Covid-19 вирусийн халдвар Монгол Улсын нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 37 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй гэдгийг ЭМЯ байнга сануулж байгаа билээ. Иймээс эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож, covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор тавдугаар сарын 6-8 өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилтыг зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд ЭМЯ, ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүд дадлага сургуулилтыг хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр /2020.04.25/ хэлэлцлээ.
А.АНИР