Үзэл санаагаа сонгуулиар хамгаалах цаг ирлээ | News.MN

Үзэл санаагаа сонгуулиар хамгаалах цаг ирлээ

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Үзэл санаагаа сонгуулиар хамгаалах цаг ирлээ

Үзэл санаагаа сонгуулиар хамгаалах цаг ирлээ

Коронавирусийн цар тахлын дэгдэлтээс сэргийлэн иргэдээ үйл хөдлөл, үзэл бодлоор нь хашиж авсан эрх баригчид сонгуулийн марафондоо шуудран орлоо. Хэлж ирдэггүй хийсч ирдэг халдварт өвчин эрх баригчдад яах аргагүй давуу тал үүсгэж байгаа учраас начны найрааны мөнгөө төлчихсөн наадмын бөх шиг л таахалзаж байна.

Татвар төлөгчдийн мөнгөөр цугласан улсын санг хуваагаад тоночихсон, төрийн албандаа ханш тогтоогоод зарчихсан МАН энэ муу нэрнээсээ салахын тулд сонгуульд мөнгө зарахгүй гэсэн үнэгэн заль гаргав.

Тэртэй тэргүй төсвийн мөнгөний зарцуулалтыг атгаж байгаа эрх баригчид ажлаа хийнгээ, өвчинтэй тэмцэнгээ сонгуулийн сурталчилгаагаа үнэгүй хийж, ордноосоо гарч энд тэнд явж ажил шалган, түүнийгээ хэвлэлээр цацан мөнгөгүй сонгуулиа хийж эхэллээ. Төрийн ордны баруун хаалганд суулт хийж буй ядарсан эмэгтэй дээр сэтгэл гарган очиж, зовлонг нь хуваалцаж буй уярам лайв хийв. Ядарсан иргэний үгийг соонсож, зовлонг нь ойлгож байгаа нь мэдээж зөв. Гэхдээ очиж зовлонг нь сонсох хүн өнөөдөр олон байна. Өдрийн хүнсээ зээлээр авч байгаа иргэд, хөл хорионы улмаас жижиг бизнес зогсч орлогогүй болсон хэдэн мянган иргэн, бизнесийн эргэлт нь зогссоноос яаж дампуурахгүй тэсэж үлдэх вэ гэж тэлчиж буй хэдэн зуун компани, засгийн амалсан 200 мянган төгрөгийн авчих санаатай хэдэн мянган татвар төлөгчид гээд уулзаж зовлонг нь сонсох хүн хангалттай олон байна.

Цар тахлын онцгой үеийг даван туулах эдийн засгийн багц арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт парламент хуульчилж өглөө. Таван их наядын өртөгтэй эдгээр арга хэмжээ эрх баригчдын мөнгө зарахгүй сонгуулийн сурталчилгааных нь далдалсан хувилбар болно. Яагаад гэвэл эдгээр багц арга хэмжээний эцсийн үр дүн нийт эдийн засгаа аврах биш сонгуулийг бодолцсон алхмууд. Иргэдийн зээл  төлөлтийг хугацааг гурван сараар хойшлуулсан, НДШ-ийг ажилчдад үлдээсэн, татварыг хөнгөлсөн, хүүхдийн мөнгийг 10 мянгаар нэмсэн эдгээр арга хэмжээний ойрын хэдэн сардаа хүмүүсийн сэтгэл, ходоодыг баясгахаас зургаан сарын дараа, есөн сарын дараа нийт эдийн засгийн эргэлт одоогоос илүү зогсонги байдалд орвол яах вэ? Биднээс илүү чадалтай, боломжтой улс орнууд хоёр, гурван жилийн цаадахаа харсан эдийн засгаа дэмжих бодлого, төлөвлөгөөнүүдийг гаргаж тавьж байна. Тэр битгий хэл сарын өмнө гаргасан бодлогодоо дахин өөрчлөлт оруулж байна. Учир нь нөхцөл байдал тааварлахын аргагүйгээр хувьсан өөрчлөгдөж байна. Харин Монголын эрх баригчид 2050 оныг харсан бодлогыг парламент дээрээ ярьж суугаа нь агуу ч юм шиг. “Алсын хараа 2050” гэсэн сайхан нэртэй 30 жилийн концепц нь эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийн суурь гэдгээ зарлсан нь мөнгөгүй сонгуулийн бас нэгэн хувилбар. Улсаа хөгжүүлэх урт хугацааны сайхан, сайхан хөтөлбөрийг үе үеийн эрх баригчид боловсруулсан, баталж ч байсан. Өмнөхөө хэрэгжүүлээд дараагийн бодлогоо дэвшүүлэх нь уг зөв баймаар, харин манайд өмнөх хүмүүсийн бодлого буруу байсан одоо бид зөвийг боловсрууллаа гэсэн зарчмаар нэг цэг дээрээ хий эргэсээр.

Яг үнэндээ цар тахлын одоогийн нөхцөл байдал 2020 он хүртэлх байсан эдийн засгийн дэг журам, бодлогыг өөрчлөх нь бараг тодорхой байхад үүнд зохицсон бодлого ярьдаг хүн эрх баригчдад алга. Эдийн засгаа ойлгодог, мэддэг Ерөнхий сайдаар Монгол үргэлж дутаж байсан.

Сүүлийн 30 жилд эдийн засгаа ойлгож, жинхнээсээ 30 жилээ харж ярьдаг хоёр гуравхан Ерөнхий сайд байсан. Тэдний нэг нь Мэндсайханы Энхсайхан. Хэдий тусгаар ч Оросын дагуул улс байж, төрийн өмчид суурилсан эдийн засгаа төвлөрсөн зарчмаар удирдаж, алдагдлаа оросуудаар төлүүлж ирсэн эдийн засгийг зах зээлийн баримжаатай болгоход 1996 онд парламентын олонх болж, төрийн эрхэнд гарч ирсэн “Ардчилсан холбоо” эвсэл, энэ эвслийн анхны Ерөнхий сайд М.Энхсайханы гүйцэтгэсэн үүргийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Харин МАН-ын олонхитой парламент, Ардчилсан намын нэрээр сонгогдон гарч ирсэн Ерөнхийлөгчийн өнгөн дээр зах зээлийн зарчим, ардчиллын суурь үзэл санаануудаас ухрах угсраа алхмууд хийгдэх боллоо. Сүүлийн нотолгоо Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон явдал. Түүнийг байгуулж чадаагүй гэрээ, хэрэгжээгүй төсөл буруудаж байгаа бол тэр гэрээ, тэр төсөл хэрэгжих нь буруутгаж байгаа хүмүүсийг айлгаж, бажгадуулж байжээ гэсэн логик рүү хөтөлнө. Төрийн нэрээр далайлгаж хувийн өмчийг нийгэмчлэх, баян ядуугаар нь талцуулж, хөрөнгөтэй хүнийг үзэн ядуулах үйл явц системтэй хийгдэж эхэллээ. Хөдөлмөрлөсөн нь байнга ашиггүй байдалд үлдэж, төрөөр тэжээгдсэн нь давуу байдалд үлддэг шударга бус хуваарилалтыг өөгшүүлдэг боллоо.

Хөгжлийн чиг баримжаа биш гэдгээ дэлхий нийтэд нотолчихсон коммунизмын онолыг үндэслэгчид болох Карл Маркс, Фридрих Энгельс нарын 1848 онд хэвлүүлсэн “Эв хамт намын тунхаг бичиг” хэмээх алдарт товхимол “Хий үзэгдэл – коммунизмын хий үзэгдэл Европоор тэнэж явна” гэж эхэлдэг. Харин энэ үг өнөөдөр Монголд өрнөж буй үйл явцад тохирохоор болжээ. Коммунизмын хий үзэгдэл өнөөдөр Монголд тэнэж явна. Энэ хий үзэгдлийг биежүүлэхээр юу болдгийг Монгол улс өнгөрсөн зууны 70 жилд харсан, туулсан, амссан.

Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хуваагаад авчихсан нь тодорхой, хэрэг хийсэн нь тодорхой, хохирол нь тодорхой ЖДҮ-чдийн хэргээ шүүхээр шийдүүлээгүй байж, М.Энхсайханыг баривчлан хорьж байгаа нь Монголын нийгэмд хуульт засаглал аль хэдийн алга болж, эрх мэдэлд байгаа хүмүүс хуулиас дээгүүр засаглаж эхэлсний дохио юм. Энэ дохио эсрэгээрээ олон хүнийг үзэл санаагаа хамгаалах сэтгэлийн дуудлагад хөтөлж, жинхнээсээ мөнгөгүй сонгууль хийх зам руу хөтөллөө.

М.Энхсайханы баривчилгаанаас хүмүүс юуг хамгаалах, юуны төлөө тэмцэх, хэнийг эсэргүүцэхээ илүү мэдэж авлаа. Тиймээс энэ удаагийн сонгууль ардчиллын үзэл санаагаа хамгаалах ганц найдвар боллоо. Энэ боломжоо алдвал 2024 он гэхэд залруулах боломжгүй болсон байх айдас байна.

Ардчиллын үзэл санааг тээгч улс төрийн хүчин өнөөдөр Монголд байхгүй болсон. Ардчилсан нам ч, МАН ч аль хэдийнэ ардчиллын зарчмаас хазайсан. Тиймээс улс төрийн намыг биш эрх чөлөөний үзэл санааг тээгчийг сонгох сонголт л үлдлээ. Хэнээр засаглуулахаа, муу засаглагчийг ардчилсан сонгуулиар сольж өөрчлөх онцгой эрх бидэнд бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-27 121.168.50.25

Бид зөв бодолтой зөв хүнд санал өгч байжээж сайхан амьдралын үндэсийг тавина! Чи юу тарина түүнийгээ хурааж авна гэдэг шиг хулгайч нам, хулгайчуудыг сонгоод л байвал бид ямар амьдрал руу явж байгаа нь цаг хугацааны асуудал болно. Бид ядуурсан нийгэм, цөөн хэдэн баячуудтай, эдийн засаг дампуурсан тийм л улс орныг бий болгох нь тодорхой! Бид намд биш хүнээ харж санал өгмөөр байна. Манай эх орны шижгэнэсэн сайхан сэхээтэн залуучууд эвлэлдэн нэгдээд улс орноо сайхан ирээдүй рүү авч явж чадна.

Avatar

монгол 2020-04-27 202.170.81.126

Uls ornoo 30 jiliin MANANgi9in buleglelees salgah zag irlee.Hulgaich hudalchdiig zailuulj Eh ornoo erliizuudees salgah zag irlee

Avatar

Ардчилал гэж юу вэ? 2020-04-27 202.131.245.243

Хүний эрх ярьж хошигоруулж байгаад ар хударгаар нь хармайг хоосортол суйлахыг ардчилал гэдэг юм. Тэгээд миний монголчууд аа гээд л хошигоруулна шүү дээ. Ха ха ха ха ха ха ха Ц.Элбэгдорж

Avatar

Болд 2020-04-27 122.201.22.113

Ер нь нэг намын ингэж олон болгож болохгуй ямарч хяналттгуй онгорсон 4 жил их монго тогрог зарлаа шуу дээ джу банк дамбууруулсан хулгай хийсэн бух юм гарлаа одоо энэ овчиноор далимдуулан монго тог цацаж байна шуу дээ ямарч хяналт алга арай л байна бид нарыг сонгож хийж байгаа ажиллаа ургэлжлуулнэ гээд л ард тумний тархи угаагаад л явж байна ард тумэн минь сонгуулийн оорчлолт хийх цаг болсон шуу

Avatar

Зочин 2020-04-27 202.131.245.243

Болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуур, хулганы нүх.

Avatar

Зочин 2020-04-27 72.205.128.5

Narantuyad bayr hvrgeyee ! Ardchilaliin vzel sanaag demjij hamgaalah heregteig mash sain helsen bna.
Tvvniig oilgoh chadvargvi lumpengvvd baahan yum bichjee. Tvvniig bitgii toogooroi. Mongoliin niigem oilgoj baigaa !!!!!!
Ene jil hoitongiin songuuliar bolovsroltoi hvmvvsee songoj uls ornoo hov hervvleer bus oyun uhaanaar udirdah heregfeig Mongoliin hvn amiin diilenh heseg mederch oilgoj baigaa!!!!!!

Avatar

Иргэн 2020-04-27 103.57.93.98

Бид ЖҮЧчин МАН-ын дэглсэсэн коммунизмд амьдрахыг хүсэхгүй байна. Авилгач МАН -ыг бүү дэмж

Avatar

zochin 2020-04-27 202.21.118.138

социализм үед яг л цэрэгиин том хуаран шиг л амьдарчбайсан ш дээв Одооны залуучуудыг социализмиин үед оруулчихвал тэсэхгүш дээь

Avatar

Зөвийг сонго 2020-04-27 103.57.95.68

Хичээгээрэй. Аль мөнгө төгрөг өгсөн эсвэл амласанд биш. Эх орон ард иргэдээ төлөөлж чадах хүнийг л сонго. Мөнгөөр саналыг чинь худалдаж авч байгаа бол гарсан хойноо тэрийгээ л хэд дахин олох гэж улайрна гэсэн үг. Өнөөдөр та бид хэдэн халтар төгрөггүй байлаа гээд үхчихгүй. Харин хэдэн халтар төгрөгөөс болж сонголтоо худалдвал хэдэн арван жил бид өөрөө цаашлаад үр хүүхэд чинь хэцүү байдалд амьдрах болно гэдгийг л бодох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-27 202.131.245.243

Коммунистууд ч гэх шиг. Коммунистуудын үед бүх юм байсан шүү. Үйлдвэр завод, бүх хүн ажлын байртай , ядуурал байхгүй, гудамны тэнэмэл гэж байхгүй байсан. Гэтэл яав? Ардчилал яллаа, бий боллоо гээд бүх зүйлийг устгаж, ардчиллын нэр барьсан хэсэг хулгайчууд л Улс орноо түйвээгээд л дууслаа шүү дээ. Шүүх Зөв шийдвэр гаргасан.

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.58

Энэ засаг нийгэмд дажгүй жишиг тогтоож байгаа шүү. Өнгөрсөн олон жилүүдээ сайн бодооройдоо. Ардчилалыг маш муугаар ашигласан засаг төр тэр МАНАН -аар их гарсан шүү

Avatar

ИРГЭН 2020-04-27 49.0.149.20

ЭНХСАЙХАН ХАМГААЛАХ ХҮН МӨНҮҮ ТАНАЙ САЙТ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ИХ ХАМГААЛАХ ЮМАА ЭНЭ ХҮН БОЛ МАНАН МАФИИЙН ЖИНХЭНЭ ГОЛ АЖИЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ ТӨЛӨӨНИЙ ХҮН МӨНӨӨС МӨН 30-жилийн УЛС ОРНЫ БАЯЛАГИЙГ ГАДНЫХАНД ЗАРАХ АЖИЛД ГАР БИЕ ОРОЛЦСОН НЬ ҮНЭН БИЗДЭЭ ОЙРЫН ЖИШЭЭ ТАВАН ТОЛГОЙГ УРД ХӨРШИД ҮНЭГҮЙ ӨГӨХӨӨР ЭБИ НАРЫН ГАР ХӨЛ БОЛОХЫГ ЗАВДСАН Ш ДЭЭ САЙН ҮНЭН ЗӨВӨӨР ШАЛГА

Avatar

Одоо болно 2020-04-27 103.57.95.68

Бөх, урлаг соёлын улсууд төр засагт огт хэрэггүй гэдгийг бид мөн ч олон жил харсан хэрнээ ойлгоогүй л яваа. Тэд нар ард иргэдээ чаддаг зүйлээрээ хөгжөөхөөс биш улс орноо удирдаж явах яадвартай улс биш. Нэг үгээр хэлвэл авьяасаараа л амьдарнуу гэхэжс толгойгоороо амьдрах хүмүүс биш

Avatar

Сонгууль 2020-04-27 103.57.95.68

Одоо байгаа болон өнгөрсөн хугацаанд бсан хүмүүсийг битгий сонго. Юу ч өөрчлөгдөөгүй цаашид ч юу ч өөрчлөгдөхгүй. Харин шинэ залуусыг маш сайн судлаж татлаа түлхээг нь сайтар шалгаж байж сонгох хэрэгтэй. Ер нь сонгуулиар аль их юм өгсөн эсвэл аль их сайхан ярьсанг нь биш өөрийгөө биш бусдыг гэсэн хүнийг л сонгох хэрэгтэй

Avatar

Zochin 2020-04-27 202.126.88.182

БӨХ; СЭТГҮҮЛЧ; ЯРУУ НАЙРАГЧ; БҮДҮҮН ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭД; х***а ХАЛУУН ТОГООНЫ ГУАНЗНЫ ЭЗЭН АВХАЙ; ЖДҮ-чид; ХАРВАРДЫН ПОПУУД; МОНГОЛ ПОПЧИД; ДУУЧИД; ТОМ ХАМПАНЫ ЗАКИРАЛУУД Улсын Хурлаас Зайлтугай !!!!

Avatar

MONGOLIIN ARD TUMNII #1 DAISAN MONGOLIIN SHUDRAGA SONGUULIIN SUURI ZARCHMIIG USTGAGCH 2020-04-27 192.82.67.94

Ug ni uzel sanaaga songuuliar hamgaaluulj ulmaar saihan amidraliig moroodood 30 jil bolloo,ter saihan moroodoliig eldev hudal amlalt,hoshgoruulaltaar suid hiij mongold shudraga songuuli gej uimiig bur baihgui bolgoj hevshuulsen MU eronhiilogchiig 2,Eronhii Saidiig 2,AN-iin dargiig 2,UIH-gishuuniig 2-4 udaa hiij mongol ulsiin huvi zaya ,uls tord 30 jil shuud noloolj irj,ard tumnii 80-90%-iig yduuruulj 30 ger buliig bayjuulsan mongolig horlogch ELBEGDORJ-iin gaigaar songuuli geh bhgui bolsonshdee

Avatar

Иргэн 2020-04-27 202.126.89.87

Одоо Элбэгдоржийг хий

Avatar

Зочин 2020-04-27 202.131.245.243

ЕС байхдаа мөн ч их хулгай хийсэн дээ, энэ хумсаа нуусан муур Энхсайхан. 1996 онд Ашигт малтлалын хуулийг батлуулж байгаад л ТТ- н ордыг ганцаараа эзэмшиж байсан хулгайч даа. Бүр сүүлд л Энержи ресурсэд зарсан боллхоос. Энэ бол ердөө өчүүхэн зах зух нь шүү.

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.187

Чи оросын точиг хуцаа

Avatar

Зочин 2020-04-27 202.131.245.243

Ай данжаад аа, мантуугаа гударваа.

Avatar

Зочин 2020-04-27 202.131.245.243

Европоор тэнэж явсан коммунизмын хий үзэгдлийн ачаар л өнөөгийн Монгол Улс одоог хүртэл оршин тогтносоор байгаа юм шүү дээ.

Avatar

Баатар 2020-04-27 103.57.93.98

Хуурамч, худалч, хулхи, хулгайч ЖДҮчин Хүрэлсүхийн босгосон дарангуйлалын дэглэмийг нураахгүй бол Монгол Хойд Солонгосын араас орох болно.СЭРЦГЭЭ

Avatar

Зочин 2020-04-27 64.119.18.140

Zarimdaa orchihson gej boddogiishd.Coronagiin yeer bur batlagdsan.

Avatar

Зочин 2020-04-27 202.126.89.58

Хаха юуг ч гутааж болох юмда, жоохон ч гэсэн хариуцлагатай засаг төр, нийгэм бий болж байгаа юмсан … Өмнө гударсаар байсан

Avatar

Лхагва 2020-04-27 202.9.46.8

ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ ИРЭЭДҮЙТЭЙ ХҮН НЭГИЙГ ТАНЬЖ АВЛАА.БАЯРЛАЛАА.

Avatar

Франклин Делано Рузвельт 2020-04-27 202.131.245.243

Ардчилал гэж байдаггүй юм. Хэрвээ үнэхээр байдаг бол зөвхөн америкад л ашигтай "ардчилал" байх ёстой.

Avatar

зочин 2020-04-27 203.98.76.21

Мөнгөний солиоролд автсан энэ ёс суртахуунгуй сэтгүүлчид өнөөдөр Монголын эзэн хаана шиг загнаж, хэнийг яллахаа шийдэж сууна.Хүссэн мөнгийг өгвөл хэнийг ч хамаагүй оройн дээд богд эзэн болгож жүжиглүүлж чадаж байна.

Avatar

Зочин 2020-04-27 202.131.251.54

цэнхэр улаан аль ч биш шүү цагааруулаарай

Avatar

зочин 2020-04-27 203.98.76.21

Энэ Энхрсайхан Монголын төлөө юу хийсэн гэж, өндөр албан тушаал хашиж өөрийн эрх ашигтаа хэрэгтэй л зүйлийг хийсэн болохоос Монголын ард түмний төлөө чигчий хуруугаа чхөдөлгөөгүй.

Avatar

Зочин 2020-04-27 103.229.120.113

Бид хэнийгээ сонгохоо мэднээ 3и,Женкогын цалинтай эсэргүүцэн бичигчээс айхгүй горьд мѳнгѳний гахйнуудаа

Avatar

Зочин 2020-04-27 103.229.120.113

Хулгайчид одоо хулгайчийг бариарай гэж хашгираад Энхсайханыг заачихаад Эрдэнэс таван толгойн зүүн цанхыг(эрдэнэс таван толгойгоос гардаг нүүрсниий 70 хувь эндээс гардаг яг ѳрѳм нь ухаа худаг,баруун наран,орон нутгийн таван толгой,бор тойг бүгд коксын чанараараа бараадахгүй) зарчихсан байна.

Avatar

dddfff 2020-04-27 66.181.165.27

garaar tooloh heregtei

Avatar

Зочин 2020-04-27 64.119.18.140

Garaar toolohgyi bol songuuli ogohgyi.Deer n aylzarsan hostrogdson humuusiig songo gevel ogohgyi.Mongol hunii saikhan setgeleer 30 jil songuuli ogloo odoo boloo

Avatar

Зочин 2020-04-27 103.57.92.86

Д.Нарантуяа гуайд.
Начны найрааны мөнгөө төлчөөд таахалзаж байсан начингуудаа нэрлэ.Эс чадвал
Хүн гүтгэсн хариуцлагаа үүр.

Avatar

Зочин 2020-04-27 66.181.161.39

Үнэхээр үнэн бичжээ. Ард түмэн минь ухаараасай

Avatar

Зочин 2020-04-27 103.229.120.129

Та нарт өглөө юу тэгээд… Мөн горьдвоо

Avatar

зочин 2020-04-27 66.181.180.124

Манангууд энхсайхананууд бүгд хэрэггүй

Avatar

Иргэн 2020-04-27 66.181.161.61

Энхсайхан импортын татварыг тэглэж хэрэглээний нийгэм байгуулах эхлэлийг тавьж байв. МАНАН үнэхээр бий болж монголын ард иргэдэд гамшиг учруулсаар байгаа тул хичээж энэ сонгуулиар тэднээс салах цаг болсон шүү.

