Трамп Хятадын банканд олон сая ам.долларын өртэй | News.MN

Трамп Хятадын банканд олон сая ам.долларын өртэй

Трамп Хятадын банканд олон сая ам.долларын өртэй

Трамп Хятадын банканд олон сая ам.долларын өртэй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын банканд олон арван сая ам.долларын өртэй бөгөөд 2022 оноос эргэн төлөлт хийгдэх ёстой аж. Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг дэх Америкчуудын өргөн чөлөөнд байх Дональд Трампын эзэмшлийн тэрбум ам.долларын өртөгтэй барилга эзэмшдэг. Үүний 2012 оны санхүүжилтээс 211 сая ам.долларыг Хятадын төрийн өмчийн “Bank of China” банкнаас зээлж авсныг “Politico” сайтад мэдээлжээ.

Дональд Трамп Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденыг сонгуульд ялбал “Хятад улс АНУ-ыг гартаа оруулна” гэж мэдэгдсэн аж. Гэтэл Дональд Трампын өөрийнх нь бизнест Хятад гүнзгий холбогджээ. Тухайлбал, Хятадын төрийн өмчийн барилгын компани Дубай дахь Трампын эзэмшлийн Дэлхийн гольфийн клубын барилгыг барихад тусалжээ. Түүнчлэн түүний охин Иванка Трампын нөхөр нь Жаред Кушнер үл хөдлөхийн том гэрээндээ Хятадаас санхүүжилт авсан аж.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ст 2020-04-25 31.206.239.80

дэмий юм бодолгүй бичих юм,,,
хятадууд хэзээний ясны муу улс ,,аргаа бараад вирус хор хүртэл зохиосон ч юмуу,,,
асар их технологийн үед хүний элдэв өвчин багасч байсан,,,
санаатай гэмээр вирус өөрөө бий болохгүй нь мэдээж,,,тийм л бол заавал Хятадад гарч байхдаа яах вэ,,,
хичнээн заавал ариун цэвэр мууч хичнээн амьтны мах хэрэглэдэг ч буцалгаж хэрэглэж байхад,,,
үй олноор нь амьсгалын замаар коронавирусээр устгах тийм өвчин дэлгэрэх үү,,,
дэлгэрсэн ч Хятадын тэр муждаа л баймаар,,,

Avatar

Зочин 2020-04-25 202.9.40.182

Ц.Нямдорж гишүүн бол шударга хүн гэдэг нь олон жилээр нотлогдсон. Эрдэнэтийн 49 хувийг АН-ын тэргүүтэй хэдэн нөхөд өөрсдийн хувийн өмч болгож авсныг тэр илчилсэн. Үүнд нь өширхсөн нөхдүүд янз бүрээр түүнийг муулж бичиж байна. Жилд нэг их наяд төгрөгийг улсын төсөвт өгдөг энэ үйлдвэрийг хэдэн нөхөд авч монголчууд бидний амьдралыг бүр доройтуулах юм байна. Үндсэн хуулийн цэц тэдний талд шийдвэр гаргасан байна.Үүнд л монголчууд бид санаа завах ёстой

Avatar

Монгол 2020-04-25 103.212.118.203

Орсууд Эрдэнэтийн 49 хувиа хэдэн монгол хүнд луйвардуулчихсан нэг л үнэмшимгүй санагдаад байгаа юм даа. Эрдэнэтийн 49 хувь чинь Монголынх биш Оросын төрийн өмч шүү дээ. Луйвардсан үгүйг Путин л мэдэж байгаа даа.

Avatar

Иргэн 2020-04-25 139.5.216.253

Трамп гэж нэг онигооны баатар байнаа. Уржигдар цагаан ордны хэвлэлийн хурлын үеэр "Ариутгалын бодист корона вирус амархан устдаг гэсэн. Тэр ариутгалын бодисоор нь тарьж болохгүй юу?" гэж тэнэгтдэг юм даа. Харин маргааш нь өөр нэг сурвалжлагч яагаад тэгэж хэлсэн тухай тодруулж асуухад " Та нар шиг сэтгүүлчдэд тааруулж хэлсэн юмаа" гэж хэлээд дахиад л бөөн асуудал болгосон доо.

Avatar

Монгол 2020-04-25 103.212.118.203

Трамп тэгж хэлээгүй. Хятадад тийм юм гарсан гэж дуулдсан. . Би хятад хэл мэддэггүй болохоор үнэн худлыг бүү мэд.

Avatar

Зочин 2020-04-25 192.82.78.246

Хэ хэ хэ…. Агуу Их Хятад гүрэн, Америкийг ч ерөнхийлөгчтэй нь халаасалчихжээ дээ… Нөгөө гадаадын банкны улаан фенүүд одоо юу бодож байна даа. Бид хятадын хувьд хатуу самар байсаар ирсэн. Цаашдаа ч байх ёстой. Биеэр жижиг ч бэлчээр томтой байж байж л орших болно.

Avatar

Зочин 2020-04-25 202.21.108.223

Өөрийн хулгайгаа нуух гэж бусдыг муулдаг монгол ааштай хүн үү? Яг ц.Нямдорж дарга шиг….

Avatar

Зочин 2020-04-25 202.21.108.233

Negdsen ulsiin mujuud Hyatadaas coronagiin nuhun tulbur shaardaad ehelsen. Tsaashid buur ch olon muj, bie daasan ulsuud tulbur shaardaj ehlene. Hyatadiig buh talaar shahna.

Avatar

Zochin 2020-04-25 64.119.16.245

Za ali ch gazariin biznesmenuud gadnii bankaas zeel avsan l bdag, yu n sonin bna, manai hed hurtel heden bor yum gadnaas avsan l bga, ter ch yamai bnaa

Avatar

Зочин 2020-04-25 202.126.88.145

Америкууд биенесийг нь тоохгүй.Манайд бол намаас нь түгжилдэнэ хутга шаана.Босоо хөхүүд ,гудамжны намууд жагсаал цуглаан хийнэ.Хэвлэлийн хурал хийнэ,хэвлэлийн хурал дээрээ уйлна .гоё хөгжилтэй.

Avatar

зочин 2020-04-25 66.181.161.87

Great America.

Avatar

Зочин 2020-04-25 66.181.161.87

Rich China.

Avatar

Зочин 2020-04-25 202.126.89.94

Еэ хүүрээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж