АНУ-д 15 жил амьдарч буй монгол хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

АНУ-д 15 жил амьдарч буй монгол хүн халдвар авчээ

АНУ-д 15 жил амьдарч буй монгол хүн халдвар авчээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр/2020.04.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө Швед, АНУ, Солонгос, Ирланд улсад Монгол Улсын дөрвөн иргэн коронавирусийн халдвар авсан гэдгийг мэдээлсэн.

“Эдгээр иргэдийн биеийн байдал хөнгөн байгаа учраас гэрийн тусгаарлалтад байгаа” хэмээн Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн юм.

Ингээд АНУ-д халдвар авсан Монгол Улсын иргэнтэй онлайнаар холбогдож, цөөн хором ярилцлаа. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Дөрөвдүгээр сарын 14-нд АНУ-ын Алтамед эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу долоо дахь хоног дээрээ арай гэж нэг юм гарч, би гэдэг хүн covid-19-ийн халдвартай нь тодорхой боллоо. Гавьяа байгуулчихсан биш, түмэнд зарлаад яах вэ гэж бодоод, дөрөв хонолоо.

Гэтэл олноос үнэнийг нуугаад байгаа ч юм шиг, тийн чимээгүй байх минь гэм нүгэлтэй ч юм шиг санагдаад, сэтгэлд тээртэй гэдэг нь. Олон хоног хариу хүлээх чинь ёстой там юм байна. Хариу гарч санаа амарлаа. Та нартаа байдлыг хэлж сэтгэл хөнгөрлөө. Тэнгэр хангай өвдсөн шаналсан бүхнийг аврал, ивээлдээ багтаах болтугай” хэмээн нийтэлжээ.

 -Сайн байна уу. Таны бие байдал хэр байна вэ?

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо хүнд үеэ өнгөрөөж байх шиг байна. Би одоо гэртээ тусгаарлагдаж байна. Би дөрөвдүгээр сарын 14-нд АНУ-ын “Altamed Medical and Dental Group” эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу дөрөвдүгээр сарын 20-нд гарсан. Гэвч одоог хүртэл надад шинжилгээний хариуг бичгээр өгөөгүй байна.

-АНУ-д хэдэн ажил амьдарч байна вэ?

-Миний хувьд АНУ-д 15 жил ажиллаж, амьдарч байна.

Өөрөө хаанаас халдвар авсан гэж бодож байна вэ?

-Шинэ коронавирусийн халдвар яаж авсныг тогтоох ямар ч боломжгүй. Та бүхэн АНУ-ын нөхцөл байдлын талаар надаас илүү мэдээлэлтэй байгаа байх. Би ойрд муу мэдээ сонсч өөрийгөө хямраагаад яах вэ гээд тэр талын мэдээллийг үзэхгүй байгаа. Монголынхоо Эрүүл мэндийн яамнаас тухайлсан зөвлөгөө аваагүй байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж