Австрали дах иргэдийг Франкфуртийн нислэгээр авна | News.MN

Австрали дах иргэдийг Франкфуртийн нислэгээр авна

COVID-19

Австрали дах иргэдийг Франкфуртийн нислэгээр авна

Австрали дах иргэдийг Франкфуртийн нислэгээр авна

Австрали улс дахь Монголын Элчин сайдын яамнаас Монгол Улсад тусгай үүргийн онгоцоор буцахаар өргөдөл гаргасан иргэдэд зориулан мэдэгдэл гаргажээ.  Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас тавдугаар сарын 2-нд Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт багтан нисэх боломжтой гэж шийдвэрлэсэн нийт 31 иргэний нэрсийг хүлээн авав.

Үүнд бага насны хүүхэдтэй ангилалд 16, жирэмсэн ангилалд 11, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 4 иргэн тус тус байна. Өндөр настан ангилалд энэ удаад 75-аас дээш насны хүмүүсийг оруулахаар УОК шийдвэрлэж, энэ ангилалд Австралиас хүн ороогүй байсан ч дөрөвдүгээр сарын 30-наас өмнө Сөүл шууд орох онгоц байхгүй, дамжиж очих нь өндөр өртөгтэй гэдгээр Австралиас буцах иргэдийг Франкфуртээр авахаар шийдвэрлэсэн байна.

Нэр нь ирсэн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож зааварчилга өгөх болно. Тантай холбогдоогүй нөхцөлд УОК-ын тухайн шийдвэрт багтаагүй гэж ойлгохыг хүсье. Шийдвэрийг УОК гаргасан ба Европын орнууд болон Австрали, Канад зэрэг улс орнуудаас олон иргэн дээрх ангилалд багтаснаас 240 хүнийг л сонгосон тул дийлэнх иргэд шийдвэрт багтаагүй гэж бидэнд мэдээлэв.

ЖИЧ: ЭСЯ нь гуравдугаар сарын 15-наас эхлэн дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд нийт 1177 иргэний буцах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу холбогдох ангилалд орох 792 иргэний өргөдөл, хүсэлт, нотлох баримтыг дөрөвдүгээр сарын 23-нд Улсын Онцгой Комисст хүргүүлсэн болно. Холбогдох ангилалд багтаагүй 385 хүний өргөдлийг ч мөн хүргүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ээж 2020-04-26 66.181.180.136

Австралийн хүмүүсийг Солонгосын транзит онгоцондоо оруулдаггүй юм уу. Европт ажлаар яваад ГАЦСАН хүмүүсээ авчраач ээ

Avatar

Зураач Лондон 2020-04-26 90.207.29.205

Эсхүл Австрийг Австралтай андуураад байна уу?

Avatar

Зураач Лондон 2020-04-26 90.207.29.205

Манай УОК газар зүйн мэдлэг тааруухан бололтой, ккк. Та нар сайн ажиллаж байгаа, гэхдээ яг энэ асуудал дээр яаж ч бодсон…?

Avatar

zochin 2020-04-26 202.126.89.115

Amerikt bga humuusee Germanaas tatah ni oirhon baisan yum bish uu.Irgeded chiregdel zardal bagatai zamiig songoh heregtei sh dee

Avatar

zochin 2020-04-26 58.109.221.157

Australiaas yaj frankfurt hureh bilee Nisleg bgaa muu

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2020-04-26 107.77.226.51

МИНИЙ ГЭР БҮЛ АХ ДҮҮ НАР, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА БҮХ ХҮМҮҮСТ БАХАРХАН БАЯРЛАЖ
БАС ӨРӨВДӨН ХАЙРЛАЖ ЯВААГАА
ХЭЛЭХИЙГ ХҮСЛЭЭ.
БИД ТЭДЭНД ТУСЛАХ ЁСТОЙ. ХАНДИВ ТУСЛАМЖЫН ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛМЭЭР БАЙНА
БАЯН БИШ Ч ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ БИЛЭЭ !

Avatar

БАЯРЛАЛАА БАГАДНА 2020-04-26 107.77.226.51

ҮНЭХЭЭР БАХАРХАМААР БАС ТУСЛАМААР !!!!
БИ ХОЛИЙН ХОЛООС БИЧИЖ БНА. ЭХ ОРОНД МИНЬ ҮР ХҮҮХЭД ЭЭЖ ДҮҮ, ЭЛГЭН САДАН МИНЬ БАС МОНГОЛ ХЭМЭЭХ НЭГЭН ОВОГТ АХАН ДҮҮС МИНЬ БИЙ .
ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД УЛС ТӨР ХИЙХИЙГ ХҮССЭНГҮЙ.
ГЭХДЭЭ МОНГОЛ ТҮМНЭЭ ЭНЭ АЮУЛТ ТАХАЛААС ХАМГААЛАН АМЬ ЭРСДСЭН ТЭМЦЭЛ ХИЙЖ БУЙ ТӨР,ЗАСГИЙН ГАЗАР
ШАДАР САЙД ЭНХТҮВШИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САРАНГЭРЭЛ НАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН БАГ ТЭДНИЙ УДИРДЛАГА ДОР АМЬ НАСАА ДЭНЧИН ТАВЬЖ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ МИНИЙ ГЭР БҮЛ АХ ДҮҮ НАР, МОНГОЛЫН

Avatar

arai hol youm aa 2020-04-26 5.181.92.40

arai hol aylal uu ? delhii toiroh nee . shánkai nisleg abch baina sudlaach ho

Avatar

bold 2020-04-26 202.55.191.138

Malaa manaikh shanghai baitugai khyatadruu nisekhgui, zuvkhun Seoul, Frankfurt 2 luu l nisej bna.

Avatar

шал эргүү 2020-04-26 66.181.182.69

яг одоо томрох гээд бэлдээд явж байгаа Оросын голомтоос оюутнуудаа эхлээд авахаа зохицуулаач ээ эргүү нараа, вагон гаргаад аваач

Avatar

Зочин 2020-04-26 66.181.182.184

Уг нь Америк, Канадаас Франкфурт очих нь хялбар, хямд, Австрали, шинэ Зеландаас Сэүл очих нь хялбар, хямд. Манай Онцгойгийнхонд бол эсрэгээрээ, монголчууддаа төвөгтэй нь амар юм байлгүй дээ. Хэцүү газарт оч гэвэл очих хүн нь цөөрнө, хэл ам нь багасна.

Avatar

Зочин 2020-04-26 122.201.22.253

Togoldor venesuald iim tas har nuurtei bolson shde. hamgiin suuld uurgebchtei aylal ALTAA, GANHUU, tULGA NAR TEND AYALSN GEDIMA.

Avatar

Зочин 2020-04-26 122.201.22.253

bas konsul Anhaa, Jargal Tenuun, ogoldor en eiim tas har nuurtei boldog obchin tusanbaih magadlal mash ondor.

Avatar

Зочин 2020-04-26 122.201.22.253

Panama ulsad amdardag porkoror Altanhuyag, Mendee nuur buh biy tas har boldog COVID -12 obchin tussan baina.Ene 2 etgeedtei uulzasan gar barisan tednid hool idsen humuusd ene obchin tahal haldsan bolobuu geh genen bodol torsima.

Avatar

Зочин 2020-04-26 202.9.46.18

the hu-г авчраарай та нар бүр бодлогоор эх орон руу нь тат!!!

Avatar

Рагчаа 2020-04-26 103.26.195.10

УОК-баярлалаа.Австралиас иргэдээ авахад Сөүл нь тохиромжтой Германаас авах нь Америк,Европоос ирэх хүмүүст давуу талтай. Шинжилгээ өгөд хариу нь гарч амжихгүй нэг хүндрэл байгаа

Avatar

Зочин 2020-04-26 202.126.88.189

Australias Frankfurt Ulaanbaatar geheer delhii toiroh n, zardal ch undur garah baih. Tendee baij baival deergui yum baihdaa

Avatar

монгол 2020-04-26 103.57.93.43

Сөүлээр дамжуулж болдоггүй юм байх даа

Avatar

Арай ч дээ 2020-04-26 107.77.226.51

Даварна гэж үг бий Хэн ч хөөж явуулаагүй Амьдрахын төлөа тэндээ тэмц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж