ОХУ визний журмаа зөөлрүүлж, илүү их жуулчин татна

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

ОХУ визний журмаа зөөлрүүлж, илүү их жуулчин татна

ОХУ визний журмаа зөөлрүүлж, илүү их жуулчин татна

ОХУ-ын Аялал жуулчлалын агентлагаас салбарыг коронавирусийн хямралаас сэргэхэд зориулан визний журмаа зөөлрүүлэхээр шийдвэрлэжээ. ОХУ нь цар тахлаас сэргийлэхийн тулд олон улсын бүх нислэгээ зогсоож, хилээ хааж, виз олголтоо зогсоосон байгаа юм. Үүнээс шалтгаалан ОХУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 300 тэрбум рубль буюу ойролцоогоор дөрвөн тэрбумын алдагдал хүлээжээ.

Холбооны аялал жуулчлалын агентлагаас мэдээлснээр таван жил хүртэл хугацаанд хүчинтэй олон удаагийн жуулчны визийг гаргахаар төлөвлөж байгаа аж. Одоогоор ОХУ нь 30 хүртэл хоног хүчинтэй нэг эсвэл хоёр удаагийн визийг жуулчдад олгодог. Түүнчлэн виз олгох хугацааг богиносгож, ажлын гурван өдөрт багтаан гаргах аж. Коронавирусийн халдвараас шалтгаалан ОХУ-ын жуулчны визээ ашиглаж чадаагүй гол дахин үнэгүй виз хүсэх боломжийг олгох гэнэ.

Үүний зэрэгцээ интернэтээр олгох визийг 90-120 хоног болгон хугацааг нь уртасгаж, олон удаа нэвтрэх эрхтэй болгох саналыг гаргажээ. Интернэт виз нь ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс олгогдож эхлэх юм.

Тус агентлагийн тооцоолсноор визний шинэ журам нь 2021 оны нэгдүгээр сараас халдварын өмнөх үетэй харьцуулахад жуулчны тоог 30 хувиар нэмэгдүүлэх гэнэ.

Коронавирусийн эсрэг хязгаарлалтаас шалтгаалан ОХУ нь хугацаа нь дууссан визийг автоматаар сунгаж, гадаадын иргэдийн цагаачлалын бичиг баримтын хугацаа нь гуравдугаар сарын 15-аас зургадугаар сарын 15-ны хооронд дуусч байгаа бол албадан нутаг буцаахыг хоригложээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж