Хятад ДЭМБ-д олгох санхүүжилтээ нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Хятад ДЭМБ-д олгох санхүүжилтээ нэмэгдүүлжээ

Хятад ДЭМБ-д олгох санхүүжилтээ нэмэгдүүлжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтээ АНУ танасны дараа Хятадаас хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ зарлажээ. Хятадын Засгийн газраас коронавирусийн эсрэг тэмцэлд зориулан НҮБ-ын төрөлжсөн байгууллагад нэмэлтээр 30 сая ам.долларын санхүүжилт нэмэрлэхээр болсныг Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ген Шуань мэдэгдсэн байна.

Түүнчлэн Хятадын нэмэлт санхүүжилт нь хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн системийг дэмжихэд зориулагдсан аж. Гэхдээ олон улсын улс төрийн шинжээчдийн зүгээс Хятадын үйлдлийг дэлхий даяар нөлөөгөө нэмэгдүүлэх оролдлогынх нь нэг хэсэг гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Өмнө нь Хятад улсаас жижиг болон дунд эдийн засагтай орнуудыг нийгмийн эрүүл мэндийн системийг сайжруулахад зориулан 20 сая ам.долларыг хандивласан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ дөрөвдүгээр сарын эхээр ДЭМБ-д олгох 400 сая ам.долларын санхүүжилтээ цуцалсныг зарласан юм. Тэрбээр ДЭМБ-ыг коронавирусийн халдварын эхэн үед хэт Хятадын талыг баримталсан заавар, зөвлөмж өгсөнд буруутган санхүүжилтээ танах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж