5 бөх халдвар авч, нацү башё зохиогдох эсэх нь эргэлзээтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.04.26-нд нийтлэгдсэн

5 бөх халдвар авч, нацү башё зохиогдох эсэх нь эргэлзээтэй байна

5 бөх халдвар авч, нацү башё зохиогдох эсэх нь эргэлзээтэй байна

Мэргэжлийн сүмо бөхийн нэг ояката болон таван бөх шинэ коронавирусийн халдвар авчээ. Энэ тухай өчигдөр/2020.04.25/ Японы сүмогийн холбооны холбоо мэдэгдэл хийсэн бөгөөд ирэх сарын нацү башё зохион байгуулагдах эсэх нь эргэлзээтэй байна.

Халдвар авсан ояката нь Такадакава гэдэг нь тогтоогдсон ба түүний шавь болох хоёрдугаар зэрэглэлийн жүрёо зиндаанд барилддаг Хакүёозан мөн халдвар авчээ. Бусад дөрвөн халдвар авсан бөх нь доогуур зиндааны бөхчүүд гэнэ.

Өдгөө 53 настай Такадакава энэ долоо хоногийн эхээр халуурч эхэлсэн аж. Одоогийн байдлаар Такадакава болон бусад таван бөхийг эмнэлгийн хяналтанд оруулжээ. Мөн Японы сүмогийн холбооноос ирэх нацү башегийн нээлтийг хоёр долоо хоногоор хойшлуулж тавдугаар сарын 24-нд болгожээ. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлыг ажиглан башёг үзэгчгүйгээр эсвэл бүр мөсөн цуцлах талаар ярилцана хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж