Долоо хоногийн өрнийн зурхай /2020.IV.27-2020.V.03/

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.IV.27-2020.V.03/

Хонь

Энэ долоо хоног хонины ордныхонд ээлтэй байна. Ажилтан хонины ордныхон эрч хүчтэй ажиллаж, ажлаа бүрэн амжуулах шаардлагатай тулгарах нь. Санхүүгийн хувьд таны орлого, зарлага жигдхэн өсөх төлөвтэй байна. Гэр бүлийн харилцаанд элдэв асуудал үүсвэл тайвнаар хүлээн авч, элдэв үгээр гэр бүлийн гишүүдээ гомдоохгүй байхад анхаарах хэрэгтэй. Хоол боловсруулах системдээ анхаарч, хүнд оройн хоолноос зайлсхийх шаардлагатай.

Үхэр

Бизнес эрхлэгч үхрийн ордныхон үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд олон хүнтэй холбоо тогтоох шаардлага гарна. Энэ долоо хоногт санхүүгийн элдэв эрсдэлт алхам хийхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Ганц бие үхрийн ордныхон хайр дурлалтайгаа учирч магадгүй. Эрүүл мэндийн хувьд амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдэлтэй тул дасгал хөдөлгөөн тогтмол хийж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.

Ихэр

Зарим ихрийн ордныхонд өндөр цалинтай ажлын санал ирнэ. Иймд та өөрийн байр сууриа дахин тунгаах хэрэгтэй болох бололтой. Энэ долоо хоногт элдэв зүйлд хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийж, илүү зардлаасаа танахыг зөвлөж байна. Ганц бие ихрийн ордныхон гэрлэх санал хүлээн авч магадгүй. Жолоо барихдаа анхаарал болгоомжтой байх нь бэртэл гэмтлээс таныг хол байлгана.

 

Мэлхий

Энэ долоо хоногт ажилтан мэлхийнүүд ханцуйгаа шамлаад, шаргуу ажиллах шаардлагатай. Од эрхсийн байрлалаар санхүүгийн таатай байдал үүсэх учир энэ долоо хоногт элдэв санхүүгийн асуудал гарахгүй. Иймд та мөнгө хадгалах гээд чадахгүй байсан бол энэ боломжийг ашиглаарай. Хостой мэлхийнүүд хосдоо хувийн орон зай, цаг хугацаа олгох хэрэгтэй. Мөн бүтээлч байж, хайр дурлалын амьдралдаа амт нэмэх тал дээр анхаарал хандуулахыг од эрхэс зөвлөж байна.

Арслан

Ажилтан арслангууд энэ долоо хоногт ажил бүтээл ихтэй байж, бүх зүйлд таны хэрэг гарч магадгүй. Санхүүгийн хувьд орлого тань тогтмол өсөхийн хажуугаар өөр шинэ орлогын эх үүсвэртэй болж магадгүй. Гэсэн хэдий ч хэрэггүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийхийг од эрхэс сануулж байна. Ганц бие арслангийн ордныхонд гэр бүлийхнээс нь гэрлэ гэх шахалтууд гэнэт гарч ирэх тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Баруун нүдээ гэмтээж бэртээхээс сэргийлээрэй.

 

Охин

Ажлын байранд энэ долоо хоногт олон бэрхшээл тулгарч магадгүй. Шинэ ажлын байрны санал ирвэл алдалгүй атгахыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд орлого тогтвортой байх ч илүү зарлага гаргалгүй, боломж гарвал мөнгө хадгалах хэрэгтэй. Таны зарлага энэ долоо хоногт өсөх төлөвтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч, бие тань хэрэв таагүй санагдвал шуудхан эмчид хандахыг од эрхэс анхааруулж байна. Шинжилгээ өгөх, үзлэгт хамрагдахыг төлөвлөж байсан бол энэ долоо хоног тохиромжтой цаг үе тохиож байна.

Жинлүүр

Бизнес эрхлэгч жинлүүрийн ордныхонд энэ долоо хоног хүндхэн байж болзошгүй. Хийж буй ажлуудын үр дүн хурдан гарахгүй байвал сэтгэл түгших хэрэггүй. Гэр бүлд тань томоохон зардал гарч ирэх тул бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэсэн хэдий ч гэр бүлийн харилцаа болоод хостой жинлүүрүүд хостойгоо сайхан харилцаатай байна. Хоол боловсруулах эрхтэн өвчлөхөөс сэргийлээрэй.

 

Хилэнц

Энэ долоо хоногт хилэнцийн ордныхонд олон сорилтууд тулгарна. Гэсэн хэдий ч энэ нь таны санхүүд эерэгээр нөлөөлж магадгүй ба энэ долоо хоногт төлөвлөөгүй зарлага гарахгүй. Удаан уулзаагүй танил эсвэл найзтайгаа гэнэт учирч магадгүй гэдгийг од эрхэс хэлж байна. Эрүүл мэндийн хувьд улирлын чанартай халдварт өвчин тусч болзошгүй.

Нум

Бизнес эрхлэгч нумын ордныхонд бизнесээ өргөжүүлэх боломж гарч ирнэ. Ажилтан нумууд илүү шаргуу ажиллаж, даргадаа сайн ажилтан гэдгээ батлах шаардлага тулгарна. Санхүүгийн хувьд орлогоо өсгөх гэж амар хялбар арга хэрэглэвэл муу үр дүнд хүргэж болзошгүй тул эрсдэлтэй алхам хийх бол сайтар тунгаахыг зөвлөж байна. Ганц бие нумын ордныхон өмнө учирч явсан нэгэндээ ахин татагдаж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарч, биеийн доод хэсгээр бэртэж магадгүй тул болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.

Матар

Бизнес эрхлэгч матрын ордныхонд хүнд хэцүү бэрхшээлүүд тулгарах тул энэ долоо хоногт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Худалдаа, үйлчилгээгээ өргөжүүлэхийн тулд шинэ арга зам хайж олох шаардлагатай. Санхүүгийн хувьд харилцан адилгүй байж, заримых нь орлого гэнэт өсөх бол зарим матрын ордныхонд ихээхэн зарлага гарч ирнэ. Дундаас дээш насны матрын ордныхон эмнэлэгт үзүүлэх шаардлага гарч ирж магадгүй.

Хумх

Ажилтан хумхуудын хувьд тогтворгүй долоо хоног болж өнгөрнө. Ажил хэвийн  үргэлжлэх ч гэнэтийн зүйлс тохиолдоно. Санхүүгийн хувьд орлого орж ирэхгүй байж магадгүй ч мөн адил онцын зарлага үүсэхгүй тул санхүүгийн хүндрэл үүсэхгүй. Ганц бие хумхын ордныхон худалдааны төв гэх мэт олон нийтийн газарт хуучны харж явдаг байсан хүнтэйгээ гэнэт таарч, цаашлаад хосууд ч болж магадгүй. Эрүүл мэндийн байдал тогтуун байна.

 

Загас

Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт сайн үр дүнд хүрэхийн тулд их хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Харин өөр ажлын байр, өөр талбарт хүчээ үзэхийг эрмэлзэж буй загасныханд энэ долоо хоногт тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ долоо хоногт санхүү, сэтгэл зүйн байдалдаа анхаарах хэрэгтэй ба амар аргаар мөнгө олох нь муу үр дүнд хүргэнэ. Хайртай хүнээ бодлогогүй үгээр гомдоож болзошгүй. Таны хайртай хүн алдаа гаргалаа ч чин сэтгэлээсээ уучилж өршөөхийг хичээгээрэй. Эрүүл мэндийн хувьд зүүн нүд өвдөж магадгүй тул шаардлагатай гэж үзвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж