Covid-19: Дэлхий даяар нас барагсдын тоо 200 мянга давлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Дэлхий даяар нас барагсдын тоо 200 мянга давлаа

Covid-19: Дэлхий даяар нас барагсдын тоо 200 мянга давлаа

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулиас гаргадаг статистик мэдээллээр коронавирусийн цар тахлаар нас барсан хүний тоо  203,269 болж, нийт халдвар авсан хүний тоо 2,920,905 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 90 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 6,000 гаруй хүн нэмж наср баржээ.

Хятадын мэдээллийн хэрэгслүүдээр нэгдүгээр сарын 11-ны өдөр энэхүү вирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарласан ба үүнээс хойш гурван сар гаруй хугацаанд дэлхийн бүх улсад коронавирусийн халдвар гарч, 200 гаруй мянган хүний амь насыг авч одоод байна.

Нас барагсдын тоо 91 хоногийн дотор 100 мянга хүрч байсан бол үүнээс 16 хоногийн дараа 200 мянга давж байгаа нь энэ юм.

АНУ, Итали, испани, Их Британи, Герман улсуудад 20 мянгаас дээш нас баралт бүртгэгдээд байгаа ба эдгээр улсуудад ахмадын асрамжийн газарт нас барж байгаа хүмүүсийг тооцоолбол үүнээс их тоо гарна гэж үзэж байгаа юм. Тухайлбал, Францад л гэхэд асрамжийн газарт нас барсан ахмадуудын тоог нэмэхэд нийт нас баралт 369-өөр нэмэгдсэн байна. Нийт 200 гаруй мянган хүн нас барсны 54 мянга нь зөвхөн АНУ-ын иргэд байгаа юм.

Түүнчлэн халдвар хамгийн их тархсан 20 улсын хүн амын тоо болон нас баралтыг харьцуулбал Бельги улс нэг сая хүн тутамд 3,911 нас баралттайгаар тэргүүлж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж