224 байршилд хөдөлгөөнд эргүүл ажиллаж байна | News.MN

224 байршилд хөдөлгөөнд эргүүл ажиллаж байна

224 байршилд хөдөлгөөнд эргүүл ажиллаж байна

224 байршилд хөдөлгөөнд эргүүл ажиллаж байна

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч, 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл ажиллана.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарснаас Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгожээ. Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 3900 орчим иргэдэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч буулгасан байна. Хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэлснээр өнжмөл өвсний гал түймэр болон ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн энэ үеэс 32 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-26 202.9.46.165

Хөдөлгөөнд эргүүл vs Хөдөлгөөнт эргүүл
Та зөв бичсэн эсэхээ шалгаж, нийтлэнэ үү

Avatar

1234567890 2020-04-26 202.55.191.130

СЭЛЭНГЭ, ЗҮҮН-ХАРАА, БАРУУН-ХАРАА, ТҮНХЭЛ ГЭХ МЭТ ГАЗРЫН ОЙН ХАМГААЛАГЧИД НЬ МОДНЫ ХУЛГАЙЧУУДТАЙ ХУЙВАЛДСАН БАЙДГИЙН БАЙНА ЛЭЭ ШҮҮ. ТЭД ГАЛ ТАВИАД ОЙ ЦЭВЭРЛЭХ НЭРЭЭР МОД ХУЛГАЙЛДАГ, БАРУУН-НАРААГИЙН ОЙ ХАМГААЛАГЧ БҮДҮҮН НӨХӨР ХУЛГАЙЧУУДТАЙ МАШ ИХ СҮЛБЭЭТЭЙ АЖИЛЛАДАГ ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж