Их, дээд сургуулийн босго оноог тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулийн босго оноог тогтоолоо

Их, дээд сургуулийн босго оноог тогтоолоо

2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог:

  • Төрийн өмчийн их, дээд сургуульд 480
  • Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410
  • Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоожээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэлд нийт 30 мянга 882 шалгуулагч хамрагдснаас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөх 28001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 02-05-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.

Боловсролын үнэлгээний төвөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа шалгуулагчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар ЭЕШ-ын зөвлөмж, мэдээллийг хүргэх аж.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхдээ:

  • Шалгалтын даалгаварт зөвхөн арвахоёрдугаар ангид судалсан хичээлийн агуулга ордоггүй тул суралцагчид 10, 11 дүгээр ангийн “Теле” хичээлийг econtent.edu.mn цахим хуудсаар дамжуулан үзэж, мэдлэгээ бататгах, сэргээн санах;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдад зориулсан монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр БҮТ-өөс бэлтгэсэн "LIVE" хичээлийг өдөр бүр 11.00, 15.00 цагаас facebook.com/eec.mn/ цахим хуудсаар дамжуулан үзэх;
  • Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүхий л мэдээллүүд нэг дор байршуулсан help.eec.mn "Цахим зөвлөх" хуудсыг Боловсролын үнэлгээний төвөөс ажиллуулж байгаа бөгөөд суралцагчид өөрийн хүссэн асуултад хариулт авах;
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны компаниудтай хамтран ажиллаж, БҮТ-өөс бэлтгэн гаргасан ЭЕШ-тай холбоотой бүх видео контентуудыг Юнивишний IPTV, LOOKTV болон Скаймедиа видеосанд байршуулсан байгаа тул шалгуулагчид үнэ төлбөргүйгээр үзэх;
  • Их, дээд сургуулийн бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум www.cmuc.edu.mn -аас лавлах боломжтой юм.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж