Төмөр замын тээвэрт туршлагатай машинчид дутагдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Төмөр замын тээвэрт туршлагатай машинчид дутагдаж байна

Төмөр замын тээвэрт туршлагатай машинчид дутагдаж байна

Байгууллагын хамгийн чухал зүйл болох хүний нөөцийн тогтвор суурьшлын асуудал өнөөдөр УБТЗ-ын тулгамдсан асуудлын нэг болжээ.УБТЗ-ын Зүтгүүрийн аж ахуйн алба 2262 ажилчинтай. Үүнээс 1116 зүтгүүрийн машинч болон туслах машинчид нь хүсэлтээрээ ажлаас гарах явдал гарч байна. Машинчид ажлаас гарах шалтгаан шууд цалинтай нь холбоотой аж. Галт тэрэгний машинчийн сарын үндсэн цалин нэг сая 400 мянгаас хоёр сая төгрөг хүртэл байдаг.

 УБТЗ-ын ажилчдын 90 орчим хувь нь орон сууц болон бусад зээлтэй тул авсан цалин нь амьдрал ахуйд хүрэлцдэггүйгээс мэргэжлээ орхиж, “БНСУ-д ажиллахаар явдаг" гэдгийг УБТЗ-ын удирдлагууд хэлж байна.

Олон жил ажилласан туршлагатай, мэргэшсэн машинчид ажлаасаа гарч, төмөр замын тээвэрт туршлагатай хүний нөөц алдагдаж байгаа талаар УБТЗ-ын зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр хэлэхдээ "2016 оныг хүртэл машинчдын тал хувь нь 30-40 насныхан байсан бол өнөөдрийн байдлаар 50 хувь нь 20-30 насныхан болж залуужсан нь туршлагатай машинчид ажлаас гарсантай холбоотой. Бид ажилчдынхаа нийгмийн баталгааг хангахын тулд нөөц боломжоо ашиглан 2017 оноос цалингаа жил бүр 10 хувиар нэмсэн. Гэвч эдийн засгийн өсөлт, валютын ханш, инфляцын өсөлтийг гүйцэхгүй байна. Олон жил ажилласан машинчид ажлаасаа гарч байгаа нь төмөр замын тээвэрт эрсдэл үүсч байна” гэв.

Нэг рэйсдээ 1000 гаруй зорчигч, 6000 орчим тонн ачааг галт тэргээр тээвэрлэдэг энэ хариуцлагатай ажлын машинч дор хаяж туслах машинчаар 5-8 жил ажилласан байх ёстой. Гэтэл дээрх шаардлагыг хангасан туршлагатай машинчид ажлаасаа гарч, тэдний орон тоог нөхөхийн тулд туршлага бага туслах машинчдыг үндсэн машинч болгож байна.

Өнгөрсөн жил гэхэд 3-5 жил ажилласан 124 туслах машинчийг үндсэн машинч болгожээ. Өөрөөр хэлбэл, нэг талдаа өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн эрэлтийг хангах нөгөө талдаа хүний нөөцийн дутагдлаа нөхөхийн тулд  туслах машинчдыг үндсэн болгодог гэсэн үг.

УБТЗ дотоод санхүүгийн нөөц боломждоо тулгуурлан ажилчдынхаа нийгмийн халамж, цалинг нь боломжоороо нэмэгдүүлж байгаа ч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгааг албаныхан хэлж буй. Тус нийгэмлэг сүүлийн гурван жил нийт ажилчдынхаа 13 дахь сарын шагналт цалинг 200 хувиар буюу хоёр сарын цалинтай нь тэнцэх урамшууллыг олгожээ.

Хэрэв УБТЗ-ын тарифын үнийг нэмэгдүүлж, зах зээлийн зарчмаар нь ажиллуулбал тус нийгэмлэг тээврийн тарифын алдагдалгүй ажиллах юм. Жилд зөвхөн тээврийн тарифаас 30-40 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл УБТЗ-ын тарифын алдагдлыг төр гаднаа үлдээсэн нь нийгэмлэгийн хөгжилд  тушаа болж байна.

Эрчим хүчний салбарт гэхэд жилдээ гурван удаа тарифыг нь нэмдэг. Тэгвэл УБТЗ өнөөдөр нэг зорчигчийг нэг километрт дунджаар 22 төгрөгийн алдагдалтай тээвэрлэдэг юм. Ийм алдагдалтай тариф мөрдөж байгаагаас УБТЗ-ын санхүүгийн дарамт улам нэмэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж