ЭМЯ: Дахин нэг хүн эдгэж, 38 дахь тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.26-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Дахин нэг хүн эдгэж, 38 дахь тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: Дахин нэг хүн эдгэж, 38 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас  /ЭМЯ/ өнөөдөр /2020.04.26/ шинэ коронавирусийн талаарх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн дотор ОХУ-ын 53 бүс  нутагт халдвар бүртгэгдэж халдвар авсан хүний тоо  73 мянгад хүрсэн байна.  Өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан нь хатуу хөл хорионы дэглэмийг иргэд сахихгүй гадуур их гарах,  улирлын томуугийн шинж тэмдэгтэй цуг коронавирусийн халдвар хавсрах, үүнээс гадна 50 хувь нь шинж тэмдэггүй байгаа учраас  эмнэлгийн байгууллагад хандахгүй байгаа гэж судлаачид дүгнэж байна. Мөн ОХУ-ын муж улсуудад өвчлөл нэмэгдэж байна.  Монгол  Улсын хувьд 743 хүн ажиглалтад байна.

Мөн Эрүүл мэндийн яамны 119 дугаарт 24 цагийн дотор зургаан улсаас Монголын иргэд зөвлөмж авсан, нэг хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “24 цагийн дотор коронавирусийн халдвар 213 улсад бүртгэгдэж 2.9 сая хүн өвчилж 203 мянган  хүн нас барж, 830 гаруй мянган хүн эдгэрч  эмнэлгээс гарсан байна. Энэ долоо хоногт Азийн орнуудаас коронавирусийн халдварын  улмаас хамгийн их нас баралт гарсан улс  Индонез улс болоод байна. Үүнийг дэлхийн  ЭМЯ-ны ажилчид дүгнэхдээ хүн амын тамхины хэрэглээ өндөр байгаа учраас ард иргэддээ тамхины хэрэглээгээ багасгах уриалгыг гаргасан. Мөн бүх дотоодын нислэг, автобус  тээврийн хэрэгсэлд тавдугаар сарын 6-нд хүртэл хөл хориог тогтоосон.

24 цагийн дотор ОХУ-ын 53 бүс нутагт шинээр 5966 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 74538 болсон байна. Нас баралт 66 нэмэгдсэн. Энэ нь тус улсад өвчлөл бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр тоо юм. Сүүлийн дөрвөн өдөр дараалан ОХУ-ын Москва хотын орчмын өвчлөл эрс нэмэгдэж байна.

Халдварын нэмэгдэж байгаа шалтгааныг судлаачид  тайлбарлахдаа хатуу хөл хорионы дэглэмийг иргэд сахихгүй гадуур их гарах,  улирлын томуугийн шинж тэмдэгтэй цуг коронавирусийн халдвар хавсрах, үүнээс гадна 50 хувь нь шинж тэмдэггүй байгаа учраас  эмнэлгийн байгууллагад хандахгүй байгаа гэж  дүгнэж байна. Мөн ОХУ-ын муж улсууд болох  Эрхүү, Тува, Буриад, Халимаг зэрэг улсуудад өвчлөл нэмэгдэж байна. Ялангуяа Монгол Улстай хил залгаа Бүгд найрамдах Халимаг Улсын  300 мянган хүн амтай  бөгөөд одоогоор 148 хүн өвчилж гурван хүн нас барсан нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын хувьд ажиглалтад 743 хүн байна. Орон нутагт 14 чиглэлийн гал тэргэнд 3997 зорчигч үйлчлүүлсэн. 315 эмнэлгийн ажилтан хяналт тавьж үзлэг, шинжилгээ хийсэн. Үүнээс гадна ЭМЯ-ны 119 дугаарт 24 цагийн дотор зургаан улсаас Монголын иргэд зөвлөмж авсан, нэг хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. ЭМЯ-ны зорилго бол хүн амын дунд голомтлон коронавиурсийн халдварыг гаргахгүй байх. Хэрэв халдвар дотооддоо гарах юм бол төрийн болон төрийн бус эмнэлгийн бүх байгууллагууд, ажилчид дайчлагдан ажиллана. ДЭМБ-ын мэдээлж буйгаар Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад тайван байна гэж байгаа боловч коронавирусийн халдвар бидний  ард биш урд байна. Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан тохиолдлуудаас өвчлөл бүртгэгдэж байгаа учраас харьцангуй халдварыг тархаахгүй барьж байна. Гэхдээ аюул ойрхон байна. Хүн амын дунд халдвар тархах эрсдэл өндөр. Тиймээс ЭМЯ-аас дүүрэг, нийслэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд бэлэн байдлыг хангах чиглэлд хэрхэн анхаарч байгаа талаар иргэдэд мэдээлэл өгөхөөр болж байна.  Улсын нэгдүгээр төв  эмнэлэг  коронавиурсийн халдварын бэлэн байдалд хэрхэн ажиллах талаар танилцуулга хийхээр тус эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан ирсэн” гэв.

Улсын нэгдүгээр төв  эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Манай эмнэлгийн хувьд коронавирусээс хэрхэн сэргийлэх. Коронавирусийн дэгдэлт гарвал хэрхэн ажиллах талаар бэлэн байдлаа хангаж байна. Улмаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн урсгалыг багасгах зорилгоор утсаар цаг өгч, зөвлөгөө өгч байна. Хэрэв эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл  25 ор болон нөөцөд  гурван ор бэлэн. Халдвар хэрэв дэгдсэн тохиолдолд эмнэлгийн үндсэн хэсгээс тусгаарлагдсан 140 орыг бэлдсэн. Энэ хэсэгт халдвар авсан хүний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд шаардлагатай бүх шинжилгээг хийх багаж төхөөрөмжүүдийг бэлдсэн. Мөн амьсгал, зүрх судасны системийг орлуулах, уушгины дурангаар эхо хийх төхөөрөмж ЭМЯ-аас шийдвэрлэж өгсөн. Хэрэв дэгдэлт гарлаа гэж бодоход  эрчимт эмчилгээний орыг хоёр дахин нэмж, найман баг гаргаж сэлгэн ажиллах төлөвлөгөөг боловсруулж шаардлагатай хувцас хэрэгсэл эм бэлдмэлийн гурван сарыг нөөцийг бэлдсэн. Болзошгүй халдвараас сэргийлэхээр хамгаалалтын хувцсыг өмсөж тайлах гэхчлэн сургалтууд их явж байна” гэв

ХӨСҮТ-ийн Ерөнхий  захирал Д.Нямхүү  “ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 209 шинжилгээ хийжээ. Үүнд дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн лабораторид 32 хүнээс шинжилгээ хийсэн, вирус илрээгүй.  Мөн ХӨСҮТ-д 167 хүнд давтан шинжилгээ хийснээс  166-аас нь илрээгүй. Нэг оюутнаас гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрснээр ОХУ-аас ирсэн оюутнуудын 21-ээс нь вирус илэрлээ.  Монгол Улсын хувьд коронавирусийн батлагдсан 38 тохиолдол, эдгэрсэн есөн хүн, эмчлэгдэж байгаа 29 хүн байна. Франц иргэний хувьд биеийн байдал  хөнгөн зовиургүй бие нь эрс сайжирч байна. Таван төрлийн шинжилгээнд сорьц хийхэд цэрний шинжилгээ дээр вирус цөөхөн тоологдож байгаа. Удахгүй эдгэрч ажиглалтын байр руу шилжинэ гэж найдаж байна” гэв.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Saturday, April 25, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж