Монгол хүний бүтээл The Victorinox-ын уралдаанд шалгарав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол хүний бүтээл The Victorinox-ын уралдаанд шалгарав

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Монгол хүний бүтээл The Victorinox-ын уралдаанд шалгарав

Швейцарийн хутга үйлдвэрлэгч The Victorinox-оос зарласан 2016 оны сонгодог загварын хутган дээрх хээний  уралдаанд монгол оролцогч Б.Эрдэнэчимэгийн “Rainforest walk” нэртэй хээ шалгарчээ. Компани Facebook хуудсаараа дамжуулан бүх оролцогчдодоо баяр хүргэж, эхний 10 байрт шалгарсан бүтээлийг 2016 оны сонгодог загварын хутган дээрээ хэвлэхээр болсон байна. Б.Эрдэнэчимэг бүтээлийнхээ санааг Зүүн өмнөд Азид аялж явахдаа халуун орны ойн ургамлын олон янз, хэлбэр дүрснээс олж, сувенирт ашиглахаар шийдсэн гэнэ. The Victorinox-ын 2016 оны шинэ сонгодог хутганы цуглуулга ирэх тавдугаар сараас худалдаанд гарах юм байна. The Victorinox-ыг алдаршуулсан бүтээгдэхүүн нь армийн зориулалттай хутга бөгөөд халаасны чамин хутганых нь цуглуулагчид дэлхий даяар байдаг ажээ.

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-12-03 49.0.205.143

Баяр хүргэе.

Зочин 2015-12-03 203.194.118.102

Ene uneheer saihan zagvar baina lee. Busad ni ch adilhan saihan ch ene zagvar neg l tovch bogood tsemtsger.

Эрчис 2015-12-03 202.179.28.156

Сайхан мэдээ байна. Амжилт хүсье.

Зочин 2015-12-03 202.179.28.67

Шалгарсан зурагнууд бүгдээрээ л гоё юм

Зочин 2015-12-03 202.70.42.102

bayar hurgeye

ЗОЧИН 2015-12-03 203.91.118.180

МУНДАГ ОХИНД БАЯР ХҮРГЭЕ. САЙХАН БҮТЭЭЛ БАЙНА. ГОЁ ЮМАА. АМЖИЛТ

zochin 2015-12-03 124.158.109.62

bayr hvregie

ЗОЧИН 2015-12-03 103.26.195.175

БАЯР ХҮРГЬЕ МУНДАГ ОХИН ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГААД ЦААШИД УЛАМ ИХИЙГ БҮТЭЭГЭЭРЭЙ.