Avatar

Зочин 2020-04-27 103.10.23.119

ГАДНААС ОРОЖ ИРЭХ БАРАА ТАВААРИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭХ НЬ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭН БООМЖОЛСОН
ДОТООДЫН ҮҮЛДВЭР ХӨСӨР ХАЯСАН МОНГОЛЫГ ГАДААДЫН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ НАРЫН ХАРААТ БОЛГОХ ТЭНЭГ ҮҮЛДЭЛ
НАДНААС ОРОЖ ИРЭХ БҮ ЗҮҮЛИЙН ТАТВАРЫГ НЭМЭЖ ЗАХ ЗЭЭЛЭЭН ХАМГААЛАЖ ДОТООДЫН ҮҮЛДВЭРЭЭН ДЭМЖЭН ХӨГЖҮҮЛЭЖ
БАЙЖ БИД ХҮН БҮР АЖИЛТАЙ ҮҮЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛОЖ ЧАДНА

Avatar

уурхайчин 2020-04-27 49.0.170.94

Зөв бичиж сур даа…эхлээд. миний дүү…

Avatar

зочин 2020-04-27 66.181.188.144

Редакцийн зурвас Энхсайханыг хамгаалж бичжээ хэвлэл мэдээлэл хэн нэгнийг, хэн нэгэн намыг хамгаалж, мөнгө дагаж 30-аад жил л манарч байна даа. Ерөнхий сайд болонгуут төрийн жинхэнэ албан хаагч мөрөөрөө ажлаа хийж явсан хүмүүсийг хомроглон халж гудамжинд өшиглөж гаргасан хүн бол Энхсайхан шүү дээ. үхсэнийх нь 30 жилийн алсын хараа ярьдаг байхав дээ. ямарч ажил хийж байгаа хүн ажил албан тушаалыг дагаж мэдээллээр хангагдахаар Энхсайханы дайны ярина шү дээ. ярьж ч сурдаг юм. зүгээр цаашаа

Avatar

Зоч 2020-04-27 59.153.112.101

Aldart Sulinheeriin zastaviig nuulgejee.Uurhai baiguulna gene.Mongol oron mini uuu bolood b.naa

Avatar

Дорж 2020-04-27 103.57.93.98

Ардчилаа хамгаалж ЖДҮчин коммунист Хүрэлсүхээр удирдуулсан МАН-ын эсрэг саналаа өгцгөөе

Avatar

Эрдэнэ 2020-04-27 103.10.23.119

Ардчилыг хамгаалаж байна гээд Энхбаярын шивэртэй оймос Баасанхүү 100 сая төгрөгөөр хулгайч Эрдэний бөхсийг арчиж
хаамгаалах уу хулгайч Эрдэнэ өөрөөн мэдрэл муутай хэмээн дүгнэж хэлсэн Баасанхүүг эашиглан өөрийн з****г болголоо Аргагүй л хулгайчын арга даа АН шоронч а******н хулгайч Эрдэний гараар мэдрэл муутай ба шуналтай хулгайч нарын шалгарсан үүр боллоо Үүнээс болож АНийн дарга байсан хүмүүс ба Ардчилсан хувсгалын анхдагч нар намаасаан гарсаар

Avatar

Эрдэнэ 2020-04-27 103.10.23.119

Ардчилыг хамгаалаж байна гээд Энхбаярын шивэртэй оймос Баасанхүү 100 сая төгрөгөөр хулгайч Эрдэний бөхсийг арчиж
хаамгаалах уу хулгайч Эрдэнэ өөрөөн мэдрэл муутай хэмээн дүгнэж хэлсэн Баасанхүүг ашиглан өөрийн зэвсэгээ болголоо Аргагүй л хулгайчын арга даа АН шоронч а******н хулгайч Эрдэний гараар мэдрэл муутай ба шуналтай хулгайч нарын шалгарсан үүр боллоо Үүнээс болож АНийн дарга байсан хүмүүс ба Ардчилсан хувсгалын анхдагч нар АН аас гарсаар

Avatar

Зочин 2020-04-27 64.119.18.140

Huuk namiinhaa bairiig l hamgaalsan baih.MAN iin ye yeiin udirdagchid archaagyi erh duraaraa mangar huuhdee tolgoi deeree gargachihaad nam n odoo ongoroo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж