Австрали дах иргэдийг Франкфуртийн нислэгээр авна

Хуучирсан мэдээ: 2020.04.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Австрали дах иргэдийг Франкфуртийн нислэгээр авна

Австрали дах иргэдийг Франкфуртийн нислэгээр авна

Австрали улс дахь Монголын Элчин сайдын яамнаас Монгол Улсад тусгай үүргийн онгоцоор буцахаар өргөдөл гаргасан иргэдэд зориулан мэдэгдэл гаргажээ.  Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас тавдугаар сарын 2-нд Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт багтан нисэх боломжтой гэж шийдвэрлэсэн нийт 31 иргэний нэрсийг хүлээн авав.

Үүнд бага насны хүүхэдтэй ангилалд 16, жирэмсэн ангилалд 11, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 4 иргэн тус тус байна. Өндөр настан ангилалд энэ удаад 75-аас дээш насны хүмүүсийг оруулахаар УОК шийдвэрлэж, энэ ангилалд Австралиас хүн ороогүй байсан ч дөрөвдүгээр сарын 30-наас өмнө Сөүл шууд орох онгоц байхгүй, дамжиж очих нь өндөр өртөгтэй гэдгээр Австралиас буцах иргэдийг Франкфуртээр авахаар шийдвэрлэсэн байна.

Нэр нь ирсэн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож зааварчилга өгөх болно. Тантай холбогдоогүй нөхцөлд УОК-ын тухайн шийдвэрт багтаагүй гэж ойлгохыг хүсье. Шийдвэрийг УОК гаргасан ба Европын орнууд болон Австрали, Канад зэрэг улс орнуудаас олон иргэн дээрх ангилалд багтаснаас 240 хүнийг л сонгосон тул дийлэнх иргэд шийдвэрт багтаагүй гэж бидэнд мэдээлэв.

ЖИЧ: ЭСЯ нь гуравдугаар сарын 15-наас эхлэн дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд нийт 1177 иргэний буцах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу холбогдох ангилалд орох 792 иргэний өргөдөл, хүсэлт, нотлох баримтыг дөрөвдүгээр сарын 23-нд Улсын Онцгой Комисст хүргүүлсэн болно. Холбогдох ангилалд багтаагүй 385 хүний өргөдлийг ч мөн хүргүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж