Нийтийн тээвэрт зай бариагүй зорчигчдыг торгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэрт зай бариагүй зорчигчдыг торгож эхэллээ

Нийтийн тээвэрт зай бариагүй зорчигчдыг торгож эхэллээ

Нийтийн тээврээр зорчихдоо зай барих зааврыг мөрдөөгүй зорчигчдыг Москва хотын Тээврийн алба дөрөвдүгээр сарын 23-наас торгож эхэллээ. Эхний өдрийн шалгалтаар зөвлөгөөг дагаагүй олон зорчигчийг илрүүлсэн хэмээн Тээврийн албанаас мэдээллээ. Торгуулийн хэмжээ нь 5000 рубль юм.

Зай барих боломжтой байхад үүнийг үл тоож байгаа зорчигчдыг торгож байгаа ажээ. Нийтийн тээврийн суудлууд, буудлуудад зай барих тусгай тэмдэглээг хийжээ.

COVID-19-ийн халдвар Орост хурдтай тархаж байгаа учраас хөл хориог чангатгаж, хэрэгжилтэд онцгой анхаарч байна. Оросын ихэнх хотод хөл хорионы дэглэм үйлчлэхээс гадна, иргэдийг тусгай зөвшөөрлийн бичигтэйгээр зорчиулж байна. Зөвхөн шаардлагатай үед гадагшаа гарч, бусад үед гэртээ байхыг сануулсаар байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж