ЭМЯ, ОБЕГ хамтран хээрийн сургууль хийнэ | News.MN

ЭМЯ, ОБЕГ хамтран хээрийн сургууль хийнэ

COVID-19

ЭМЯ, ОБЕГ хамтран хээрийн сургууль хийнэ

ЭМЯ, ОБЕГ хамтран хээрийн сургууль хийнэ

Эрүүл мэндийн яам болон Онцгой байдлын Ерөнхий газар хамтран хээрийн сургууль хийхээр болсон байна.  Тэд шинэ коронавирусийн халдвар дэгдвэл ямар зарчмаар ажиллах талаар бэлтгэл хийх ажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яам "Коронавирусийн халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 37 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй. Эрсдлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллахыг Эрүүл мэндийн Сайд хэлж байгаа. Тиймээс амралтын энэ өдөр Эрүүл мэндийн сайд, яамны газар хэлтсийн дарга нар ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүдтэй уулзаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор 5 дугаар сарын 06-08 ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтыг хийнэ. Энэхүү дадлага сургуулилалтыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ"  гэж мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-26 103.57.92.196

Монгол улсаас өөр бүх улс яг ийм байгаа биш. Америк, австралид байгаа хэдэн дарга нарын хүүхдийг татах гэж онгоц нисгэж байна. Гадаад улсууд бусад улсаас иргэнээ авах, эс авахыг ингэж танил талаар шийдэхгүй. Харин тухайн улсад иргэдээ боол мэт зарсан Монгол улсад танил тал үйлчлэж байна. Монголд улс төрд орж байсан бүх хүнийг солих сайхан боломж бол сонгууль. Энэ удаа АН, МАН хоёрыг бүү сонго. Намуудын бодлого буруу явж иржээ. Монгол хүн гадаадын боол болж ажиллах болсон тэр ялыг асуух хэрэгтэй.

Avatar

??? 2020-04-26 64.119.26.219

УУЛ УУРХАЙ. ТЭТГЭВЭР.

– Улсын болон хувийн бүх уул уурхайнуудын хувьцааг нийгмийн даатгалтайгаа холбох.
– Хувьцааны үнэ 100 төгрөгнөөс дээш байж болно шүү дээ. Үүнийг улсаас зайлшгүй хамрагдахаар сайн хуульчилж зохион байгуулах хэрэгтэй л юм.
– Бүх уурхайнууд Төрт-улс, ард иргэдийн хяналттай болно гэсэн үг.

Avatar

??? 2020-04-26 64.119.26.219

– Насны тэтгэвэрт гарахдаа хувьцаат компаниуд болон бүх уурхайнуудаас хувьцааныхаа ноогдол ашгийг авсан саятан ахмад болохнээ. Хувьцааны ноогдол ашиг авсан баян ахмадуудад нэмэгдэл тэтгэмж хэрэггүй шүү дээ.
– Ер нь улс нуруундаа их ачаа үүрэлгүй тэтгэмж, тэтгэвэр, цалингийн доод хэмжээг 500 мян –р тогтоож дээших дүн нь шатлалаараа өөр байх л даа.
– Хэн ураны уурхайг зөвшөөрөх вэ дээ.

Avatar

??? 2020-04-26 64.119.26.219

ГАЗАР НУТАГ, ХУВЬЧЛАЛ.
– Монголчууд нэг л үндэстэн.
– Монгол хүн бүр Төр, Засагтайгаа газар нутгаа хүүхэд удмаараа эзэмших гэрээтэй байж, хуулийн хүрээнд ашиглах, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхтэй.
– Газрын хувьчлал бол маш аюултай бид амьдрал мэдэхгүй баян, эрх танхи ирээдүйтэй болох магадлалтай. Тэр үед л асуудал үүснэ дээ.
– Энх цагт бусдын эрхшээлд газар нутгаа зарснаар л орно. Бусад нь түр зуурынх.

Avatar

??? 2020-04-26 64.119.26.219

НИЙСЛЭЛ, ХОТ, АЙМГИЙН ТӨВ
– Монгол хүн үнэ цэнэтэй байх ёстой. Хамгийн их ажлыг хийж, хамгийн өндөр цалинг авах ёстой. Ирээдүйд салан тусгаарлах үндэсний цөөнх гэж байх ёсгүй. Энэ бол Монголын газар нутаг. Цөөн ястантай боловч бүгд Монголчууд. Тийм учраас 1 нийслэл нь дүүрэгтэй, 4 хот нь 2-4 дүүрэгтэй бүсийн төв болж орчин үеийн техник, технологид суурилсан асар өндөр хөгжилтэй хязгаар нутгуудийн ногоон хөгжил, мэдээлэл, боловсрол, соён гэгээрэл, хяналтын хотууд хэрэгтэй л байна.

Avatar

??? 2020-04-26 64.119.26.219

– Нийслэл, хотын дүүрэг, аймгийн төв сумаас сонгогдсон УИХ –н төлөөлөл адилхан л зиндаатай юм л даа. Цаашид Нийслэлийн төвлөрлийг сааруулах, зах хязгаар нутгийнхаа ногоон хөгжил, хяналтыг сайжруулахад 21 хот 9 дүүрэг буюу 30 улсын төлөө хүн хүч, эдийн засгаа тарааж зүдэрч байхаар улсын бодлогын 30 % -д нь бүсийн төв хотын Иргэдийн хурал, бүсээ хариуцсан захирагч нь аймгийн төв, сумууддаа хөгжлийн бодлогоо төлөвлөж хэрэгжүүлэх нь зөв шиг байх юм.

Avatar

??? 2020-04-26 64.119.26.219

– Хэрэв эдгээр саналыг зөвшөөрөхгүй байлаа гэхэд нийслэл, хот, тосгон, сумын эзэмших газар нутаг төв цэгээсээ хэдэн километрт хотжилтыг бий болгох хилийн зааг, хяналтгүй уул уул уурхайтай яаж тэмцэх, нүүдэлчдийн газар нутгийг булаацалдагүйгээр ногоон хөгжлийг зохицуулах төсөл төлөвлөгөө боловсруулахгүй бол ирээдүйн залуучууд нүүдлийн соёл иргэншлээ хоцрогдол гэж хүнд үед Төрөөс татаас нэхэх, хүний эрхийн асуудлаа тунхаглана шүү дээ.

Avatar

??? 2020-04-26 64.119.26.219

. Улаанбаатар – НИЙСЛЭЛ
2. Ховд – Баруун аймгуудын ТӨВ ХОТ \ Баруун бүсийн төв\
3. Дорнод – Зүүн аймгуудын ТӨВ ХОТ \ Зүүн бүсийн төв\
4. Дундговь – Урд аймгуудын ТӨВ ХОТ \ Урд бүсийн төв\
5. Эрдэнэт – Хойд аймгуудын ТӨВ ХОТ \Хойд бүсийн төв\
6. Бусдыг АЙМГИЙН ТӨВ СУМ гэж ялгавартай нэршвэл зүгээр юм.

Avatar

Зочин 2020-04-26 66.181.161.14

38 bolloo ene avgaig zailuuul orosiin hiliig haa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж