Covid-19: Эквадорт хоногт 11 мянга 536 шинэ тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Covid-19: Эквадорт хоногт 11 мянга 536 шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19: Эквадорт хоногт 11 мянга 536 шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19 вирусийн цар тахал өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор дэлхийн нийтэд мэдээлэгдсэнээс хойш өнөөдөр дэлхийн 210 орон, олон улсын хоёр усан онгоцонд бүртгэгдээд байна. Энэ өвчний тохиолдол дэлхийн 2 сая 828 мянга 575 хүнийг хамаарч, өвчний улмаас 197 мянга 90 хүн амиа алдаж, 798 мянга 371 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, эдгэжээ.

Цар тахал өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, Эквадор, Испани, ОХУ, Их Британи зэрэг улс оронд хамгийн эрчимтэй тархаж байна.

АНУ-д хоногт 38 мянга 722 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэмж 1950 хүн нас барлаа. Ингэснээр тус улсад нийт халдварын тохиолдол 924 мянга 996-д хүрч, 52 мянга 184 хүн амиа алдаж, 110 мянга 432 хүн эдгэжээ.

24 цагийн хугацаанд Эквадорт 11 мянга 536 шинэ тохиолдол бүртгэгдэж, 16 хүн нэмж нас барлаа. Тус улсад covid-19 вирусийн халдвараар 22 мянга 719 хүн өвчилсөн бөгөөд 576 хүн өөд болж, 1366 хүн эдгэжээ.

Харин ОХУ-д өвчлөл эрчимтэй тархсан хэвээр байна. Тус улсад 24 цагийн хугацаанд 5849 хүн шинээр өвчилж, 60 хүн хорвоог орхижээ. ОХУ-д нийт тохиолдол 68 мянга 622-д хүрч, 615 хүн амиа алдаж, 5568 хүн эдгэсэн байна.

БНХАУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд covid-19 вирусийн өвчлөлөөр нэг ч хүн нас бараагүй бөгөөд 12 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Ази тивд covid-19 вирус  Турк улсад эрчимтэй тархаж байна. Тус улсад хоногт 3122 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 104 мянга 912-д хүрлээ. Харин 24 цагийн хугацаанд 109 хүн нэмж амиа алдсанаар нийт 2600 хүн хорвоог орхисон үзүүлэлт байна.

Мөн Энэтхэг улсад вирусийн тархалт өндөр байна. Тус улсад 1408 шинэ тохиолдол бүртгэгдэж, 59 хүн нас баржээ. Энэтхэг нийт тохиолдол 24 мянга 447 –д хүрч, 780 хүн нас барж, 5496 хүн эдгэжээ.

Эх сурвалж: worldometers

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж