Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг хэсэгчлэн эхлүүлжээ. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар өнөөдрөөс /2020.04.25/ эхлэн авто замыг хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зорчуулахаар болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил дөрөвдүгээр сарын 4-нд эхэлсэн. Ерөнхий гүйцэтгэгчээр “Чайна жоу инженеринг” компани ажиллаж байгаа ч цар тахлаас шалтгаалан инженер техникийн ажилтан, операторууд нь ирж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын дөрвөн аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа эхлүүлж байгаагаа мэдэгдэж байсан юм.
Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах юм байна. Энэхүү ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлуудыг эхний ээлжид хийх гэнэ. Ингэснээр 2020 оны зургадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх ажээ.
А.СҮРЭН
Зочин 2020-04-25 202.9.46.33
Хаагаад байх зам байгаа юм уу. Бөөн шороо л бна лээ. Хаха
Зочин 2020-04-25 202.9.40.182
Хятадын мэргэжлийн багийг авчирч хурдан бариулаач ээ. АН-ынхан битгий хөгжилд саад болоод байгаач ээ. Манайхан өөрсдөө баривал ингэдэг л биздээ. Гэтэл засгийн газар хятад компани, ажилчдыг авч ирэх гэлээ гэж АН мэдэгдэл гаргаад болиулчихсан. Тэгээд замаа барьж байгаа нь хаана байна.Новшийн улстөрчид дандаа намынхаа рэх ашгийг нэгд тавих юм
Зочин 2020-04-25 182.160.2.51
Наад замаа хурдан тавиачээ, пязнуудаа.
Иргэн 2020-04-25 202.9.47.5
Энд хэсэг нөхөд тэгээч ингээч гээдл нэг шаардсан нэхсэн хүмүүс байх юм? Хийгээд л аль болохоор болгох гээд л байна шүү дээ. Өөрсдөө чадахгүй байж том том юм ярьсан хүмүүс болилдоо Болгох гээд зүтгээд л байна шүү дээ наад хүмүүс чинь нэг нэгнийггээ дэмжиж урам өгч байвал зүгээр юм шигээ.
Монгол улсын иргэн 2020-04-25 202.9.46.146
Ажлаа хийж байгаа ажилчдад хэн ч буруу өгөөгүй байх. Дарханы замыг 10- д хэсэг болгон кампаниуд хувааж аваа биз дээ. Одоо тэд нар нь хаачсан юм бэ. Зүгээр нэг ажил хийж байгаа биш өндөр өртөгтэй ажлыг тендер зарлаж байж аваад хийж байгаа. Ашигаа авахаа мэдэж байж ажлаа хийгээч дээ. Бөөн хэл ам болж булаацалдаж авчаад ажиллах хэрэгтэй ш дээ. Нэг талаас нь хөөж засдаг байгаа даа. Чадахгүй байж бүх замыг хуулж тэр хавийн газрыг давхар сүйтгэж байна. Төр засаг хяналтаа тавиачээ !!!!!!
Зочин 2020-04-25 202.21.126.10
ХУРДАН НААД ЗАМАА АРЧИЛЖ НЭЭГЭЭЧЭЭ . АРД түмэн чинь наад замаар чинь явж машин тэрэгнийхээ дугуйг дуусгаж бна. чадахгүйм байж яах гэж бүтнээр нь хаасын угаасаа . Аливаа ажлыг эхлүүлэхдээ эрсдлээ тооцоод аятайхан хийж чадахгүй. Ард нь дандаа заваарсан асуудал дагуулна арчаагүй. Өвчтэй зовлонтой хүмүүс зөөвөрлөх энэ тэр гээд зөндөө асуудлыг та нар харж бодож шийдвэрээ гаргаж хийх хэрэгтэй.
ЗОЧИН 2020-04-25 66.181.182.100
ENE ZAMIIG ENE JIL LAV ASHIGLALTAND ORUULJ CHADAXGVI. IREX JIL YADAG YUM BGAAN BVV MEDEE
1 2020-04-25 202.55.191.205
tend ni tegeed zam baidag yum u