Их цэвэрлэгээний өдөр гүүрэн гарцуудыг угаана

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Их цэвэрлэгээний өдөр гүүрэн гарцуудыг угаана

Их цэвэрлэгээний өдөр гүүрэн гарцуудыг угаана

Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр өнөөдөр /2020.04.25/тохиож байна. Их цэвэрлэгээний үеэр гүүрэн гарцуудын угаалга, цэвэрлэгээг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас хийж байна. Тодруулбал, өнөөдөр “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айлын гүүрэн гарцыг угаах бөгөөд маргааш /2020.04.26/ Сансрын шилэн гүүрэн гарцыг угаах гэнэ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун мэдээлэхдээ “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил болгон бүх нийтийн цэвэрлэгээний 90 минут ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хийнэ. Харин аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэхийг уриалж байна” гэсэн юм.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулжээ. Тодруулбал, нийтдээ 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд явган халдваргүйжүүлэлтийг 1.4 сая м2 бохирдол ихтэй талбайд хийсэн байна.

Гурав дахь удаагийн ажиллагаа ирэх даваа гарагт нийслэлийн гол гудамж руу чиглэхийн зэрэгцээ машин хүрэх боломжгүй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэрэг байршлуудад халдваргүйжүүлэлтийн ажлыг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хийнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж