
-Газар хөдлөлт болсон нутаг дэвсэрт ажлын хэсэг өнгөрөгч баасан гаригт очиж ажилласан юм байна. Газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан уу?
-Өнгөрөгч баасан гаригийн өглөөний 8.40 цагаас 8.43 цагийн хооронд манай аймгийн Зүүнбаян суманд 4,9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тагнуулын газраас ажлын хэсэг байгуулан тус өдрийн 15.00 цагт газар хөдөлсөн нутаг дэвсгэрт очиж нөхцөл байдалтай нь танилцаад ирлээ. Тус сумын нутаг дэвсгэр дэх 331 дүгээр ангийн Штабын байранд дөрвөн өрөө дотор талдаа 10-13 см урттай таван мм зузаантай цууралт үүссэн байсан. Хүний амь эрсдсэн болон ноцтой хохирол гараагүй.
-Хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Одоогоор хохирлын хэмжээг тогтоогүй байна. Бид саяхан аймгийнхаа мэргэжлийн хяналтын хэлтэстэй холбогдож дүгнэлт гарсан эсэхийг асуусан. Ирэх долоо хоногт хохирлын хэмжээг тогтоох байх. Манай хэлтсээс холбогдох албаны ажилтнуудад үүрэг өгсөн байгаа.
-Айл өрх , аж ахуйн нэгж байгууллага газар хөдлөлтөд өртсөн үү?
-Зүүнбаян дахь 331 дүгээр анги одоогоор газар хөдлөлтөд өртсөн гэсэн мэдээлэл байна. Сумын айл өрх, албан байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй. Газар хөдлөлтөд өртсөн ангид өнгөрсөн баасан гаригт ЗХЖШ-ын дарга хүрэлцэн ирсэн гэсэн.
Н.Түвшин