Энэ сарын 30-нд БНСУ-аас транзит тээврээр ирж буй иргэдээ авчирна

Хуучирсан мэдээ: 2020.04.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Энэ сарын 30-нд БНСУ-аас транзит тээврээр ирж буй иргэдээ авчирна

Энэ сарын 30-нд БНСУ-аас транзит тээврээр ирж буй иргэдээ авчирна

Улсын онцгой комиссын /УОК/ шийдвэрээр тусгай үүргийн онгоцны нислэгийн тоог нэмж гурав болгосныг Шуурхай штаб энэ сарын 23-ны өдөр мэдээлсэн билээ. Өмнө  нь мэдээлснээр дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл рүү, тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэхээр  байсан ч  Сөүл рүү дахин нэг үүргийн нислэг хийхээр болсон  нь энэ юм.

Ингэснээр дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зөвхөн Сөүлээр дамжиж ирж байгаа буюу транзит тээврээр ирж буй иргэдийг дангаар нь авах бол тавдугаар сарын 1-ны өдөр Сөүлээс дангаар нь нислэг үйлдэж, БНСУ-д түр оршин суудаг, түр хугацаагаар очсон иргэдээ татан авчирна.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан УОК-т  өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох материалыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэх аж. 

Зорчигчдын бүртгэлд УОК-ын зүгээс тавьж буй дараах шаардлагыг баримтална. Үүнд,

  • Эрүүл мэндийн шалтгаантай  /хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан/
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.

Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар нь дамжуулан тухайн иргэдэд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ  заавал хийлгэсэн байна. Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаарах юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж