БНХАУ эмнэлгийн мэргэжилтнүүдээ Пёньян руу илгээжээ | News.MN

БНХАУ эмнэлгийн мэргэжилтнүүдээ Пёньян руу илгээжээ

БНХАУ эмнэлгийн мэргэжилтнүүдээ Пёньян руу илгээжээ

БНХАУ эмнэлгийн мэргэжилтнүүдээ Пёньян руу илгээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байгаа энэ цагт БНХАУ төлөөлөгчдөө Пёньян руу илгээжээ. Хятадын Коммунист намын Олон улсын харилцаа холбооны газрын албаныхан Пүрэв гаригт /2020.04.23/ Хойд Солонгост айлчилсан байна. Айлчлалын бүрэлдэхүүнд эрүүл мэндийн мэргэжилтнүүд багтсан аж. Тус газар нь хөрш Хойд Солонгостой харилцааны асуудлыг хариуцдаг Хятадын гол газар аж.

Сөүлд төвтэй “Daily NK” вэбсайтад мэдээлснээр Хойд Солонгосын удирдагч энэ дөрөвдүгээр сарын 12-нд зүрхний мэс засалд орсон талаар мэдээлснээс хойш Ким Жон Уны эрүүл мэндтэй янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Өмнөд Солонгос болон Хятадын албаныхны зүгээс Ким Жон Уны биеийн байдлыг тодруулахаар ажиллаж байгаа ч Пёньянаас ямар нэгэн хариу өгөөгүй аж. Дэлхийн хамгийн хаагдмал улс Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн асуудал төрийн нууцад хамаарах тул Ким Жон Уны биеийн байдлыг тодруулах нь амаргүй гэдэг нь ойлгомжтой.

Ким Жон Ун сүүлд дөрөвдүгээр сарын 11-нд албаны уулзалтад оролцсон гэж төрийн мэдээллийн агентлагт мэдээлсэн. Гэвч тэрбээр дөрөвдүгээр сарын 15-нд болдог Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений төрийн өдрийн арга хэмжээг алгассан юм.

Өдгөө 36 настай Ким Жон Ун өмнө нь 2014 онд хэсэг хугацаанд олны нүднээс далд байсныхаа дараа гарч ирэхдээ бага зэрэг доголж байсан. Архаг тамхичин, жингийн илүүдэлтэй гэдгээсээ болж Ким Жон Ун зүрхний өвчнөөр шаналдаг байна.

Өмнө нь 2008 онд Ким Жон Уны эцэг Ким Жон Иль тархинд цус харвах үед Хятад, Францын эмч нар эмчилгээнд оролцож байсныг хожим мэдээлсэн. Ким Жон Иль нь 2011 онд зүрхний шигдээсээр нас барсан билээ.

Эх сурвалж: The Telegraph, Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаалттай нийгэм 2020-04-25 82.221.131.102

Эмнэлгийн мэргэжилтнүүд яг мөн үү Хятад улс цөмийн пуужингаа алдахгүй гэсэн дээ улс төрийн зааварлагч явуулж байгаа биз. 1990 оноос өмнө Оросууд Монголд эмнэлгийн мэргэжилтнүүдээ илгээж тэгээд нөгөө хэд ирээд яах ийхийг зааж өгөөд хуучин удирдагчын эмчлэх хэрэгтэй болж гээд аваад явдаг байсан байгаа юм. Хаалттай нийгэм ийм аюултай хэнийч хоол болж мэднэ.

Avatar

Зочин 2020-04-25 121.168.50.25

Үхэж болохгүй, үхвэл дайн гарна. Том гүрнүүдийн эрх ашиг яригдаж байгаа. Том гүрнүүд шууд дайтах нь ойлгомжтой. Бид хохирно.

Avatar

Зочин 2020-04-25 107.189.10.190

Энэ одоо Хятад юмуу хаха үхвэл дагаад үхэхнээ

Avatar

Зочин 2020-04-25 66.181.178.66

Би 1990 онд хөдөө аж ахуйн шугамаар БНАСАУ- д цөөн хоног очиж байсан Бүх нутаг нь тариалангийн талбай жимс их ургуулдаг тариалангийн нийт талбайн ихэнх нь хүчирхэг услалтын систёмтэй Тосгодоо голдуу уулын бэлээр байрлуулсан тэнд голдуу орчин үёийн загварын 2 давхар барилгуудтай байдлыг харахад бүр Хятдаас ч илүү мэт харагдаж байсан даа Нийслэлдээ бүр тэр үёд голдуу 15 -20 давхар орон сууц бариад л Хүмүүс нь чөлөөтэй нээх цэрэг цагдаа олж хараагүй Манайхан л аймшигтай хүнд газар гэх юм

Avatar

зочин 2020-04-25 66.181.161.17

Хятадууд , залгамжлагчаар нь хэнийг нь тодруулэх вэ ? гээд л толгойгоо гашилгаж суугаа юм байна л даа.

Avatar

Зочин 2020-04-25 202.9.40.177

Залуу нас бна амьд байгаасай

Avatar

Чад хийсэн гэнээ 2020-04-25 202.55.180.219

Аль хэзээний чад хийчжээ гээд гадаад мэдээгээр яваад байна. Оны суулээр еех соруулах мэс засал хийлгэж байгаад тэрнээсээ хундрээд зурхний судас нь беглереед он гарснаас хойш зурхний бас тархины мэс засалууд хийлгээд ч бутээгуй тархи нь ухжиж байж байгаад хэд хоногын емне чад хийснийг нуугаад байгаа гэнэ.

Avatar

ЭРЛЭГ сэлмээ эрлэн хүлээнэ. 2020-04-25 103.10.21.21

Тархины уурагны оронд БАА.С гавалдаа тээж байгаа зарим нэг Монгол хүн хаа газрын харгис муу ноёны төлөө залбирч байна. Жишээлж хэлбэл: Гитлер бол маш муу хүн хүн бөгөөд түүний яргалалд нь өртөж амь алдсан 60 сая хүүхэдүүд, эмэгтэйчүүд, хөвгүүд, өвөө эмээ нарын төлөөс болгож хүн төрлөхтөн энэ хүнийг үеийн үед хараасаар байх болно. Харин энэ харгис хэрцгий Ким Ун бол маш муу хүн бөгөөд Гитлерийн ази хувилбар нь юм.

Avatar

Зочин 2020-04-25 103.212.117.105

герман хүн гитлерт сайнаар ханддаг.гитлер бол германчууддаа манай чингэс л шүү дээ

Avatar

Зочин 2020-04-25 66.181.161.70

Гитлер л хийсэн болохоос цаанаас нь долларын эзэд жүүдүүд санхүүжүүлж байсан юм шүү дээ…

Avatar

зочин 2020-04-25 139.5.217.158

аав нь зүрхний шигдээсээр нас барсан юм бол удмын зрхний өвчтэй юм байна даа хөөрхий амьтан

Avatar

Зочин 2020-04-25 150.129.141.73

Баячуудын овчин

Avatar

Эмч биш 2020-04-25 202.9.46.224

Эмч биш улс төрийн зөвлөхүүд явжээ… Ким удахгүй болжээ… Хэрвээ Ким нас барвал хүмүүсийн бодож байгаа шиг 2 Солонгос тийм ч амархэн нэгдчихгүй… Учир нь 2 Солонгос нэгдэхийг АНУ хүсэж байгаа бол Хойдыг өөрийн талдаа барьж байхыг Хятад хүсэж байгаа…. улмаар 2 Солонгос дуусаагүй дайнаа үргэлжлүүлж ч мэдэх юм…

Avatar

Зочин 2020-04-25 185.220.101.144

Хятадын дагуул өрөвдөлтэй улс юм даа ким үхэхээр болжээ. Хятадууд пуужингаа энэ улсыг ашиглаж харвуулдаг хүн ард маш ядуу өрөвдөлтэй. Хятад энэ улсыг сөнөөсөнч чадна.

Avatar

Зочин 2020-04-25 103.10.23.119

Баяан ба ядуу гэсэн ялгаа байдагүй бүгэд ажилаж хөдөлмөрлөж шудрагаар амьдардаг хулгай худалгүй улс
Хүн хүний хорвоод хоосон ирээд хоосон буцдагаас хойш өөр юу хэрэгтэй юм Баяжахын шунал хүсэл хүн төрлөнтөнийг
араатан болгохоос өөр сайн сайхан юм үгүй Энэ улсыг юуч үгүй ядуу улс гэж чамад ямар чөтгөр хэлээд байгаа юм чи очоод үз
үнэнийг нэг хар тэгэж байж мэднэ чиний бодож байгаагаас өөр юм бэлээ

Avatar

Зочин 2020-04-25 12.14.148.163

х** чи. Тэндээочиж амьдраад үх

Avatar

Зочин 2020-04-25 176.107.179.147

тэр жаргалтай газарлуугаа зайлцгааж болно шүү монгол эрх чөлөөт орон шүү

Avatar

Зочин 2020-04-25 221.163.81.203

Энэ залуу үхвэл даын гарна! Үхэж болохгүй, амьдраасай гээд залбирч байгаа шүү.

Avatar

Зочин 2020-04-25 12.14.148.163

Нэг гахай үхээ л биз. Чиний тэнэг санаа хэнд ч хэрэггүй

Avatar

Нэгдэл 2020-04-25 202.9.46.42

Хоёр Солонгос нэгдэх нь дээ удахгүй.

Avatar

Зочин 2020-04-25 103.10.23.119

Хятад байхад нэгдэх нь хоосон зүүль

Avatar

Кореа 2020-04-25 202.9.46.42

Энэ ч удахааргүй болжээ. Хоёр Солонгос нэгдэх нь дээ.

Avatar

Зочин 2020-04-25 103.212.117.105

2 со нэгдвэл манай хар ажилчид ажилгүй болно ш дээ.кккю

Avatar

Зочин 2020-04-25 202.9.46.42

Энэ ч удахааргүй болжээ. Хоёр Солонгос нэгдэх нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж