НОБГ: Богд ууланд гарсан галыг цурманд оруулжээ | News.MN

НОБГ: Богд ууланд гарсан галыг цурманд оруулжээ

НОБГ: Богд ууланд гарсан галыг цурманд оруулжээ

НОБГ: Богд ууланд гарсан галыг цурманд оруулжээ

 НЭМЭЛТ: 12.55

Богд ууланд гарсан түймэрт долоон га талбай шатжээ. Алба хаагчид түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, Дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг НОБГ-аас анхааруулж байна.

 


Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  арваннэгдүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна  гэсэн дуудлага өнөөдөр /2020.04.26/ 11:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт /НОБГ/  иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах ангийн 14 анги галыг унтраахаар ажиллаж байгаа боловч хүн хүч дутуу учраас нэмэлтээр 30,65 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн баасан гаригт /2020.04.24/  нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уул гал гарч Гал түймэр унтраах, аврах ангийн хамтарсан хоёр анги нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 15.09 цагт цурамд оруулж 16.18 цагт бүрэн унтраасан юм. Уг түймэрт нийт арван  га хээрийн талбай өртөж шатжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

харуул 2020-04-26 202.179.24.160

Ууланд алхдаг явган аяллын албан ёсны клубынхэн хэзээ ч хог тарихгүй. Тэдний дунд тамхи татдаг хүн ч байхгүй. Дугуй цагаан руу гардаг зугаацагчид маш анхааралтйа байх хэрэгтэй шүү. Дүүрэн архины шил байдаг болсон байна лээ

Avatar

Зочин 2020-04-26 66.181.178.247

Машиныхаа цонхоор татсан тамхиныхаа ишийг Хаана ч хамаагуй хаяж заншсан хумуусээ, наад муухай бузрын зуршилаас чинь болж наандаж хот бузартаж цаашлаад эх орон шатаж байна!!! Тамхиа машин дотроо унтрааж машинаа л бузарла!

Avatar

Зочин 2020-04-26 192.82.69.190

Хайрлаж шүтэж явах Богд хан уул минь шүү дээ, хүмүүсээ ууланд тамхи татахаа болиочээ, хог битгий хая, тийм хэцүү биш шүү дээ.

Avatar

zochin 2020-04-26 58.109.221.157

Ayalahiig zogsoo. Erguuluud haaciv

Avatar

Sun 2020-04-26 103.57.93.152

Sanaandgui, esxul zarim ni sanaatai gal tavisan baij magadgui baigal delxiid bolon bidnii tatvariin mongonii zov zartsuulaltad mash ix xoxirol uchruulj bna tiim boloxoor barimtjuulj avaad shuud xol ruu ni buudax erxiig xumuust olgox ni quite

Avatar

Зочин 2020-04-26 202.179.24.24

Шөнө шатсан юм уу

Avatar

Бодол 2020-04-26 64.119.23.74

Ойд аялж яваа хумуус биш тэр хавьд барилга байшин барьж байгаа бол илуу магадлалтай. Шатаагаад дараа нь мод бэлддэг байж магадгуй.Зайсангийн аманд барилга байшин ид баригдаж байх уед байсхийгээд л гал гардаг байсан. Одоо баруун тийшээ…..

Avatar

Зочин 2020-04-26 192.82.67.117

Ингээд тэнэг юм бодоод тэрийгээ бүүр үнэн гэж итгээд бүх юмыг хардаж, буруугаар бодож явахаа боль. Тамхичин пизканууд цогтой тамхиа унтраахгүй хаяад л гал гарч байгаа ш дээ. Одоо тэгээд Элбэгдорж миний амьдралын 8 жилийг үрсэн ухааны юм бодоод бусдаас буруу хайгаад граммын тос, ширхэгээр лууван аваад цуйван хийгээд, архиа уугаад сууж байхдаа бодсоноо бичсэн байх даа ха ха6

Avatar

zochin 2020-04-26 64.119.23.96

Хэлээд гуйгаад нэмэргүй дээ.Явган аялалын клубүүдийн архичин,тамхичингууд,тэднийг дагаж далдаганасан алиалагч нар алхахдаа ядардаг,ядрахаараа тамхи татаж амарпаг арчаагүй юмнууд захаас аван шүү дээ.4-6 сард бүрмөсөн хориглох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-26 202.179.26.133

Харин ч аялалын клубынхан чинь тамхи татаж хог хаях нь битгий хэл, тарьсан хогийг нь түүгээд бууж ирдэг юм шүү. Тэгэж туйлшрах хэрэггүй ээ.

Avatar

zochin 2020-04-26 202.179.26.12

albaar gal tavidag um schigee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж