НЭМЭЛТ: 12.55
Богд ууланд гарсан түймэрт долоон га талбай шатжээ. Алба хаагчид түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, Дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг НОБГ-аас анхааруулж байна.
Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2020.04.26/ 11:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт /НОБГ/ иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах ангийн 14 анги галыг унтраахаар ажиллаж байгаа боловч хүн хүч дутуу учраас нэмэлтээр 30,65 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн баасан гаригт /2020.04.24/ нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уул гал гарч Гал түймэр унтраах, аврах ангийн хамтарсан хоёр анги нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 15.09 цагт цурамд оруулж 16.18 цагт бүрэн унтраасан юм. Уг түймэрт нийт арван га хээрийн талбай өртөж шатжээ.
Э.БУРАМ