ДЭМБ: Эдгэрсэн хүмүүст дархлаа тогтдог гэсэн баталгаа байхгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.26-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Эдгэрсэн хүмүүст дархлаа тогтдог гэсэн баталгаа байхгүй

ДЭМБ: Эдгэрсэн хүмүүст дархлаа тогтдог гэсэн баталгаа байхгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас коронавирус туссан хүмүүст дархлаа тогтдог гэх баталгаа одоогоор байхгүй байгааг анхааруулжээ. Дэлхийн зарим улсын Засгийн газрууд Covid-19 өвчний халдвар аваад эдгэрсэн хүмүүст “дархлааны паспорт” гэж нэрлэж буй буй бичиг баримт олгож эргээд хэвийн амьдралдаа орж, чөлөөтэй ажиллаж, олон нийтийн хөдөлгөөнд оролцох боломж өгөхөөр төлөвлөж байгааг ДЭМБ шүүмжилсэн байна.

Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүмүүст эсрэг биет үүсч байгаа нь нотлогдсон. Гэвч энэ нь хүн бүрт харилцан адилгүй, зарим хүмүүст маш бага хэмжээний эсрэг биет үүсч байгаа учир хүмүүс дахин халдвар авч байна. Тэгээд ч эсрэг биетүүд дахин халдвар авахаас бүрэн хамгаалж чадах эсэхийг судалж амжаагүй байгааг ДЭМБ онцлоод “дархлааны пасспорт” гэх зүйлийг олгож хүмүүсийг илүү эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж