28 мянга гаруй шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ | News.MN

28 мянга гаруй шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

28 мянга гаруй шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

28 мянга гаруй шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дууссан. Цахим бүртгэлд нийт 30.882 шалгуулагч хамрагдснаас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөх 28.001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвөөс дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа шалгуулагчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар Элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмж, мэдээллийг хүргэх гэнэ. Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоосон байна.

Өнгөрсөн 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар зургадугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд дунджаар 40 мянга орчим сурагч өгдөг байсан. Харин өнгөрсөн жил улсын хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгссөн учраас шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан гэдгээ хэлсэн байсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-27 192.82.70.62

omno jiliin hvvhdvd aztai ymoo tsoohule togssn bolhor ihenh muu huuhdud ni surguuli avj edr. ene jil er ni shalgaltaa are sulruulj avah heregtei olon togsogchidte 80 min ordg hiceelig 20 min telegeer zaaj bgaa um chin

Avatar

Зочин 2020-04-27 66.181.184.224

Ирэх жил болтол элсэлтээ хойшлуулж болно шүү дээ

Avatar

Зочин 2020-04-27 103.14.37.7

Гадаа наадмын тайлбайнууддаа авчих хэрэгтэй цаг агаарын мэдээг сайн хараарай малнууд аа

Avatar

Зочин 2020-04-27 192.82.64.217

элсэлтийн ерөнхий шалгалтыг тус тусыг сургуулийн зааланд хол зайтай суулгаад авах хэрэгтэй шүү Тэр онлайнаар бол бүтэхгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж