Трамп Хятадын банканд олон сая ам.долларын өртэй

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Трамп Хятадын банканд олон сая ам.долларын өртэй

Трамп Хятадын банканд олон сая ам.долларын өртэй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын банканд олон арван сая ам.долларын өртэй бөгөөд 2022 оноос эргэн төлөлт хийгдэх ёстой аж. Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг дэх Америкчуудын өргөн чөлөөнд байх Дональд Трампын эзэмшлийн тэрбум ам.долларын өртөгтэй барилга эзэмшдэг. Үүний 2012 оны санхүүжилтээс 211 сая ам.долларыг Хятадын төрийн өмчийн “Bank of China” банкнаас зээлж авсныг “Politico” сайтад мэдээлжээ.

Дональд Трамп Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденыг сонгуульд ялбал “Хятад улс АНУ-ыг гартаа оруулна” гэж мэдэгдсэн аж. Гэтэл Дональд Трампын өөрийнх нь бизнест Хятад гүнзгий холбогджээ. Тухайлбал, Хятадын төрийн өмчийн барилгын компани Дубай дахь Трампын эзэмшлийн Дэлхийн гольфийн клубын барилгыг барихад тусалжээ. Түүнчлэн түүний охин Иванка Трампын нөхөр нь Жаред Кушнер үл хөдлөхийн том гэрээндээ Хятадаас санхүүжилт авсан аж.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж