Covid-19: Халдвар авсан хүний тоо 2.9 сая болов

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Covid-19: Халдвар авсан хүний тоо 2.9 сая болов

Covid-19: Халдвар авсан хүний тоо 2.9 сая болов

Одоогийн байдлаар дэлхийн 210 гаруй оронд Covid-19 өвчний халдвар авсан 2 сая 994 мянга 722 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс нас барсан 206 мянга 988, эдгэсэн 878 мянга 707-г хасч үзвэл 1 сая 909 мянга 27 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн үг юм. Тэдгээр өвчтөнүүдийн гурван хувь буюу 57 мянга 602-ынх нь бие хүнд байгаа бол үлдсэн 1 сая 851 мянга 425 өвчтөний бие сайн байгаа аж.

Хамгийн сүүлд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын тухайд гэвэл, АНУ-д 26 мянга 509 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварлагсад 987 мянга 160 болсон бол халдвартай хүмүүсээс 1157 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 55 мянга 413 болжээ. Мөн АНУ-д 118 мянга 781 хүн эдгэж, одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 812 мянга 966 хүн байна. Харин БНХАУ-д 11 хүн шинээр халдвар авч өдгөө 723 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

АНУ-ын эмнэлгүүд өвчтөнөө эмчлөхийн тулд олон шинэ арга хэрэглэж байна. Жишээлбэл, Орландод 12 өвчтөнг эрүүл цусны сийвэнгээр эмчлэх туршилтыг эхлүүлжээ.  Харин Нью-Йоркын эмнэлгүүд түлэгдэлт эмчлэхэд хэрэглэдэг эмийг өвчтөнүүддээ их хэмжээгээр өгч эхэлсэн байна. Энэхүү эмчилгээг дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлсэн бөгөөд үр дүн нь яаж гарах нь ирэх долоо хоногоос  тодорхой болох аж. Нийт 23 эмнэлгийн 187 өвчтөнд түлэгдэлтэд хэрэглэдэг эмийг уулгаж байгаа гэнэ.

Испанид өнгөрсөн долоо хоногт хөл хорионы дэглэм бага зэрэг суларч гэртээ зургаан долоо хоногийн турш “хоригдсон” хүүхдүүд гадаа гарч болохоор болсон бол энэ долоо хоногт Италид оршуулгын ёслол тавдугаар сарын 4-нөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрч, ирэх долоо хоногуудад хөл хориог үе шаттайгаар сулруулахаа зарласан юм байна.

Эх сурвалж: CNN.COM WORLDOMETERS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж