Б.Махбалын шүүх хурал хойшилж, Т.Билэгжаргалын сэтгэцийг шалгуулна | News.MN

Б.Махбалын шүүх хурал хойшилж, Т.Билэгжаргалын сэтгэцийг шалгуулна

Б.Махбалын шүүх хурал хойшилж, Т.Билэгжаргалын сэтгэцийг шалгуулна

Өнгөрч буй долоо хоногт олны анхаарал татсан хоёр ч шүүх хурал болов. Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-ны өдөр  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүх хуралдаан дахин хойшилсон юм. Тодруулбал, шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх хуралдааныг тавдугаар сарын 8-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын хэрэг нийт арван удаа хойшилж байна. 

Хэргийг эргэн сануулахад, Зам,тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны  байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед гарсан хүн амины хэрэг одоо ч шүүмжлэл дагуулсаар байгаа. Албан тушаалтнуудын энэ хэрэг Монголын улс төрийн намууд, бүлэглэлүүдийн хоорондын тэмцлээс үүдэлтэй гэсэн шүүмжлэл одоо ч гарсаар байгаа юм.

Т.БИЛЭГЖАРГАЛЫГ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ, ХЭРЭГ ХАРИУЦАХ ЧАДВАРГҮЙ ГЭЖ ТОДОРХОЙЛЖЭЭ

Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тодорхойлсон учраас түүнд холбогдох шүүх хурлыг хойшлуулсан юм. Хэргийг эргэн сануулахад,  Т.Билэгжаргал нь хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхээ зодож танхаарсан юм. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  гуравдугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянажээ. Улмаар Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт зарласан аж.

Гэвч шүүх хуралдаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлтэд “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэж тодорхойлжээ.

Иймээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг  тавдугаар сарын 13-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-04-26 202.179.26.150

Энэ Махбал махчины хэрэг яасан их сунжирч байна аа? Тэр өмгөөоөгч нар санаатай ингээд байна шүү дээ? Шалгадш тогтоодог газар гэж байна уу? Хурал болохоор л өвдчих юм. Энэ өмгөөлөгч нар ийм бие муутай хүмүүс байдаг юм уу?
ТА НАР ХАРЖ БАЙГААРАЙ ОДОО ДАРААГИЙН УДАА ӨМНӨӨЛӨНЧӨӨ СОЛИНО ЭСВЭЛ НЭМЖ АВНА. Тэр нь хэрэгтэй танилцана гэд цаг авна. Ингээд л аргацаагад байж байн даа. Төр засан энэ хэргийг шийдэж чадахгүй гэдэг нь иоэрхий байна аа

Avatar

Зочин 2020-04-26 202.179.24.34

mahval hulgaichaa hergee hulee. nasaar ni hiigeechee naad hulgaichiig

Avatar

zocnin 2020-04-26 69.76.229.35

toriin ordondoo toriin yamnii gadaa negniigee amiig xonoodog odoogiin tor barij baigaa ulsuud oorsdoo xolbootoi

Avatar

Зочин 2020-04-26 80.110.108.38

Гэрчтэй камерын бичилэгтэй хэрэг яагаад шийдэгдэхгүй байна!!! Гутамшиг

Avatar

Зои 2020-04-26 23.239.27.194

Рыобоб

Avatar

Sun 2020-04-26 103.57.93.152

Ээжийгээ зоддог монгол хун гэж байх уу энэ тэнэг залуу худлаа тодорхойлолт гаргуулж харин тэр махбалын хувьд гай таарч дэ эр улсууд цохилцож л байдаг болдогсон бол хун ухэхдээ ч бусдад гай болмооргуйм

Avatar

Сэгсгэр Ганбаа 2020-04-26 182.160.34.195

Эргүү Билэгжаргал ингээд шоронд ордоггүй юмаа гэхэд шар хаданд хэвтэх болжээ.

Avatar

Зочин 2020-04-26 202.179.26.161

Одоо Билэгжаргалыг яах юм болоо. Нэг үгээр хэлбэл галзуу солиотой, ухаан буутай тэнэг хүн юм байна. Хэрэг хүлээх чадваргүй гэдэг чинь “маш ноцтой” тиймээс түүнээс хол байх хэрэгтэй. Алуулвах хохи чинь болно, тэр хүн галзуу!!!

Avatar

хүннү 2020-04-26 202.179.26.161

Махбалын хэрэг яахаараа олон дахин хойшилоод байнаа. Хүныг зодсоор байгаад алчихсан шүү дээ. ЗТХЯ- ны хамсаатнууд нь яасан вэ? Хүн алж байхад нь хажууд нь хараад зогсож байсан хүмүүс байсан гээ биз дээ.

Avatar

Зочин 2020-04-26 178.115.130.252

Sorry huuli guuli bolson bhad ene met hereg shiidegdehgvi bhoo

Avatar

Иргэн 2020-04-26 66.181.185.49

Махбалын шүүх хурлыг хойшлуулаад байгааг ойлгохгүй байна. Төрийн албан тушаалтан төрийн байгууллага дотор нэг хэлтсийнхээ даргыг дуудаж авчраад хувийн тодорхой шалтгаанаар харгисаар зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэг. Ийм хэрэгт шийдэж болохгүй юу байгаа юм. Хэнд ч ойлгомжтой зүйл. Энэ хэрэг олон нийт анхааралд байгааг бүү мартаарай. Хаацайлагч нар аа.

Avatar

Зочин 2020-04-26 46.65.158.229

яасан ч жигшүүртэй юм дэ ! ариун үнэний тэнгэр ,ачлал энэрэлийн нар болсон төрсөн эхээ зодох хараах…ой тоонд багтахгүй юм…ээж нь олон олон жил амьд байж хүүдээ харагдаж гэм нүгэлийг нь дахин дахин сануулаж сэтгэлийг өвтгөж шиийтгээсээ!!!

Avatar

Зочин 2020-04-26 202.126.88.221

Eh n huuhdee buruu humuujuuljee

Avatar

Зочин 2020-04-26 202.126.88.175

Махбалын хэрэг бол санаатай ,улс төрийн захиалгат бол биш байх.Алая гэвэл өөрөө зодож а**х шаардлага байхгүй.Архидалт их байна.Архидаад нэгнээ алсан,согтуу хүн дайрч алсан хэргүүд бүгд санаатөй биш.Ийм хэргүүд хөдөө хотгүй их байна.

Avatar

Иргэн 2020-04-26 150.129.142.182

Шүүх хуралд оролцох шүүгч олдохгүй байна, бас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэг хаагдах юм байна л дөө, жирийн иргэн байсан бол өдийд насаараа хоригдох ял аваад явчихсан байгаа. Дарга нар гэхээр ийм байдаг бол уу???

Avatar

Зочин 2020-04-26 59.153.113.156

Хүн амины хэрэг дээр даам гарчихаад байгаа Махбал ч их эр дээ.Том дарга мөнгө хоёр хүчтэй байнаа.

Avatar

Зочин 2020-04-26 202.179.26.114

Зөвхөн энэ 2 хэргээс харахад л МАН-ын засаглалын үнэн төрх маш тод харагдаад байгаа юм даа? Тэр алуурчийн хэрэг чинь жил тойрох нь байна шүү дээ? Энэ ариун явдал мөн үү Ерөнхий сайд, намын дарга, шударга үнэний туйл болсон хууль зүйн сайд 2 минь????

Avatar

Зочин 2020-04-26 192.82.73.6

Махбал гэдэг энэ хулгайч өндөр мэрэгжлийн а******н биш үү? харваас жинхэнэ зэвүүн хулгайч байна.Энэ хулгайч уг нь шорон царайтай гяндангийн нүүрийн буянтай хулгайч юмсан.Нэгийхээ толгойг нь бяц дэвсэж алсан с****т а******н.Харин жүжигчин нусан таглаа чи муу гөлөг нарснаас мултарч болноо нүглийхээ төлөөснөөс бол чи мултарч чадахгүй хар тамхичин гэл үү? чи харнаа чамайг Билэгжаргал салаавчгөлөг болноо чи

Avatar

СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГЭЖ ЯЛААС МУЛТРАХ ШИЛДЭГ ХУЛГАРУУДЫН ШИЛДЭГ АРГА! 2020-04-26 43.242.243.90

БИЛЭГЖАРГАЛ ГЭГЧ ХАР ТАМХИЧИН ЧИНЬ АРХАГ РЕЦИДИВИСТ ЮМ БАЙНА

Avatar

зочин 2020-04-26 103.80.211.37

Жонхуу л Махбал-д ял өгүүлэхгүй хөөцөлдөөд байгаа нь тодорхой ш дээ. Одоо хорих хугацаа нь дуусаад даалтанд гаргана харж байгаарай та нар. Жонхууг сонгодог ёстой нэг эргүү төлөгүүд шүү

Avatar

ЖОНХУУ 2020-04-26 76.107.165.63

ЖОНХУУ би ерөнхийлөгч байгаа цагт Махбалд ял өгөхгүй. Элбэгдорж ч ял авахгүй. Ер нь ямар ч авилгач ял авахгүй. Аан тийм ганц нэг бариа тавиа, торгууль мэтийн жүжгүүд бол хийгдэнэ.

Avatar

Зочин 2020-04-26 202.126.89.97

МАН-н засаглалын үед бүх муу юмс гарч байна ш дээ. Нэг юм хэлээд байгаа юм биш үү. 2020 он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж