Хонгконгод эсэргүүцлийн жагсаал эргэн сэргэв

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Хонгконгод эсэргүүцлийн жагсаал эргэн сэргэв

Хонгконгод эсэргүүцлийн жагсаал эргэн сэргэв

Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж түр намжаад байсан Хонгконгийн эсэргүүцлийн жагсаал эргэн сэргэжээ. Хонгконгод халдвараас сэргийлэн дөрвөөс дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглосон. Гэвч өчигдөр /2020.04.24/ тансаг худалдааны төвийн танхимд өдрийн цайны цагаар 100 орчим хүн цуглан жагсчээ. Олон улсын санхүүгийн төв нэртэй худалдааны төвд цугласан жагсагчид Хятадын Засгийн газраас Хонгконгод тавих хяналтаа нэмэгдүүлж, эрх чөлөөг нь хязгаарлаж байгааг эсэргүүцжээ. Жагсаалын үеэр хэн нэгэн нь худалдааны төвийн чанга яригчаар хүмүүсийг хоорондоо 1,5 метрийн зай барих дүрмийг мөрдөхийг сануулж байсан аж. Зарим жагсагчид “Бид шатвал та нар ч бидэнтэй хамт шатна” хэмээн бичсэн лоозон барин зогсчээ.

Хятадын Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр халдварт өвчин гарсны дараа хамгийн түрүүнд хориг арга хэмжээ улс, хотуудын нэг нь Хонгконг юм. Хонгконгод сүүлийн 13 хоног дараалан халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

Хонгконгод өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Хятадын эсрэг эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, нөхцөл байдал хүндрээд байсан юм. Хонгконгийн хууль тогтоогчид хэрэгтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийг баталснаар жагсаал эхэлж, дараа нь хуулийг цуцалсан ч эсэргүүцэл үргэлжилсээр байв.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж