“Хархорин” захад хонины мах хамгийн хямд үнэтэй байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Хархорин” захад хонины мах хамгийн хямд үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

“Хархорин” захад хонины мах хамгийн хямд үнэтэй байна

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3920 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5520 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөг, хонины цул мах 50 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Номин”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-03 122.201.24.157

Merkury mash u etei zarj bn. Honinii mah kg n 7000 bsn. Mergejliin hyanalt shalgaach!!!

Амгалан захад бүүр хямд 2015-12-03 202.131.227.50

Амгаланд бүүр хямд байна лээ

MGL 2015-12-03 103.229.178.18

Yag khaana?

Зочин 2015-12-03 27.123.214.85

bayangol zah bas mash undur uneteei zardag