Төлөвлөсөн хугацаанаас долоо хоногийн өмнө шинэ эмнэлгийг барьж дуусгаснаа ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ. Москвагийн ойролцоох Одинцовод баригдаж дууссан эрүүл мэндийн шинэ төв нь эрүүл мэндийн бүхий л талын үйлчилгээг үзүүлэх юм.
Барилгын ажлыг Батлан хамгаалах яам хариуцан гүйцэтгэсэн юм. Шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг өнгөрсөн амралтын өдрүүдэд суурилуулсан байна. Рентген аппарат, компьютер томограф, мэдээгүйжүүлэлтийн аппарат, амьсгалын аппарат гээд эмчилгээний сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулжээ.
Шинэ төвд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд ажилдаа орсон бөгөөд шинэ ажилчдыг Санкт Петербургийн Кировын нэрэмжит Цэргийн эмнэлгийн академид сургалтад хамруулжээ. Шинэ төв нь коронавирусийн халдвартай өвчтөнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед ачааллыг тэнцвэржүүлэхэд чухал ач холбогдолтой объект болох юм.