Жо Байден: Арменид геноцид үйлдсэнийг хүлээн зөвшөөрнө | News.MN

Жо Байден: Арменид геноцид үйлдсэнийг хүлээн зөвшөөрнө

Жо Байден: Арменид геноцид үйлдсэнийг хүлээн зөвшөөрнө

Жо Байден: Арменид геноцид үйлдсэнийг хүлээн зөвшөөрнө

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд ялж, ерөнхийлөгчөөр сонгогдвол 1915 онд арменичуудыг үй олноор нь хөнөөсөн явдлыг “геноцид /хоморголон устгах/ хүлээн зөвшөөрнө гэж мэдэгджээ. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүнээс өмнөх төрийн тэргүүн нар Арменид үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй явж ирснийг Жо Байден онцолж, хүний эрхийг хамгаалахыг гол чиглэлээ болгон ажиллахаа мэдэгджээ.

Арменийн хоморголон устгалыг эргэн дурсах өдрөөр гаргасан мэдэгдэлдээ Дональд Трамп 1915 оны үйл явдлыг “геноцид” гэх үгнээс татгалзан 20-р зууны түүхэн дэх хамгийн харгис үйл явдал хэмээсэн аж.

Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард  АНУ-ын Сенатад 1915 оны үйл явдлыг геноцид гэж хүлээн зөвшөөрөх хуулийг баталсан ч Ерөнхийлөгч Дональд Трамп эсрэг байр суурь баримталжээ. Тэрбээр энэ нь “NATO” байгууллагын холбоотон Турк улстай харилцааг муутгах эрсдэлтэй гэж мэдэгдсэн аж.

Эх сурвалж: Politico

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol 2020-04-25 174.241.9.94

Olon saya ulaan aristang alsnaa Britani hatan haan hyleen zovshooroh yostoi

Avatar

Зочин 2020-04-25 64.119.18.45

Зиаа. Яршиг оо!! Америк аллага хядлагаар бусдыггайхаад байхаар улс мен vv??

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-04-25 103.212.118.203

Маш ноцтой буруу гарчиг байна шүү. Армянд гиноцит үйлдээгүй, Османы эзэрхэг гүрэнд армян үндэстний эсрэг seonsit буюу (манай Гадаад яамны албан ёсны орчуулгаар төрлөөр устгах ) гэмт хэрэг үйлдэж хэдэн сая хүнийг алсан байдаг. Одоо Турк улс энэ гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг юм. Сая Жо Байдан энэ гэмт хэргийг үнэн гэсэн байна. Гэтэл энэ нийтлэлийн гаригаас харвал Армянд Америк гиноцит үлдсэнээ хүлээн Байдан хүээн зөвшөөрсөн мэт гаж ойлголт гарч байна.

Avatar

залруулга 2020-04-25 103.212.118.203

Гар утаснаас буруу гарчихлаа уучлаарай :Армянд Америк гиноцит үйлдэснээ Байдан хүлээн зөвшөөрсөн мэт гаж буруу ойлголт гарч байна гэж залруулж уншина уу!

Avatar

Зочин 2020-04-25 202.21.108.12

1937 онд гeноцит явагдсан үүнийг ч бас ярих ёстой

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-04-25 103.212.118.203

Үнэн. Монголд Орос Монголын нам засаг лам нар, Алтан ургийнхныг мөшгөж хядсан үйлдэл бол төрлөөр устгах гэмт хэрэг буюу (geonsit) мөн. Энэ гэмт хэрэгт өртсөн улсууд өөрснөө хүсэлт гаргаж дэлхийн улсуудын тус тусын парламентаар тийм гэмт хэрэг мөн байна гэсэн дүгнэлт гаргуулж болдог. Ихэнхи ардчилсан улсууд дуртай яа тийм дүгнэлт гаргаж өгдөг. Манай засгийн газар хөөцөлдөхгүй үнэн хэрэгтээ нуусаар байгаа юм даа.

Avatar

Зочин 2020-04-25 202.21.108.233

Turkuud Trampiin ued ch , Baidenii ued ch Negdsen ulsiin daisan boloh ni todorhoi bolloo. Turkuud Bugd nairamdahchuudiig holbootnoo gj naidaj baisan bol ene ni talaar bolloo. Odoo gants naidvar OHU tai hel amaa ololtsoj evteihneer Syria s garah. Es buguus ene ulsiig ANU, OHU, IB, France ulsuud uursdiinh ni hucheer taslan jirgene.

Avatar

Зочин 2020-04-25 202.126.88.143

Америк эргүү Трампаас болж сөнөж байна , 900000 хүн вирустэнэ гэж гамшиг шүү

Avatar

Зочин 2020-04-25 192.82.67.252

Украйнд 15 000 энгийн номхон иргэдиыг цааш нь харуулсан этгээд дээ.

Avatar

Зочин 2020-04-25 202.126.88.143

х**

Avatar

Зочин 2020-04-25 202.126.88.38

Үхэж байсан оркууд, өөрсдийнхөө индианчуудад геноцид хийснээ хүлээн зөвшөөр!

Avatar

Зочин 2020-04-25 192.82.67.252

+африкчуудыг

Avatar

Зочин 2020-04-25 202.126.89.108

+азиуд ч өртсөн дөө. Өмнөд азийнхан, Энэтхэг, Пакистан, Афганистан гээд явж өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж