Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцаж байна. Covid-19 вирус дэгдэхээс өмнө нийт зургаан гарцаар нүүрс БНХАУ руу гарч байсан бол өнөөдрийн байдлаар хоёр гарцаар нүүрс гарч байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улс БНХАУ-ын талтай видео хурал хийхээр төлөвлөж байгаа ажээ.
2019 оны мөн үед 5.3 сая тонн нүүрс экспортлож байсан бол өнөөдөр Монгол Улс 1.2 сая тонн буюу гурав дахин бага нүүрс гаргажээ. Мөн 2019 онд өдөрт 1000-1200 машин хилээр гардаг байсан бол өнөөдөр 276 машин гарч байгаа ажээ.
А.АНИР
Холбоотой мэдээ