Нэмэлт:
Улсын Онцгой комисс/УОК/-ын хурал өнөөдөр 12.00 цагт товлогдсон байсан ч цуцлагдаж, маргааш 10.00 цагт зарлагджээ. Одоогоор УОК-ын хурал хойшлогдсон шалтгаан тодорхойгүй байна.
УОК: Хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.27/ 12:00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц мөн ирэх тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх болсонтой холбогдуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн энэ сарын 30-нд дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм. Хөл хорионы улмаас хилийн боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоосон.
УОК энэ сарын 14-ны өдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн карантиныг есдүгээр сарын 1 хүртэл сунгасан билээ.
Холбоотой мэдээ