Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно | News.MN

Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно

Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно

Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно

Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын гүйцэтгэгч “Ган гүүр” компанийнхан ирэх тавдугаар  сарын 10-нд Улсын комисст хүлээлгэж өгөх аж. Үүнээс гадна тус компанийнхан Дадал сумын нутагт орших төмөр бетон гүүрийн их засварын ажлыг бас гүйцэтгэж байгаа юм.

Мөн энэхүү гүүр ашиглалтад орсноор Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт нэмэгдэх юм. "Хамгийн гол нь  ОХУ-ын Чита мужаар дамжиж хилийн цаана байдаг Буриад, Халимаг, Тува зэрэг Монгол туургатнууд  Ульханы боомтоор тус аймаг руу чөлөөтэй орж ирээд Чингис хааны нутгаар аялж, жуулчлах дэд бүтэц сайжирч, шинэ гарц нээгдэнэ" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2020-04-26 202.179.13.154

Яасан юм бүхнийг шүүмлэгчид ерөнхий л хэлсэн байна даг ирээдүйд Чингис хааны нутагаар аялах замыг гое болгосон юм чин эдгээр үндэс нэгт ахан дүүс ирэх юм гэсэн санаа гэж ойлголдоо Бид нэгдмэл байж бага ярьж их хийх, эвдрэлцвэл хэнд ашигтай вэ

Avatar

л 2020-04-26 64.119.17.6

Оюун-Эрдэнэ ийм ухаан муутай юм уу? Юун Ульхан, Юун буриад Халимаг Тува шал тэнэг юмаа

Avatar

Зочин 2020-04-26 72.205.128.3

s*****g garshvv! Yum Tuva muva, Ulhan boomt Dadalaas mash hol,zam hargui ogt baihgvi ! Harin Gilbereer gevel arai our buudsan boloh yum.
a*******n AN hichneen goy dongodood buriaduudaas sanal avch chadahgvi!
30-aad oni Svmbiin (Lhvmbiin) heregt buuduulsan olon myangan buriadiin tsusan ushuug bid tanai namaas l nehseer baih bolno. OYuk chi vvniig medehgvi,yuch oilgohgvi urtiin duraag baij bvv pistuu tsarailj hudlaa ungas aldaa !!!!!!!!!

Avatar

Зочин 2020-04-26 64.119.27.73

400000000 жуулчин авах гэж байгаа нутаг даа

Avatar

Зочин 2020-04-26 103.57.95.50

хаа байгаа халимаг тува вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж