Ард Аюушийн өргөн чөлөө дагуу 2.2 км ногоон зурвас байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Ард Аюушийн өргөн чөлөө дагуу 2.2 км ногоон зурвас байгуулж байна

Ард Аюушийн өргөн чөлөө дагуу 2.2 км ногоон зурвас байгуулж байна

Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна. Гүйцэтгэгчээр нь “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусах ажээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьжээ.

Энэ 2020 онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.

Өргөөгийн уулзвараас уруудаад Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурваст нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага хийгдэх бөгөөд 1610 метр квадрат талбайг шинээр зүлэгжүүлэх аж. Мөн 21924 метр квадрат талбайд ногоон байгууламж, мод бут сөөг тарьж суулгах бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс гурван жилийн хугацаанд ногоон байгууламжийн арчлалт тордолгоог бүрэн хариуцах аж.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж