Коби Брайантын сүүлийн улирлыг хальснаа буулгажээ

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Коби Брайантын сүүлийн улирлыг хальснаа буулгажээ

Коби Брайантын сүүлийн улирлыг хальснаа буулгажээ

АНУ-ын төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн домог болсон Коби Брайантын NBA-д өнгөрүүлсэн сүүлийн улирлыг ESPN телевиз баримтжуулан, хальснаа буулгасан тухай мэдээлжээ. ESPN суваг эдгээр өдрүүдэд Майкл Жорданы Чикаго Буллс багтайгаа хамт өнгөрүүлсэн NBA-ийн сүүлийн улирлынх нь тухай өгүүлэх "The Last Dance" баримтат киног олон нийтэд хүргэж, төдийлөн хүмүүсийн харж, мэддэг зүйлсийг ил гаргаж байгаа билээ. Үүний адил 2015-2016 оны NBA-ийн сүүлийн улиралдаа Коби Брайант хувийн зураглаачдын баг хөлслөн бүхий л улирлын турш хамтдаа байсан гэнэ. Түүний зураглаачдын баг нь гэрийнх нь хувцас солих өрөөнд, бэлтгэлийн өрөөнд, замд, багийнх нь онгоцонд, бэлтгэлийн баазад нь хүртэл дагаж явсан гэнэ.

ESPN сувгийн мэдээлж буйгаар аль хэдийнэ Коби Брайантын баримтат киноны эвлүүлгийн ажлууд эхэлсэн бөгөөд Коби амьд ахуй цагтаа эвлүүлгийн ажилтай танилцаж, хэрэгтэй материалуудаар хангаж байсан аж. Түүний баримтат кино магадгүй хэдэн жилийн дараа нээлтээ хийх боломжтой гэжээ.

Энэ тухай Кливленд Кавальерс багийг тоглогч Ларри Нэнс баталсан бөгөөд түүнийг лигт анх элсээд Лос Анжелес Лэйкерс багт тоглож байхад Коби Брайантыг даган түүний зураглаачдын байнга явдаг байсан тухай ярьжээ. Тэрбээр "Тухайн үед бид үнэхээр юу хэлж байгаагаа бодох хэрэгтэй болж байсан. Учир нь хэн энийг эвлүүлж, үзэхийг мэдэхгүй шүү дээ" хэмээжээ.

Коби Брайант мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчны хувиар сүүлийн тоглолтоо 2016 онд Юта Жазз багийн эсрэг хийн 60 оноо авч, багаа ялалтад хөтлөн их спортоосоо зодог тайлсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж