Жо Байден: Арменид геноцид үйлдсэнийг хүлээн зөвшөөрнө

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Жо Байден: Арменид геноцид үйлдсэнийг хүлээн зөвшөөрнө

Жо Байден: Арменид геноцид үйлдсэнийг хүлээн зөвшөөрнө

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд ялж, ерөнхийлөгчөөр сонгогдвол 1915 онд арменичуудыг үй олноор нь хөнөөсөн явдлыг “геноцид /хоморголон устгах/ хүлээн зөвшөөрнө гэж мэдэгджээ. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүнээс өмнөх төрийн тэргүүн нар Арменид үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй явж ирснийг Жо Байден онцолж, хүний эрхийг хамгаалахыг гол чиглэлээ болгон ажиллахаа мэдэгджээ.

Арменийн хоморголон устгалыг эргэн дурсах өдрөөр гаргасан мэдэгдэлдээ Дональд Трамп 1915 оны үйл явдлыг “геноцид” гэх үгнээс татгалзан 20-р зууны түүхэн дэх хамгийн харгис үйл явдал хэмээсэн аж.

Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард  АНУ-ын Сенатад 1915 оны үйл явдлыг геноцид гэж хүлээн зөвшөөрөх хуулийг баталсан ч Ерөнхийлөгч Дональд Трамп эсрэг байр суурь баримталжээ. Тэрбээр энэ нь “NATO” байгууллагын холбоотон Турк улстай харилцааг муутгах эрсдэлтэй гэж мэдэгдсэн аж.

Эх сурвалж: Politico

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж