Арилжааны өнгөрсөн долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Арилжааны өнгөрсөн долоо хоногийн тойм

Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 37 компанийн 167.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 430.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

Топ-20 индекс 9878.49 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 49.54 нэгжээр буюу 0.50 хувиар өссөн байна. . Индексийн сагсад багтах “Махимпекс”, “Шарын гол”, “Гермес центр”, “Шивээ овоо”, “Хөх ган” зэрэг компаниудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлжээ.
Зах зээлийн нийт үнэлгээ 6.2 тэрбум төгрөгөөр буюу 0.76 хувь өсч, 820.9 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Сүү”, “Арвижих”, “Махимпекс”, ханш нь буурсан үнэт цаасны тоонд “Ремикон”, “Тавилга”, “Монгол савхи” зэрэг үнэт цаас орж байна.
Нийт 37 үнэт цаас арилжигдсанаас 18 үнэт цаасны ханш өсч, 13 үнэт цаасны ханш буурч, зургаан үнэт цаасны ханш тогтмол байсан байна. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд “Гермес центр”, “Хөх ган”, “Женко тур бюро” үнэт цаас орж байна. Харин үнийн дүнгээр жагсаавал “Шарын гол”, “Шивээ овоо”, “АПУ” ХК-ийн үнэт цаас  тэргүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж