Эрийн хийморь болсон морьдыг хятад мотоцикл орлоод олон жил өнгөрчээ. Мэдээж хэрэг мотоцикл малчдын ахуй амьдралд тус нэмэр болж байгааг үгүйсгэх аргагүй. Шатахуун бага иддэг, хол газрыг богино хугацаанд туулдаг, мөн үнэ хямд, сэлбэг элбэгтэй гэх мэтчилэн түүнийг сонгох шалтгаан олон. Гэвч хятад мотоцикл хөнөөлт зэвсэг болон хувирсан гэхэд буруудахгүй. Ялангуяа урин дулааны улирал ирж буй энэ үед мотоциклийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой зам тээврийн осол, зөрчил гарах нь нэмэгджээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд буюу ердөө дөрөв хоногийн дотор орон нутагт "Мустанг-5" маркийн мотоцикл осолдож 28-39 насны дөрвөн залуус амь эрсэдсэн байна.
Сүүлийн таван жилд мотоциклийн хэрэглээтэй холбоотой 1171 осол гарч, нийт 630 орчим хүн амь насаа алдаж, жилд дунджаар 116 хүний амийг авчээ.
Эдгээр нь голдуу БНХАУ-аас хувиараа оруулж ирсэн, стандартын бус тээврийн хэрэгсэл байгааг Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/ мэдээлж байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо нь. Үүний цаана бүртгэлгүй, албан бус хичнээн мянган мотоцикл байгааг хэлж мэдэхгүй юм.
ХЯТАД МОТОЦИКЛЬ БОЛ АСФАЛЬТАН ЗАМД ЗОРИУЛАГДСАН УНАА
Мотоциклийн хэрэглээ, аюулгүй байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатар хэлэхдээ “2018 онд мотоцикльтой холбоотой 552 осол бүртгэгдэж, ослын улмаас 116 хүн нас барж, 265 хүн гэмтсэн харамсалтай тоо бий. Нийт ослын 84.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүний тоо өмнөх онтой нь харьцуулахад 2.1 дахин өссөн байна. Өнгөрсөн онд буюу 2019 онд улсын хэмжээнд мотоцикль унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 хүний амь нас хохирч, 273 хүн гэмтсэн байна.
Амь насаа алдсан иргэдийн 80 орчим хувь нь онхолдох хэлбэрээр мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, замгүй газраар буюу гуу, жалганд осолдож амь насаа алдсан байна.
Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар мотоцикльтой холбоотой осол хэргийн улмаас 19 хүн гэмтэж, 20 хүний амь нас хохирсон ба үүнээс насанд хүрээгүй хүүхэд мотоцикл жолоодож яваад онхолдож амь насаа алдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Орон нутгийн малчдын хэрэглээ болоод байгаа хятад мотоцикль бол асфальтан замд унахад тохиромжтой тээврийн хэрэгсэл юм. Гэтэл орон нутагт мотоциклийг хэн дуртай нь дүрэм журамгүй, батлагдаагүй замаар хамгаалах хэрэгсэлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох нь осол гарах шалтгаан болж байна.
Мөн насанд хүрээгүй хүүхэддээ багаас нь мотоцикль жолоодохыг сургаж малдаа явахад нь байнга мотоциклиор явуулдаг нь хүүхэд зөвхөн унахаас өөр тухайн мотоциклийн техникийн бүрэн бүтэн байдал, саадыг хараад зогсоох арга хэмжээг хэрхэн авах гэх мэт наад захын мэдлэггүйгээс шалтгаан хүүхдүүд ихээр өртөж байна.
Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгодог. Өөрөөр хэлбэл А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг зохих курст суралцаж дүрмийн шалгалтыг амжилттай өгсөн иргэнд олгодог. Хятад мотоцикль бол асфальтан замд зориулагдсан унаа гэдгийг дахин онцолъё. Хятад Улсаас импортоор орж ирсэн мотоциклийн дийлэнх нь нэг жил хэрэглээд л ашиглах боломжгүй болдог. Дээрээс нь манайхан бүх юмыг монголчилдог зантай. Энэ бол техникийн үйлдвэрээс гарч байгаа чанар, аюулгүй байдал, үзүүлэлтэд шууд нөлөөлж аюулгүй байдалдаа санаатайгаар аюул учруулж байгаа явдал” гэлээ.
ЭРХ ЗҮЙН БАТАЛГААТАЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Гаалийн байгууллагаас авсан мэдээллээр 2018 онд импортоор 38754 мотоцикль орж ирсэн бөгөөд үүний 12149 нь буюу 31.4 хувь нь тухайн жилдээ улсын бүртгэлд бүртгүүлж үлдсэн 68.6 хувь нь бүртгэлд хамрагдаагүй, мөн 2019 онд орж ирсэн 39354 мотоциклийн 15073 нь буюу 38.4 хувь нь тухайн жилдээ улсын бүртгэлд бүртгүүлж, 61.6 хувь нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын дугаарын тэмдэг аваагүй байна.
Үүнээс гадна манай хуульд мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учраас Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломжгүй аж.
Тиймээс, БНХАУ-аас гадна Япон, Энэтхэг, АНУ, Герман, БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай мотоцикл оруулж ирэх, оруулж ирж буй мотоциклийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдлыг эрх зүйн баталгаатай орчныг бий болгох шаардлага тулгараад байна.
Э.БУРАМ
Иргэн 2020-04-26 66.181.178.101
Ухаарч амжихгүйгээр үхэцгээчихдэг народ доо. Хурд хэтрүүлнэ, согтуу жолоо барина, сургалт нтр түй ч байхгүй. Тэгсэн мөртлөө үхэлд нь мотоцикл буруутай. Ш*а*а л даа
Зочин 2020-04-26 202.126.89.77
Хятад мотоцикль дээр суумагц архи уумаар санагдаад байдаг, япон, солонгос мотоцикль дээр суухаар архийг жигшээд байдаг гэж малчин залуус ярьж байсан.
Зочин 2020-04-26 202.131.225.197
odoo tegeed xyatad mototsikl ni buruutai bolj taarsnuu haha sogtuu mal deer ni suuchaad davxiad bval uxne shdee buramaa 😛
Зочин 2020-04-26 64.119.18.45
Зvв зvгээр явж байсан хедеены билэг танхай монгол хvнийг Архи уулгадаг, уусан vед нь гэнэт зориуд онхолддог ийм хачин мотоцикл хийж егсен Хитад улс буруутай болж таарлаа!!!
Zochin 2020-04-26 103.26.195.184
Zuv untsguus bichij. Zam teevryn said ni irgediinhaa eruul mendiog bodno bgaa
Зочин 2020-04-26 146.115.161.230
Hundee baigaan bishuu.
zochin 2020-04-26 112.159.75.30
Oros motocycle unetei gej goloo tsohiod avahgui , ami nasaa aldah yum daa manaikhan.
Зочин 2020-04-26 59.153.115.17
ЗТЯ наас хүний амийг нэхэмжлэх хэрэгтэй мөн татварыг нэмэх арга хэмжээ аваагүй сангийн яам буруутай
схёиөэнржгоэншл 2020-04-26 66.181.184.186
чи хол очиж х** муу нохой
зочин 2020-04-26 66.181.161.17
Хятад мотоцикл болхоороо Монгол хүмүүсийг алаадд байгаа юм байна л даа ..
Нэг монгол 2020-04-26 66.181.161.68
Дуулга- хамгаалалтын малгай….. хэрэглэхгүйгээс болоод байхад ….
Зочин 2020-04-26 66.181.184.75
Gol ni sogtuu, zamgui gazraar yvsaniih
Зочин 2020-04-26 103.57.94.171
Хөдөө хоёр тийшээ ганхаад шал согтуу мотоцикльтэй хүн машины урдуур орчих гээд бараг 100 км\цагтай явж байхыг зөндөө харсан. Тэд нар л байхдаа
Зочин 2020-04-26 202.9.40.125
Манай нөхцөлд тохирохгүй байгаа хятад мотоциклийг хэрэглэхийг шууд хориглох шаардлагатай байна. Төр иргэдээ бодож ийм шийдвэр гаргах ёстой. Яасан удаж байна вэ.
Зочин 2020-04-26 202.126.89.206
Тийн буруу хэрэглээ. Дээр нь буруу сонголт
Иргэн 2020-04-26 202.126.88.172
Бүгд согтуу явж бгаад осол гаршаж эндсэн бгаа. Хээр мотоциклын хажужд нийлээд архидаад сууж бдг
Уншигч 2020-04-26 202.126.89.87
Ийм эргүү юм бичиж нийтэлж байх хэнд ямар хэрэгтэй байдаг байна аа…. Архи уугаад унаад давхихын бол хятад ч бай, орос бай хамаагүй мотоцикль битгий хэл явганаасаа унаж үхдэг юм малнууд аа.
Зочин 2020-04-26 192.82.74.194
yaag unen zarim malnuud n hujaa motcikliig hori ch geh shig hurd huchtei mundag motcikl unaval boor saihan uheh bailgyi unadagtaa bish uudagtaa uchir bainaa
Зочин 2020-04-26 202.9.46.153
ЗӨӨЛӨН ТААВААРАА ЯВААД БАЙХАД ЗҮГЭЭР Л БАЙМААР ЮМ. ХУРДТАЙ ДАХИЖ ЯВАХАД НЬ ХАМАГ ЮМ НЬ САЛЖ УНААД ӨӨРӨӨ ОНХОЛДОЖ ХҮН АЛЧИХААД БАЙВАЛ МОТОЦИКЛИЙН БУРУУ.
Зочин 2020-04-26 162.247.74.74
Архи ууснаа боллоо гэдэг болж авгайгаа зодчихоод яагаад авгайгаа зодов гэхээр бараг архи авгайг маань зодчихлоо гэхэн холгүй асуудлыг холдуулах гэж хуцдаг болсон байгаа юм би авгайгаа зодчихсон гээд хэлчих эрийн шийр байдаггүй шаасан эр хүн бол буруу зөв аль хийсэн хариуцлагаа хүлээх чадвартай байх ёстой.
Зочин 2020-04-26 162.247.74.74
Мал мотоцикл унаад байгаа юм уу хүн унаад байгаа юм уу?. Архи уучихаад мотоцикл унаад онхолдож үхвэл мотоцикл хүн алсан болох уу?. Асуудал чинь техниктээ биш хүндээ буюу жолоодож байгаа хүндээ байна.
Зочин 2020-04-26 202.126.88.221
Eruul joloodood yavsan ch mototsikl neg daliival usreed yavchihdag ed, mototsikl baridaggui bj bitgii medemhiir!
АРД 2020-04-26 202.9.46.2
ХЯТАД ГЭЖ ОНЦЛОХ АСУУДАЛ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ ХЭРЭВ ОНЦЛОХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ БОДВОЛ ХЯТАДЫН МОТОЦИКЛИЙГ АВАХГҮЙ Л БАЙЖ БОЛОНО Ш ДЭЭ ХЭН Ч ТЭРНИЙГ АВ ГЭЖ ШААРДААГҮЙ НӨГӨӨ ТАЛААР НЬ ЯРИВАЛ МОТОЦИКЛ ҮХЭЛ ДАГУУЛЛАА ГЭВЭЛ ХЭНИЙХ Ч БАЙСАН НЬ ХАМААГҮЙ МОТОЦИКЛ АЮУЛТАЙГ ХЭЛЖ БАЙНА БАС ӨӨРӨӨР АЮУЛТАЙГ МЭДСЭЭР БАЙЖ АЮУЛГҮЙ БАЙДЛАА АНХААР Ч ХУРД ИХТЭЙ ДАВХИХ ШААРЛАГАГҮЙ НЭГ ЁСОНДОО ЖОЛОО БАРЬЖ БАЙГАА ХҮН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ӨӨРӨӨ ХАНГА ГЭЖ Л ХЭЛХЭЭС ӨӨР АРГА АЛГА ДАА.
Зочин 2020-04-26 203.91.115.56
ХЯТАД ГЭЖ ОНЦОЛЖ БАЙГАА УЧИР НЬ ГИНЖНИЙ ХАМГААЛАЛТ БАЙХГҮЙ ТУЛ ШОРОО ЧУЛУУ ГИНЖНИЙ ЗАВСАР ОРСОНООС ГИНЖ ТАСРАХ, БАГА ЗЭРГИЙН ЭНХЭЛ ДОНХОЛ ГАЗАР РАМ НЬ ХУГАРЧ УНАЖ ЯВСАН ЭРҮҮЛ ЗАЛУУГ ХАВЧИЖ АЛСАН ТОХИОЛДОЛ ГАРСААР БАЙГААД Л ХАМАГ УЧИР НЬ БАЙГАА ЮМ
Олноо 2020-04-26 64.119.16.243
Тэгээд морио унаад явдаа
ZAAVARAA UNSH 2020-04-26 76.120.135.96
BUH TEHNIKD HEREGLEH ZAAVAR GEJ BAIDAG !!!
TEND SAFETY GEJ HESEG BII !!! TUUNIIG L MURDUH YOSTOI!!! MASH ANARHAN UUNIIG L DAGAJ MURDDUG YUM DAA
иргэн 2020-04-26 192.82.71.215
хятад мото унаж болно. гэхдээ сэлбэг ээр оруулж ирээд угсардаг ийг болиулах. манай шуналт гаалийн хог шаар нуураас амийг нь нэх
zochin 2020-04-26 192.82.71.215
улс хориг тавиач ээ. ядаргаатай юм
Зочин 2020-04-26 202.55.188.88
baigaliin huuli chin buhnii deer dee
Зочин 2020-04-26 59.153.112.26
Мотоцикьлд ямарч буруу байхгүй. Хөдөөний Монгол хүндээ байгаа юм. Наадамын хуушуур гоё гэдэг тэнэглэлтэй яг адил сонсогдож байна. Наадам гэдэг хуушууурны амталгаа биш!!!!!
Зочин 2020-04-26 66.181.186.54
Одоо морь унаад тэр тусиаа хотолгоо морьтой уурга бариад явбал айлын авгай малын хулгайч гээд цагдаагаас салахгуй. Тэгээд ч салтаанд нь яр ургамсан юмнууд морь унаж чадахаа больсон. Мотоцикл унадгийн гол шалтгаан нь ямбалах гэсэн авгай нарт байна. Дээхний салаа замын салга улаан саальчин хуухнийводга улаан гэж тракторыг хэлдэг штиг
Зочин 2020-04-26 202.179.13.130
25 км цагаас илүү тээврийн хэрэгсэл жолоодох бол заавал жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай.
Мотоциклийн осолд орсон иргэдийн хэд нь жолооны үнэмлэхтэй байсан бол.
Бид уг техникийг байгалийн хуйлаар унаж сурч байгаа даа.
Иргэн 2020-04-26 150.129.142.182
Мотоциклдоо биш, хүндээ шалтгаан нь байна, Хятад 1,4 тэрбум хүнтэй мөртөө ингээд үхээд байгаа нь хаана байна? Согтуудаа унаад нисэх мэт давхиад байхаар ийм осол гарч байна.
Зочин 2020-04-26 202.126.88.221
Bartaatai mongolyn zamd tohiroogui userdeg mototsikliig l oruulahaa hereglehiig horih heregtei shd, tegvel heneggui huduunii teneguud unaj tusah n tsuurnu.
Зочин 2020-04-26 202.21.109.53
tehnikiin talaas bish huvi hunii hariutslagagui baidlaas garsan osluud yum bishuu dee
Зочин 2020-04-26 192.82.71.82
Newsmn: Үгүй, х***а Мотоциклийн л буруу. х***а мотоцикл л зүв зүгээр байгаа хүнийг татаж аваад чирээд явсан.
Org 2020-04-26 64.119.22.100
Архи гудраад үхээд л бай!
bat 2020-04-26 192.82.65.182
хятад биш орос,эсвэл америкийг унаад үз.бүр олноороо үхнэ.би орос планета-5 унаж өссөн.маш хүнд,болхи,бас бензинийг бол урсгана шүү дээ.архи гудраад байвал мориноос,бүр явганаас унаад үхэж л байгаа шүү дээ.
Зочин 2020-04-26 66.181.186.54
Амь нь бензинээс хямд дурак байна л даа Дээр нь бас мотоцикл даах чадалгуй
Зочин 2020-04-26 66.181.186.54
Счи орос мотоцикл унаад амьд улдэж дээ
А 2020-04-26 103.229.121.58
Хохирогчид согтуу голдуу, нөгөө нэг хэсэг нь ур чадвар муу байж хурд хэтрүүлж огцом мушгидгаас болж байгаа юм биш үү?!! Дэлхийд шилдэгт ордог япон машинтай хүмүүс мөн л тийм маягаар осолд ороод байгаа биз дээ??!!
Зочин 2020-04-26 66.181.161.125
миний мэдэх хэдэн мотоциклийн осол ууж согтсон л хүмүүс байсан хамаагүй давхиж байгаад л унаж гэмтэнэ шүү дээ зүгээр явж байгаад л хэмхэрч унав гэж
Zochin 2020-04-26 202.55.188.89
Э. Бурам аа мотоцикл унахад стандарт шаардлагад нь нийцүшлж дүрэм журмын дагуу унах ёстой. Чи мэдсээр байж ийм ужуулга хийх хэрэггүй.
Дрнг 2020-04-26 68.100.229.27
За одоо мотоцикл буруутай болчихов уу яасан зугээр унаад явж байтал дугуй нь салаа юу ? Руле рам нь хуга эсвэл суудал нь суга унаа юу яаг яасан хэ хэ
шоогоо 2020-04-26 66.181.161.33
Амь насаа алдсан иргэдийн 80 орчим хувь нь онхолдох хэлбэрээр мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, замгүй газраар буюу гуу, жалганд осолдож амь насаа алдсан байна. Хүнээсээ болсон юм биш үү.
Зочин 2020-04-26 192.82.73.6
Хятад мотоцикль хүн алаад байгаа юм уу? бишээ согтуу галзуу унаад явахаар чинь үхнэ хойшид ч олон хулгайч үхнэ.Үнэхээр энэ молцлгосэлээдий техникийн шаардлага хангахгүй тэрнээсээ болоод хүн алаад байгаа юм бол хилээрээ оруулахгүй байхад л өөрөө хил давж орж ирээд монголчуудыг алж чадахгүй биз дээ.Ниргэсэн хойно нь бахирав гэгчээр бүх иргэдээ хятад мотоциклээр алуулж дуусчихаад хилээр оруулахаа болих юм уу? Ард нийтийн хэлэлцүүлэг явуулцгааяа оруулахаа болих тал дээр үнэхээр а******н мотоцикль юм
zochin 2020-04-26 150.129.141.55
MOTOTSIKLIIN BURUU BISHEE < KHUWI KHUNII L KHARYUTSLAGA , ORKUUD IKH OLON BAYNA DAA
иргэн 2020-04-26 103.212.119.254
Хятадууд өөрсдийн машин техникийг хогоор хийдэг. Танайх сайн гэдэг. Хогоор хийсэн юм ямар сайн байх вэ. Оруулж ирэхээ болих хэрэгтэй
Mongol 2020-04-26 103.212.119.29
he hehe yaaj iij bgad huuli ntr tei holbood uls turjuulchih yma.
Зочин 2020-04-26 202.126.88.189
Garchig n buruu baina. Heneggui tenegeesee bolj uhej bna gevel yag taarna. Huduunii zamd shal sogtuu shunu oroi gerelgui yavj bgaa garuudtai zunduu taardag
Зочин 2020-04-26 66.181.160.116
Дээр үед орос мотоцикл унадаг байхад ингэж өдөр болгон шахуу хүн үхлээ гэж дуулддаггүй байсан санагдах юм. Төрөөс судалгаа хийж шалтгааныг нь олоод энэ тал дээр зохицуулалт хийхгүй бол олон айлын хүүхдүүд өнчирч хоцорсоор л байх нь байна шүү.
шоогоо 2020-04-26 66.181.161.33
Амь насаа алдсан иргэдийн 80 орчим хувь нь онхолдох хэлбэрээр мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, замгүй газраар буюу гуу, жалганд осолдож амь насаа алдсан байна. Мотогоос биш хүнээс болоод байгаа юм байна шд
Зочин 2020-04-26 66.181.186.54
За ченжуужд болио улс орны нехцелд таарсан байх естой
Зочин 2020-04-26 150.129.143.124
Deer uyd malaa motocikloor bish morior hariuldag bailaa ail bolgon motociklgui bailaa, motocykloor belcheert bish zam deer yawdag bailaa odoo morior bish motocykloor malaa hariulj bn zam deer bish belcheert zamgui gazraar maliin jimeer sogtuu hulchuu technikiin buren bus baidaltaigaar zorchij yawaa ni osliin gol shaltgaan bolj bn daa
Зочин 2020-04-26 150.129.143.124
Huduunii malnuud erdenet bulganii zam deer shunu zamiin gold motocikloo tawiad heew neg b** halaad zogsoj bdag. Shunu gerelgui motocikloor yawna hul ni gazar hurehgui huuhded motocikl unuulaad mald yawuulchihna iim malnuudad tank unuulsanch osoldoj uhne
Зочин 2020-04-26 192.82.71.176
заавал хууль байж ажил хийнэ гэж байгаа төрийн энэ тэнэг байдалиай ажмиотнуудаа хал
Зочин 2020-04-26 103.57.95.50
ЯМАР Ч ТЕХНИК СОГТУУ ХҮНД ЗОРИУЛАГДААГҮЙ.
Зочин 2020-04-26 139.5.217.243
Oros motocycle sogtuu unahad yadagch ugui. Jalga ruu usersench evdersegui yum
Зочин 2020-04-26 192.82.74.194
bas bolooguiee ochih ailaa chigluuleed tasrad serehed ali hediin avaachtsan baidag bailaa
Зочин 2020-04-26 150.129.143.124
idesh uush ni diildehgui ertnii hogshdee tiim sain bsan yum bol odoo ch mongolchuud hereglej l bgaa. Uhehee hurwel ferrari bsan ch uhne mal min
Зочин 2020-04-26 139.5.217.243
Oros ferrari yaah chgui. Italy ferrari bol ayultai shuu. Nisej uhne malchin min