Өнөөдөр архи худалддаггүй өдөр

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр архи худалддаггүй өдөр

Өнөөдөр наймдугаар сарын 1. Сар бүрийн эхний энэ өдөр архи болон согтууруулах ундаа худалдаалах хориотой байдаг. Өнгөрсөн жил нийслэлийн ИТХ-аас ийм шийдвэр гарч Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх болсон. Харамсалтай нь захын хороолол болон гэр хороололд НИТХ-ын энэхүү тогтоол хэрэгждэггүй. Хөшигний цаана хучаастай архи, пивоноос худалдагч нар зардаг нь нууц биш. Зөвхөн энэ өдөр ч биш эх үрсийн баяр, архи пивоны худалдаанд хорио цээрийн дэглэм тогтоосон үед ч иймэрхүү газрууд дур мэдэн худалдаа хийдэг. Ялангуяа Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд ийм үзэгдэл элбэг тохиолддог. Тиймээс хууль, хяналтын байгууллагынхан энэхүү тогтоолын хэрэгжилтэд  хяналт тавьж байх хэрэгтэйг энэ дашрамд сануулъя.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж