Их цэвэрлэгээний өдөр гүүрэн гарцуудыг угаана | News.MN

Их цэвэрлэгээний өдөр гүүрэн гарцуудыг угаана

Их цэвэрлэгээний өдөр гүүрэн гарцуудыг угаана

Их цэвэрлэгээний өдөр гүүрэн гарцуудыг угаана

Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр өнөөдөр /2020.04.25/тохиож байна. Их цэвэрлэгээний үеэр гүүрэн гарцуудын угаалга, цэвэрлэгээг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас хийж байна. Тодруулбал, өнөөдөр “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айлын гүүрэн гарцыг угаах бөгөөд маргааш /2020.04.26/ Сансрын шилэн гүүрэн гарцыг угаах гэнэ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун мэдээлэхдээ “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил болгон бүх нийтийн цэвэрлэгээний 90 минут ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хийнэ. Харин аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэхийг уриалж байна” гэсэн юм.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулжээ. Тодруулбал, нийтдээ 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд явган халдваргүйжүүлэлтийг 1.4 сая м2 бохирдол ихтэй талбайд хийсэн байна.

Гурав дахь удаагийн ажиллагаа ирэх даваа гарагт нийслэлийн гол гудамж руу чиглэхийн зэрэгцээ машин хүрэх боломжгүй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэрэг байршлуудад халдваргүйжүүлэлтийн ажлыг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хийнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

999 2020-04-25 66.181.190.154

Өө бас нэг зүйл хэлэхээ мартжээ. Тэдгээр хүмүүст заримд нь бээлий ч байхгүй, гудамжны хашаа, шат ,шавхайг нүцгэн гараараа угааж байсан шүү.
Тэдэнд өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг техник хэрэгсэл авч өгөөч өөөөө!!!!!!.🚮🚮🚮🚮🚮🚮

Avatar

999 2020-04-25 66.181.190.154

Их цэвэрлэгээ хийж байгаа хот тохижилтын,ажилчдад талархал илэрхийлъе. Тэд үнэхээр их хөдөлмөрлөж байна. Ухаангүй зарим иргэд тэдний хөдөлмөрийг уландаа гижгэж тамхи. шүлсээ шууд нудамжид хаяж бна. Зарим согтуу, тэнэг нь шууд хүндэрч бна.
Хотын даргаа энэ явдлыг арилгаж муу хэлэгддэг социализмын үе шиг нов ногоон зүлгэтэй гуламжаар нийслэлчүүд алхмаар бна. Та үүнийг л хийвэл таныг хотын даргаар дахин сонгоноооооо!!!!🌻🌷⚘🌱🌲🌳🌴🌵🌾🌿🌿☘💐🌹🥀🌺

Avatar

bold 2020-04-25 202.55.191.138

Dakhij iim teneg lifttei guuren garts bitgii bariarai. Khezee ch ajillakhgui deerees n kheden maluud n sheedeg bulan bolson shal baliar.

Avatar

Зочин 2020-04-25 64.119.23.220

Цэвэрлэгээний орчин үеийн багаж хэрэгсэл авч өгмөөр юмаа. Ахуйн цэвэрлэгээ биш шүү дээ

Avatar

Соёл 2020-04-25 103.212.119.155

Хөөрхий дөө энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэлээд нус цэрээ хаяахгүй байгаарай хүмүүсээ

Avatar

Зочин 2020-04-25 202.9.46.18

юун ч их хөөрхийлдийн хүмүүс зүгээр л ажлаа хийж байна

Avatar

Зочин 2020-04-25 62.72.92.152

Өөр шиг чинь хүмүүс байгаа болохоор л хотын өнгө үзэмж сайжрахгүй байгаам шд. Цэвэрлэх нь энэ хүмүүсийн үүрэг боловч цэвэр цэмцгэр байдлыг хадгалах нь иргэдийн бас үүрэг шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-25 66.181.161.41

Гүүрэн гарцынхаа цахилгаан шатуудыг ажилд оруулаач. Хөгшин болон хөл муутай хүмүүс тэр өндөр шатаар явахад хүндрэлтэй байдаг. Хотод байдаг хэдэн гүүрэн гарцын лифт бүгд ажилдаггүй. Бөмбөгөр, 100 айл, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон . Зам гарахад гарц нь хол . Хөл муутай хүмүүсийг зовлонг ойлгохгүй л байна даа энэ дарга нар.

Avatar

Зочин 2020-04-25 139.5.216.159

давхар цахилгаан шаттай гүүрэн гарц хий

Avatar

Дорж 2020-04-25 66.181.161.75

БГДүүргийн гэр хороолол гудамжаа цэвэрлээч

Avatar

Зочин 2020-04-25 12.14.148.163

Гэр хороолол цэвэр байх нь өөрсдийн чинь асуудал шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж