Германд хөл хориог эсэргүүцсэн жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Германд хөл хориог эсэргүүцсэн жагсаал болжээ

Германд хөл хориог эсэргүүцсэн жагсаал болжээ

Германы нийслэл Берлин хотод өчигдөр /2020.04.25/  хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ. Уг жагсаалд мянга гаруй хүн оролцсон бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэсэн 100 гаруй хүнийг баривчилсан байна.

Берлин хотын Роза Люксенбургийн талбайд болсон энэ жагсаалд оролцогчид хүн хоорондын зай барих дүрмийг мөрдөөгүйгээс гадна цагдаагийн ажилчдыг үг хэлээр доромжилж, дайрсан байна. Түүнчлэн жагсагчид хөл хорио тогтоож байгаа нь хүний эрх чөлөөг зөрчиж, боогдуулж байгаагаа илэрхийлж байв.

Берлинд 20-иос дээш хүн нэг дор цугларахыг хориглоод байгаа ба хотын эрх баригчид жагсаал зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй боловч улс төрийн янз бүрийн хөдөлгөөний төлөөлөгчид ийнхүү хууль бусаар жагссан байна.

Германы сөрөг хүчин хөл хорионы дэглэм нь хэтийдсэн арга хэмжээ, даруй ард иргэдийг эргэн хэвийн амьдралд нь оруулж эдийн засгаа аврах хэрэгтэй гэж эрх баригчдыг шүүмжилж байгаа ба энэ удаагийн жагсаал цуглаан ч мөн сөрөг хүчний дэмжлэгтэйгээр зохион байгуулагджээ.

Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо 154 мянга давж, 5,600 гаруй хүн нас бараад байгаа ба нийслэл Берлин хотод халдвар авагсдын тоо 5,000 давсан байна.

Эх сурвалж: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж