай гавлын болон чөмгөний яс хэрэгтэй юм байнадаа

ИЗНН нам гэхэд хэцүү 2015-12-03 202.9.40.137

Та нар хэн бэ муусайн цуглуулга

Зочин 2015-12-03 183.81.171.135

Оюун УИХ-ын гишүүн болж бялуунаас хүртэж байвал гишүүний 999 байсан ч зөвшөөрөх хөгийн амьтан байна.

Зочин 2015-12-03 202.131.242.74

Энэ зурган дээр Н.Батбаяр ИЗНН-ынхныг ариулж бузрыг нь арилгаж байх шив дээ

zochin 2015-12-03 124.158.74.119

Budbayr haana bnaa